Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно.
Уншсан 78237 vote 0 2010.04.15 12:23:08Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалаас.
УИХ –ын дарга айлчлалынхаа үеэр Солонгосын талд хууль бусаар амьдарч буй хүмүүсийг Солонгос Монголын диполмат харилцаа тогтоосны 20 жилийн ой болохтой холбогдуулан нэг удаа ч гэсэн виз олгох талаар санал гаргасан байна.
Албан бус тоогоор Солонгос улсад хараар амьдарч байгаа хүний тоо 12000 байгаа бөгөөд Солонгос Монголын харилцаа,түншлэл найрамдлын ийм түвшинд ажиллаж байхад хараар ийм олон хүн амьдарч байж болохгүй гэж үзэж байгаа аж.
Энэ асуудлыг Солонгосын тал судалж үзнэ гэсэн нааштай хариу авна байхаа гэж УИХ-ын дарга хэллээ.Мөн хоёр орны гаалын ажилтануудын харилцаа холбоо сайжирч,жилд 1000- 2000 хүн буцах явдал гарч байсан бол, 2009 онд 84 болж буурчээ.
Монгол дахь Солонгосын Элчин сайдын яаманд визний мэдүүлэг өгөхөд 21 хоног хүлээдэг байсан бол, одоо 14 хонгийн дотор хариугаа авдаг болжээ. Мөн 30 хоног зорчидог байсан бол 90 хоног болсноор харлах иргэдийн тоо 400-гаар буурсан байна.
30 хонгоор зорчиход эмнэлэгт үзүүлэх,аялал жуучлал,бизнесийн асуудлаа хөөцөлдөхөд хугацаа богино байсан билээ.Харин 90 хонгоор зорчиж байгаа иргэд ажил хийхгүй,хууль зөрчихгүй байгаасай гэж анхааруулж байлаа.Монголчуудад виз олголт Солонгосын талаас сайжирсан байна.
Солонгосын Цагаачлалын алба 2012 оноос Япон,Канад улс шиг гарын хээгээр оруулдаг болохоор бэлтгэл ажил хийгдээд байгаа.Ингэвэл манайхан хүний бичиг баримтаар хил нэвтрэх явдал байхгүй болно.
Манай иргэд цаашид хүний бичиг баримтаар орж ирэхгүй байх,бичиг баримтаа үнэн зөв,хуулийн дагуу хариуцлагатай бүрдүүлж байвал Солонгос улсад ажиллаж,сурч боловсорч,бизнес эрхэлж,аялахад асуудал гараад байхгүйнээ.
салат сонины 3 сарын дугаараас
vis olgono gej hudal baihoo
aminaa98 zaildaa mgl emegteichuudiin neriig gutaasan zayagui amitad end ih bainaa chi 100 wonoor yawdag bol nadaas zugeer aw kkkkkk chi law tsochihoor amitan bgaa gedegt 2 ogoor murui tawiy kkkkk
bicheedl baih yum heregjeed baigaa yum haana bna mongolchuudaa ogsonii daraal ogloo gej itgehees dee tiimvv
asd asda as as d
edniih chadahgui blgui dee usa 10jil sudlaad barahgui bhad ter chini tiim amar ed bish gesen delhiid 2 uls l huruunii heeger nevtruuldeg gesen kanad japan 2 l bdag sde edniih arai l barahgui bhaa hugchiltui ch gesen tegleech gesen 2012ond manai mgljuud end irch haraar ajil hiihgui blgui deeeeeeeeee