Бичлэгийн тоо 294
  Хэвлэх И-мэйл

Зөвлөгөөний зорилго:

Уг зөвлөгөөн нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн газрууд нэгдсэнээс хойш зохион байгуулагдаж буй анхны хурал, зөвлөгөөн ба дээрх гурван байгууллагуудын удирдлагууд танилцах, үйл ажиллагааны тайлан, мэдээг хэлэлцэх, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад үйл ажиллагааг уялдуулах, нэгдсэн системийн сүлжээг боловсронгуй болгох зорилготойгоор зохион байгуулагдав.

Түүнчлэн иргэний бүртгэлд шинээр нэвтрүүлж буй ухаалаг, цахим бүртгэлийн систем, ололттой тал зэргийг танилцуулан нэгдсэн ойлголттой болоход уг зөвөлгөөний зорилго оршиж байв.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал:

Эхний өдрийн зөвлөгөөнөөр харилцан танилцаж, мэдээлэл солилцон, үйл ажиллагаагаа танилцуулав.

Хоёр дахь өдрийн зөвлөгөөн нь 2010 онд зохион байгуулагдах үйл ажиллагаагаа хэлэлцэх, ажлын уялдааг хангах, хариуцсан газар, хэлтэс бүрийн үүрэг, хариуцлагын талаар зөвлөлдсөн ба гол зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг буюу 2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын зохион байгуулах асуудлаар ярилцаж, газар, хэлтэс бүр танилцуулга, илтгэл, презентаци хийлээ.

Уг иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг 2 үе шаттайгаар зохион байгуулах ба эхний үе шатыг 2010 оны 7 дугаар сарын 1-нээс эхлүүлэн улс даяар явуулах, 2 дугаар үе шатыг түүнтэй зэрэгцүүлэн эсхүл эхний шатны бүртгэл дуусах үед гадаадад байгаа иргэдийг тоолох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Эхний шатны бүртгэлийг зохион байгуулах ажлын зардал улсын төсөвт тусгагдсан, дотоодод чиглэгдсэн ажлын хэсэг зохион байгуулагдсан, мөн шинээр нэвтрүүлж буй ухаалаг ID-г хэрэгжүүлэхэд систем, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг бэлэн болсон байна.

Эхний шатны бүртгэл дууссаны дараа ажлын дэд хэсэг байгуулж гадаадад чиглэсэн бүртгэл явуулахаар хэлэлцэж байгаа ба Засгийн газар, гадаадад байгаа монголчуудын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, ГХЯ-ны Консулын газраас зохион байгуулалттай арга хэмжээ авч, хилийн чанадад бүртгэл явуулах тоног төхөөрөмж, хүний нөөцийн зардлыг улсын төсвөөс гаргуулах талаар бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж байлаа. Иргэний бүртгэлийн цахим, ухаалаг системийг нэвтрүүлснээр гадаадад байгаа монголчуудын сонгуулийн эрх, нийгмийн даатгалд (БНСУ-д байгаа иргэдийн жишээгээр) бусад оронд амьдарч байгаа иргэд хамрагдах боломж бүрдэх эхлэлийг тавьж байна.

2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэн бүрийн үнэмлэх шинэчлэгдэн, мэдээллийн санд орох ба үнэмлэх бүр баркод-той болж баркодоор бүх мэдээллийг цахим архиваас харах боломж бүрдэнэ.

  • Түүнчлэн гадаадад байгаа иргэдийг бүртгэлжүүлэхэд Эх орны хишиг-тэй уялдуулан, иргэн бүрт хүртээх боломжийг давхар бүрдүүлж байгаа юм. Эх орны хишгийг гадаадад байгаа иргэн нь “Гадаадад байгаа иргэдийн сан”-д байршуулж байгаад эх орондоо эргэн ирэхдээ авч ашиглах эсхүл өөрийн төрөл, төрөгсөд, гэр бүлийн хэн нэгэнд итгэмжлэл өгч тухайн мөнгийг авах боломжийг бүрдүүлж болохоор зохион байгуулж байгаа ба энэ нөхцөлд иргэн өөрийн амьдарч байгаа улс дахь Монгол Улсын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ гаргах ба ингэснээр иргэний бүртгэлээ шинэчилэн хийлгэх боломжтой болно.
  • Иргэний шинэчилсэн бүртгэл –нийгмийн халамжийн бодлоготой уялдаж байгаа нь ял эдэлж байгаа иргэн Эх орны хишгээс хүртэх боломжийг бүрдүүлж байна. Тухайн хүний хүртэх хишиг мөн тодорхой санд байршсан байх ба иргэн ялаа эдэлж дуусаад өөрөө авч ашиглах боломжтой болно.
  • Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолд үндэслэн уг тогтоол батлагдснаас хойш Монгол Улсын иргэний харъяаллаас гарч байгаа иргэдэд сүүлийн жилд түүнд олгогдох хишгийн хувь хэмжээг 3 дахин нэмэгдүүлж олгохоор заасан байна.
  • Харин Монгол Улсын харъяатаар шинээр орж байгаа тохиолдолд харъяатаар орсон жилийн  дараагийн жилээс хишиг хүртээх боломжийг олгохоор  төлөвлөж байна.
  • Иргэний шинэчилсэн бүртгэл гурван сарын хугацаанд зохион байгуулагдаж 2010 оны 10 дугаар сард дуусахаар төлөвлөгдөж байна.

    ХЧАБМУИХЭЭАХ Зөвлөл 2 дугаар үе шатны иргэний бүртгэлийг зохион байгуулах гол асуудлыг хариуцан ажлын хэсэг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн тооцоог гарган асуудлыг Засгийн газарт тавих, иргэний бүртгэлийг хилийн чанадад хийх ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах талаар уг зөвөлгөөнөөр хэлэлцэн санал тавилаа.

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3269395/7fc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5199
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5772
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9950
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11897
204 2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1] Korea News 2013-02-21 10695
203 2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3] Korea News 2013-01-07 13145
202 World Peace Festival -2012 он file [1] mnsocial.org 2012-09-08 13251
201 СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3] Korea News 2012-05-14 29086
200 АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5] ADVertisement 2012-05-08 28938
199 ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4] admin 2012-05-06 19446
198 Happy Valentain Day file ADVertisement 2012-02-14 20502
197 НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2] admin 2011-11-28 39912
196 Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10] "MK" 2011-10-15 29929
195 Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10] manaa 2011-10-13 35819
194 E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5] "MK" 2011-10-12 36664
193 Хууль бус иргэдийн баривчилгаа [3] "MK" 2011-09-28 37546
192 Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2] "MK" 2011-09-28 25870
191 БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2] jak27 2011-09-27 44701
190 외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2] ulsaan 2011-09-26 25607
189 8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3] admin 2011-08-08 25558
188 Үйлдвэрийн осолын талаарх мэргэжилийн үнэгүй зөвөлгөө "MK" 2011-08-05 22187
187 Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6] "MK" 2011-07-22 38842
186 зарлал [3] "MK" 2011-07-22 24508
185 Амьдрал хайрлья Монголчуудаа! [4] "MK" 2011-06-23 25995
184 여주- руу хамтдаа аялцгаая [1] "MK" 2011-06-23 25066
183 Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6] "MK" 2011-06-22 25770
182 Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20] "MK" 2011-06-14 32733
181 mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6] ADVertisement 2011-06-14 26592
180 ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4] ADVertisement 2011-06-06 30309
179 АНСАН ШИВА "ТОП ТЕН " NIGHT CLUB -д УРЬЖ БАЙНА file [1] ADVertisement 2011-06-06 25732
178 Эх үрсийн баярын Мэнд! "MK" 2011-06-02 21530
177 БНСУ-дахь Монгол нийгэмлэг [2] "MK" 2011-05-24 21556
176 mglclub.com Баннер хийх хүн хайж байна. [9] admin 2011-05-12 22625
175 *** ГЭРЭЭТ АЖИЛЧДАД (E-9) ЗОРИУЛАВ *** file admin 2011-05-11 34215
174 Бүх Монголчуудын сонорт [4] "MK" 2011-05-10 21174
173 Сөүл хотын захиргаа ажилтан шалгаруулж авах гэж байна. [7] "MK" 2011-05-02 16278
172 БНСУ-н уламжлалт ангаах ухааны эмчилгээ / үнэ төлбөргүй / [1] "MK" 2011-04-22 24264
171 БАРИА ЗАСАЛ ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ [5] admin 2011-04-18 21134
170 ***ТОМ ГУАНЖҮД HAVANA NIGHT CLUB НЭЭГДЭНЭ***. file [3] admin 2011-04-12 15463
169 2011 외국의료인진료코디네이터양성과정 몽골 교육생 모집 (전액국비무료 [1] ADVertisement 2011-04-04 17205
168 Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1] admin 2011-03-31 13559
167 2011 оны 4 сард Party night ҮЙЖОНГБҮ ХОТОД НЭЭГДЭНЭ file [4] ADVertisement 2011-03-26 14920
166 БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага "MK" 2011-03-04 13345
165 АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9] admin 2011-03-04 32909
164 Гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мэдээлэл ADVertisement 2011-02-25 14444
163 НИЙТ ГИШҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ~ [4] admin 2010-12-31 12075
162 ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1] admin 2010-12-16 12926
161 Дахин Хойд Солонгосын дайралтанд зориулсан АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан уулзалт [14] "MK" 2010-12-09 15625
160 Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2] "MK" 2010-12-07 13890
배너신청
자생병원

배너신청