Бичлэгийн тоо 294

Өмнөд Солонгост МЕРС өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй тухай ДЭМБ санууллаа. Лхагва гараг гэхэд тус улсад МЕРС-ийн 30 тохиолдол илэрсэн бөгөөд тэдэнтэй шууд харилцсан 1369 хүнийг тусгаарлажээ. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын Амьсгалын замын хам шинж илэрсэн хоёр хүн амиа алдсан байна.

Вирусын тархалтаас сэрэмжлэн 540 гаруй сургуулийг хаасан гэж БНСУ-ын Боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн системээрээ дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгост вирус хурдтай тархаж байгаа нь олон хүнийг гайхашруулж байна. Вирус хурдтай тархаж байгаа шалтгаан нь Өмнөд Солонгосын эмнэлгийн соёлтой холбоотой байж магадгүй юм.

Өвчтөний гэр бүлийн хүмүүс эмнэлгийн өрөөнд хамт байж, асаргаа сувилгааг үзүүлдэг юм. МЕРС-ийн эсрэг арга хэмжээг шуурхай аваагүй нь үнэн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүлээн зөвшөөрчээ. Тэрээр лхагва гарагт МЕРС-ийн асуудлаар шуурхай хурал хуралдуулсан байна. МЕРС өвчний анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт илэрсэн юм.

Түүнээс хойш Оман, Алжир, Малайз болон Өмнөд Солонгос улсад вирусаар халдварласан өвчтнүүд нас баржээ. Энэ сарын 3-ний байдлаар МЕРС өвчний нийт 1179 тохиолдол 25 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээлжээ. Үүнээс 442 нь буюу арван хүн тутмын дөрөв нь амиа алдсан байна. МЕРС өвчин анх тэмээнээс халдварласан байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэвч үүнийг баталж чадаагүй бөгөөд МЕРС-ийг анагаах эм, эмчилгээ байхгүй байна.

-МЕРС-ийн тархалт Өмнөд Солонгост хэрхэн эхлэв-

Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ мэдээлжээ. Нислэгийн үеэр түүнд өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. Эх орондоо ирснээс нэг долоо хоногийн дараа түүний бие хүчтэй өвджээ.

Тэрээр тавдугаар сарын 20-нд МЕРС туссан гэж оношлуулах хүртлээ дөрвөн ч эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Өвчтөнийг үзсэн эмч нар МЕРС гэж огт сэжиглээгүй бөгөөд түүнийг тусгаарлаагүй гэнэ. Үүний улмаас өвчний тархалт хурдасчээ. Анхны өвчтөний тавдугаар сарын 15-17-нд эмчлүүлсэн “Б” гэдэг эмнэлгээс 22 тохиолдолд бүртгэгджээ. Тус эмнэлэг одоо үйл ажиллагаагаа зогсоосон байна. Дээрх эмнэлгүүдээс МЕРС-ийн тохиолдол дахин илэрч болзошгүй гэж ДЭМБ лхагва гарагт гаргасан сэрэмжлүүлэгтээ бичжээ. Халдвар авсан зарим хүн анхны өвчтөнтэй хамт нэг өрөө буюу нэг тасагт байсан байна.

Харин тусгаарлах шийдвэрийг үл хайхарсан 44 настай нэг эрэгтэй тавдугаар сарын 26-нд Хонконг руу нисчээ. Тэрээр Хятадын Гуандон мужийн Хюзон хот руу автобусаар очсоны дараа Хонконгийн нислэгт суужээ. Үүнийг мэдсэний дараа Өмнөд Солонгосын Засгийн газраас тус эрэгтэйг яаралтай саатуулахыг Хюзон хотын удирдлагаас хүссэн байна.

МЕРС-ийн өвчтөнтэй ойр харилцаж байсан уг эрийг тавдугаар сарын 27-нд саатуулж, Хюзон хотын төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд тавдугаар сарын 29-нд МЕРС-ээр өвчилсөн нь тогтоогджээ. Хятадын эрх баригчид тус өвчтөнтэй харилцсан 67 хүнийг тусгаарлаж, бусад 10 хүнийг хайж байна гэж Сынхуа мэдээлж байна. Харин Хонконгт Солонгосын аялагчтай ойр харилцсан 18 хүнийг тусгаарлаж, 27 хүнийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Тусгаарлагдсан болон хяналтанд орсон хүмүүсээс сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна.

 

MERS вирусын тухай мэдвэл зохих баримтууд1.jpg

 

А.Дэлгэрмаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8607517/a88/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5202
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6679
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5773
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8376
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9952
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11898
66 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 11081
65 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
64 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8446
63 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
62 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8744
61 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
60 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8531
59 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9680
58 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7614
57 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 11949
56 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
55 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6352
54 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
» Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6461
52 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6767
51 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
50 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
49 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6627
48 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
47 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
46 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5257
45 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6630
44 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3441
43 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5031
42 МОНГОЛ ТЭВЭГ file [3] Levi`s 2016-01-27 3669
41 ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file admin 2016-02-02 4441
40 Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file Levi`s 2016-02-17 5526
39 БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1] Levi`s 2016-02-21 4179
38 МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file Levi`s 2016-03-02 4753
37 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3139
36 Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file Levi`s 2016-03-22 4405
35 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3130
34 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3434
33 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2739
32 Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2] Levi`s 2016-04-21 3538
31 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3369
30 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3273
29 Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1] Levi`s 2016-05-02 4867
28 "Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1] Levi`s 2016-05-16 3985
27 "Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3] Levi`s 2016-06-21 4712
26 БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3] Levi`s 2017-01-30 5476
25 СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3] Levi`s 2017-03-13 3499
배너신청
자생병원

배너신청