Бичлэгийн тоо 294

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн урилгаар тус албан ёсны айлчилж байгаа билээ. Тэрээр айлчлалын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Уулзалтад Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Г.Батхүү, МУ-аас БНСУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд болон бусад албаны хүмүүс оролцсон бол БНСУ дах Монгол иргэд, байгууллагыг төлөөлж Монгол улсын Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын яамны харьяа Хөдөлмөр Нийгмийн Хамгаалал , Нэг Цэгийн Үйлчилгээний төв, Улаанбаатар хотын Сөүл хот дах төлөөлөгчийн газар , МИАТ компаны төлөөлөгчийн газар, Төрийн банк, Хаан банк, MGLRADIO 102.1 долгион , Монгол Солонгос мэдээ сонин, БНСУ-ын цагаачлалын албаны ажилтан, Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилчид , Солонгос улсад төгсөгчдийн холбоо, Сөүл глобал төв, СМОХ болон Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо




1511789_10152031874039302_1224928175_n.jpg


 "Эх орноосоо хол байгаа иргэн бүр та тухайн  улсдаа эх орноо төлөөлж буй элчин сайд юм шүү"  гэж яриагаа эхэлсэн 

Сайд Л.Болд энэхүү хурал дээр сонсон , санал болгосон , хэлэлцэгдсэн бүх асуудлыг Гадаад харилцааны яаманд бичгээр  хүргүүлэн  төрийн хэмжээнд авч үзэж судлах хэрэгжүүлэх болно гэж яриагаа өндөрлөлөө.

  Уулзалтын үеэр хэлэлцэгдэж байсан асуулт , хариултуудаас товч хүргэе.


Асуулт: 

Солонгос дахь Монгол Оюутны Холбоо: 


- Гадаадад суралцаж буй оюутнуудад төрөөс олгож буй 70,000 төгрөгийг олгох боломжтой юу?

- Оюутнууд гэр бүлийн гишүүдээ урихад виз гардаггүй, татгалзсан шалтгаан тодорхой бус байдаг тодруулах?

- Солонгост виз сунгуулахад төлбөр нэмэгдсэн , банкны баталгаа 10 сая вон шаардаж байгааг эргүүлж 3 сая болгон  бууруулах!



Кисс Олон соёлт гэр бүлийн радио:

- Виз олгодог улирал үе гэж байна уу? заримдаа хүмүүсийн виз сайн гараад заримдаа бодлогоор огт гаргадаггүй гэсэн яриа байна үнэн үү?

- Дэлхийн шилдэг 100-н сургуулиудад суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлэгийг ямар шалгуураар яаж олгож буй талаар мэдээлэл?

- Солонгост оршин сууж буй хүүхдүүдийн асуудал виз, сургалт, халамжийн талаар төрийн бодлогын талаар мэдээлэл?


MGLRADIO:

Виз:

- Гэрээгээр ажиллаж буй хүн гэр бүлийн хүнээ дагалдан визээр авах, гэр бүлүүд хамт байх талаар арга хэмжээ авах боломж?

- Оюутнууд гэр бүлээ урихад виз гардаггүй бэрхшээлтэй холбоотой 50, 60-с дээш настай Солонгост ажиллаж хийж харлахааргүй иргэдийг эхний ээлжинд визгүй зорчуулах талаар хүсэлт тавих

- Хууль бусааар амьдарч буй иргэд эх орондоо буцсан тохиолдолд дахин Солонгос улсад зорчих боломжийг хангах, өршөөлийн сар, өдөр гэж тогмтол зарлаж байх


Онгоцны билет:

- Монголруу нислэг бусад Азийн оронтой харьцуулахад үнэтэй хямдруулах боломжтой эсэх? шалтгаан?

- Солонгосын хил дээр Монголчуудтай дээрэнгүй харьцдаг, авчирсан Монголын стандартын шаардлага хангасан савалгаатай бүтээгдэхүүнийг оруулж байх? оруулахгүй бүтээгдэхүүнийг хаядгийг болиулах


Гэмт хэрэг:

- Солоногост Монголчууд гэмт хэрэг зөрчлийн тоогоороо тэргүүлж байгааг хэрхэн бууруулах? Засгийг газраас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулах

- Монголчууд Монголчуудыгаа залилах, зодох танхайрах, охид бүсгүйчүүдийг зуучилдаг биеийг нь үнэлүүлдэг гэх мэт гэмт хэргүүдтэй хэрхэн тэмцэх боломжтой тухай?


- Элчин сайдын яамны хүн хүчийг нэмэгдүүлж, хагас сайн өдөр ажилладаг болгох боломжтой эсэх?


Тайлан: 

Уулзалт арга хэмжээ зохион байгуулаад иргэдийн тавьсан асуудал, санал сэтгэгдлийг хэрхэн шийдвэрлэж биелүүлсэн тухайгаа эргээд тайлагнаж байх


БНСУ-ын цагаачлалын албаны ажилтан:


- Чадвартай мундаг залуучууд маань Солоногосын иргэншил аваад байна, Монгол улс хоёр иргэншил зөвшөөрөх боломжтой эсэх

- Төрийн албаны ногоон паспортоо бусдад ашиглуулах тохиолдол гардаг, төрийн албан паспортыг өндөр шалгуураар олгох?


Солонгос дахь Залуучуудын Холбоо: 


- Солонгост эмчилгээгээр ихээр хүмүүс ирж байгаа, үнэ төлбөрийн хувьд даатгал байхгүй учраас их өндөр үнэтэй гардаг. Эмчилгээ шинжилгээ хийх хүнд өвчтэй хүмүүсийг даатгалд хамруулж байх боломж?

- Монголруу виз хүсэж байгаа хүмүүсийн визийг нягталж олгож байх, Солонгосын элчинтэй адил материалиудыг шаардаж авч байх, 

Монгол хүмүүсийн эрхлэх бизнесийг Солонгос хүмүүс хэтэрхий их авч байгааг анхаарах

- Солонгост гэр бүл болж буй Монгол залуусын хуримыг ёслол төгөлдөр хийж өгөхөд тус болох


Солонгос дахь Эмэгтэйчүүдийн Холбоо:


- Солонгосын эмнэлэгийн тоног төхөөрөмжийг Монголруу оруулах, Монголдоо эмчлэх боломжийг гаргах

- Хоёр иргэншил зөвшөөрдөг орнуудад зөвхөн хоёр иргэншлийг зөвшөөрөх боломжтой эсэх 

- Солонгост өсч буй Монгол хүүхдүүд Монгол хэлээ мэдэхгүй өсч байгаа учир анхаарч үзэх

- Солонгосын нийгмийн халамж, хамгааллын чиглэл өндөр хөгжсөн учир энэ тал дээр Солонгосоос туршлага судлах 


Солонгост сургууль төгсөгчдийн холбоо:


- Монгол хүний үнэлэмж гадаадад буурч байна, Монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийг дээшлүүлэх

- Гэмт хэрэг гаралтыг багасгах, Солонгосын хууль дүрмийг таниулах...


Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй залуусын төлөөлөл: 

- Монголруу өөрийн ажиллаж байсан сурсан мэдсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулахад татвар өндөр, хуучин тоног төхөөрөмжин дээр татваргүй болгож өгөх боломж байгаа эсэх?

- 3н сарын бичгээ аваад ажил хайхад 7 хоногт нэг ажлын санал мессэжээр ирдэг ч хэл ойлгодоггүй, энэнээс болоод олон хүмүүс харлаж байгаа, өмнөх шигээ өөрийн танил тал найз нөхдөөрөө ажил олуулаад орох боломж олгох гэх мэт асуултуудыг тавьсан болно. 


Гадаад харилцааны яам дээрх асуудлуудыг бичгээр албан ёсоор хүлээн аваад шийдвэрлэн ажиллах болсон юм. 


Элчин сайдын яамнаас мөн Эдийн засгийн асуудал, Гэрээгээр болон хууль бусаар ажиллаж байгаа иргэдийн асуудал, Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал, визтэй холбоотой хүндэрлүүд зэрэг түгээмэл тохиолддог хүндрэл бэрхшээлийг байгууллага холбоодын тэргүүдэд хариуциулж асуудлыг дэлгэрэнгүйгээр Гадаад харилцааны яаманд бичгээр хүргэх болноо гэж мэдэгдсэн юм. Мөн цаашдаа УИХ-ын дарга З.Энхболд айлчлах үеэр иргэдтэй хйих уулзалт зохион байгуулах, Солонгос дахь байгууллагууд, холбоодын хамтын ажиллагааг эрчимчүүлэх талаар анхаарч ажиллах тухай мэдэгдлээ. 


(Зарим Хариулт: УИХ гишүүн Г.Батхүү : Онгоцны билетын хувьд өндөр үнэтэй байгаа шалтгаан нь манай улс шатахуунаа бусад орноос өндөр үнээр авдаг учраас өндөр байгаа, шатахуунаа хямдаар авбал хямдрах боломжтой.

ГХ Сайд Л.Болд: Хоёр иргэншил Монголд хар хайрцагны бодлого гэж байдаг .... боломжгүй.

ЭСЯ-ны ажилтан Батзориг: Хил дээр Монгол иргэдтэй зүй бусаар харьцсан тухай гомдол байвал Солонгос ажилтны нэр, хэн гэдэг хүн хэзээний нислэгээр ирэхэд гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. 

ЭСЯ консул Дулаанжаргал: ЭСЯ Солонгосын баярын улаантай өдрүүдээр ажилладаг, Мөн амралтын өдрөөр Нэг цэгийн төв, нийгмийн хамгааллын төвтэй хамтран орон нутагруу явж иргэддээ хүрч ажиллахаар зорин ажилладаг, гэхдээ итгэмжлэл гаргах, паспорт сунгах зэрэгт тамга тэмдэг авч явах бэрхшээл тулгардаг.

Нийгмийн халамжийн үйлчилгээний төв дарга Өнөржаргал: Манай төв ажлын өдрүүдээр болон бүтэн сайн өдөр иргэдээ хүлээн авч тогтмол ажиллаж байгаа. Бүтэн сайнд ирж үйлчлүүлэх боломжтой.)


Элчин сайдын яам бусад мэдээлэл:

 

БНСУ-д амьдарч байгаа иргэдээс жилд  1600-д иргэд гэмт хэрэгт холбогдож байгаагийн дийлэнх буюу 400 гаруй нь авто замын,  хулгай, танхайн хэрэг үйлдэж  байгааг  анхаарч ажиллах шаардлагатай байгаа.


Монгол дахь Солонгосын элчин сайдын яаманд Монголчууд маань визний асуудлаар их ханддаг 2011 онд 19058 иргэнд виз олгож 4887 хүнд татгалзсан хариу өгсөн байна. 2012 онд 27838 хүнд виз олгож татгалзсан хариу 4471 иргэнд өгсөн, 2013 онд 28001 иргэнд виз олгож 5130 иргэнд татгалзсан хариу гарч байжээ.


Хил хамгаалах ерөнхий газраас авсан мэдээлэл

Монгол улсруу зорчсон Солонгос иргэд 2011 онд 44928 иргэн, 2012 онд 45989иргэн, 2013 онд 46498 иргэн зорчжээ. БНСУлсруу зорчсон Монгол иргэд 2011онд 43429 иргэн, 2012 онд 54328 иргэн, 2013 онд 57113 иргэн зорчин өссөн тоо гарсан байна.



1014028_10152031874049302_950977383_n.jpg1654408_10152031874044302_2018783276_n.jpg 


1655918_10152031874409302_813212472_n.jpg 


1779876_10152031874704302_1895604258_n.jpg 


1898208_10152031874369302_1303958818_n.jpg 


1920418_10152031874739302_1454923325_n.jpg 




1932455_10152031874979302_1788024349_n.jpg 


1654408_10152031874044302_2018783276_n.jpg 


1010972_10152031915799302_1236526260_n.jpg 

mglradio.com sitenaas

1902752_10152031915814302_2142801443_n.jpg


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7917765/942/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5198
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5770
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9949
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11895
66 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 11081
65 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
64 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8445
63 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
62 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8744
61 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
60 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8531
59 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9680
58 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7614
57 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 11949
56 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
55 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6352
54 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
53 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6461
52 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6767
51 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
50 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
49 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6627
48 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
47 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
46 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
45 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6629
44 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
43 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
42 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3665
41 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4438
40 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5523
39 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4177
38 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4751
37 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3137
36 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4404
35 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3129
34 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3432
33 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2738
32 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3536
31 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3367
30 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3272
29 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4863
28 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3983
27 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4709
26 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5474
25 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3496
배너신청
자생병원

배너신청