Бичлэгийн тоо 294
Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Коралли Гэвэрс Монгол Улсын Ерөнхийлөгчийн амлалтыг нь сануулав уу

Дэлхийн банкнаас Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийжээ. Төсвийн төсөлд зардлыг ихээхэн нэмж тооцсоноос төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүн 8.6 хувьд хүрч огцом өссөн байна. Төсөв энэ хэвээр батлагдвал үнийн график гэдийсэн хэвээр байх нь. Энэхүү төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтоон барих зэрэг заалттай зөрчилдөж байна гэж Дэлхийн банкныхан үзэж байгаа аж.

Нэг унци алтны үнийг 1250-1350 ам.доллар болгон нэмж тооцжээ

Ирэх оны төсвийн орлогыг тооцохдоо эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох нэг тонн зэсийн үнийг 5983 ам.доллар, нэг тонн нүүрсний үнийг 98.8 ам.доллар байхаар тус тус тооцжээ. Гэхдээ төсвийн төслийг засварлахдаа төсвийн зарлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж ирэх болсон аж. Тиймээс унци алтны үнийг 1250 ам.доллараас 1350 ам.доллар болгон нэмж тооцсон байна. Үнийг ингэж өөрчилсөн нь хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж Дэлхийн банкны эдийн засагчид үзэж байна.

Төсөв үнэ хөөрөгдөж, экспортыг “боомилно”

Дэлхийн банкнаас ерөнхий тэнцвэрийн динамик тооцооллын загвар ашиглан Монгол Улсын эдийн засагт туршилт шинжилгээ хийжээ. Энэ шинжилгээний үр дүнд УИХ ирэх оны төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал эдийн засагт хохирол авчирна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн туршилтийн шинжилгээгээр төсвийг тэлэх бодлого баримталж, уул уурхайн салбарт орж байгаа экспортын орлогыг иргэдэд бэлэн мөнгө болгож тараах нь үнийн дарамтыг өсгөж, төгрөгийн ханш огцом чангарахад хүргэнэ гэсэн хариулт гарсан аж. Ингэснээр экспортод суурилсан үйлдвэрлэл хоргодох юм.

Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийнхэн ч хумигдана

Төгрөгийн ханшийн чангаралт олон улсын худалдаанд гарах салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Тиймээс боловсруулах бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд их хэмжээгээр гаргадаг хөдөө аж ахуйн салбар түрүүлж үүнд нэрвэгдэнэ гэж Дэлхийн банкныхан үзэж байна.

Учир нь хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн үнэ дотооддоо нэмэгдвэл эцсийн бүтээгдэхүүний үнийг өсгөх боломжгүй байдаг аж. Ингэснээр чөлөөлөгдсөн түүхий эд олон улсын худалдаанд гарч чаддаггүй байна.

“2011 оны төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал Монгол Улс 1960-аад оны Нидерланд гэх мэт байгалийн нөөцөөр баялаг улс орнуудын алдаатай замыг дагана гэсэн үг. Эдгээр улсуудын алдаа юу байсан бэ гэхээр их хэмжээний татаас, шилжүүлгийг иргэддээ олгож, цалин хөлсний өсөх спиралийг бий болгосон нь хяналт тавихад бэрхшээлтэй болгосон.

Мөн дотоодын хөрөнгийн /жишээлбэл, орон сууцны/ үнэ өсч, олон улсын худалдаанд гарах салбарын ашигт маш их сөргөөр нөлөөлсөн. Нидерландын хувьд энэ нь эдийн засгийн тэсрэлтэд хүргэж, ихээхэн хохирол учруулсан” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожер ван Ден Бринк хэллээ.

Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгджээ


Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгджээ. Энэхүү төсвийн зарлагын өсөлтөд төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмсэн нь нөлөөлсөн гэнэ. Харин төсвийн шилжүүлгийн зардал 50 хувиар өсчээ. Уул уурхайн орлогоос хүний хөгжлийн сангийн мөнгийг хоёр дахин нэмж, 805 тэрбум төгрөг болгосон нь шилжүүлгийн зардал ийн нэмэгджээ.

Хүний хөгжлийн санд төвлөрсөн мөнгийг хуульдаа тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдан авах, бэлэн мөнгө тараах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрт зарцуулна гэж заасан байдаг. Харин Засгийн газар Хүний хөгжлийн сангийн 700 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байгаа аж.

Ирэх оны төсөв ямар эрсдэл дагуулж байна вэ?

Төсвийн төсөл хэд хэдэн эрсдэл агуулж байгааг Дэлхийн банкныхан онцолж байна. Инфляц эрс өснө. Төгрөгийн ханш чангарна. Экспортын орлого буурна. Инфляцын өсөлтийг дагаад Төв банкны үнэт цаасны хүү өсөхгүй.

Мөн УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах чиглэлийн талаар хэлэлцэхгүй байгаа нь Монголбанкны эрх үүргийг тодорхойгүй болгож байна. Ингэснээр Төв банкны үйл ажиллагаанд харшилж болзошгүй. Төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал Монгол Улс 2006-2008 оны эдийн засгийн өндөр өсөлт, 2009 оны хямралыг давтана. Банкны салбар дахь итгэлгүй байдал эргэж сөхөгдөхгүй гэх газаргүй хэмээн Дэлхийн банкныхан эрсдлийг тооцлоо.

Э.Солонго

Зууны мэдээ

Мэдээллийг
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925027/50d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5201
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6678
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5773
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8376
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9951
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11898

mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6]

Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20]

  • "MK"
  • 2011-06-14
  • Уншсан 32733

Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6]

  • "MK"
  • 2011-06-22
  • Уншсан 25770

여주- руу хамтдаа аялцгаая [1]

  • "MK"
  • 2011-06-23
  • Уншсан 25066

Амьдрал хайрлья Монголчуудаа! [4]

  • "MK"
  • 2011-06-23
  • Уншсан 25995

зарлал [3]

  • "MK"
  • 2011-07-22
  • Уншсан 24508

Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6]

  • "MK"
  • 2011-07-22
  • Уншсан 38842

Үйлдвэрийн осолын талаарх мэргэжилийн үнэгүй зөвөлгөө

  • "MK"
  • 2011-08-05
  • Уншсан 22187

8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3]

  • admin
  • 2011-08-08
  • Уншсан 25558

외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2]

  • ulsaan
  • 2011-09-26
  • Уншсан 25607

БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2]

  • jak27
  • 2011-09-27
  • Уншсан 44701

Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2]

  • "MK"
  • 2011-09-28
  • Уншсан 25870

Хууль бус иргэдийн баривчилгаа [3]

  • "MK"
  • 2011-09-28
  • Уншсан 37546

E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5]

  • "MK"
  • 2011-10-12
  • Уншсан 36664

Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10]

  • manaa
  • 2011-10-13
  • Уншсан 35819

Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10]

  • "MK"
  • 2011-10-15
  • Уншсан 29929

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2]

  • admin
  • 2011-11-28
  • Уншсан 39912

Happy Valentain Day file

ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4]

  • admin
  • 2012-05-06
  • Уншсан 19446

АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5]

СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3]

World Peace Festival -2012 он file [1]

2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3]

2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1]

Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8]

  • Levi`s
  • 2013-02-25
  • Уншсан 13454

“Эрчүүдээ хайрлая”

  • Levi`s
  • 2013-03-18
  • Уншсан 10142

“Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2]

Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана

Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2]

  • admin
  • 2013-04-16
  • Уншсан 11150

Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1]

2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ

  • Levi`s
  • 2013-05-22
  • Уншсан 10672

Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2]

Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1]

1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1]

제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1]

Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан

Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна

Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв

  • Levi`s
  • 2014-01-27
  • Уншсан 6829

С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file

  • Levi`s
  • 2014-02-06
  • Уншсан 6754

ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file

  • Levi`s
  • 2014-02-13
  • Уншсан 7721

Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав

  • Levi`s
  • 2014-02-17
  • Уншсан 6975

Монголд “харласан” солонгосууд

  • Levi`s
  • 2014-02-24
  • Уншсан 11869

Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ

  • Levi`s
  • 2014-02-25
  • Уншсан 7611

Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1]

배너신청
자생병원

배너신청