Бичлэгийн тоо 294
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 100 км-т, Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км-т, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээх нэртэй болжээ. Нийтдээ 80 мянган га газрыг хамрах уг орд дээр долоон А буюу ашиглалтын лиценз буй.

Тавантолгойн ордын нөөц 6.4 тэрбум тонн. Үүний 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс бөгөөд нөөцөөрө дэлхийд эхний 10-т багтана. Харин үлдсэн 4.6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс ажээ. Ордын дөрөвдүгээр давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 67 хувьтай байгаа нь Канад, Австралийн нүүрснээс коксжих чанараараа давуу. Коксжих нүүрсний илчлэг нь 7500-8100 ккал/кг бол эрчим хүчний нүүрсний илчлэг 4900 ккал/кг. УИХ-аас тус ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулж, Засгийн газар 100 хувь төрийн эзэмшилд байхаар тогтсон. Эдүгээ эдгээрийн хоёр ордод “Тавантолгой” ХК, “Энержи рессурс” компани олборлолт хийж байгаа.

Ухаа худаг буюу “Энержи ресурс”


Уг ордын зургаан линцензийг 2000 оноос Монголын томоохон компаниудын нэгдэл “Энэержи ресурс” эзэмжиж байгаад 2008 онд таван лизенцээ төрд шилжүүлсэн. Одоо “Энержи рессурс” Ухаа худаг нэртэй 11952А тусгай зөвшөөрөл бүхий 2959 га талбайг эзэмшин олборлолтоо хийж байгаа. Ил аргаар нүүрс олборлодог ба 2009 оны дөрөвдүгээр сараас албан ёсоор олборлолтоо эхэлсэн. Тухайн онд 18 орчим тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол орон нутгийн төсөвт 1.8 тэрбум төгрөг оруулжээ. Ухаа худаг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт найм, Улаанбаатар хотоос өмнө зүгт 540, Даланзадгад хотоос зүүн тийш 90, Монгол-Хятадын хилээс 245 гаруй км зайтай, Төмөр замын Сайншанд өртөөнөөс 440 км, Оюу Толгой зэс-алтны ордоос 150 км-т байдаг.
Ухаа худагийн олборлох боломжтой нөөц нь 200 сая орчим тонн ажээ. Өнгөрсөн онд 13.2 сая тонн нүүрс олборлосны 7.1 саяыг нь экспортод гаргажээ. Компанийхны тооцоолсноор уг ордыг 30 жил ашиглана. “Энержи Ресурс Майнинг” ХХК Ухаа худагийн уурхай байгуулах ажлыг Австралийн “Лейтон Эйжа” компанитай, нүүрс баяжуулах үйлдвэр барих, инженерийн зураг төсөл боловсруулах зэрэг ажлыг “Сежмен” компанитай хамтран ажиллаж байна.

Эргэн сурвалжлахад...

Зах хязгааргүй талд их бүтээн байгуулалт өрнөж байна. Үүнийг бүтээж байгаа эзэн нь монголчууд, тэр дундаа говьчууд. Энэ боломжийг монголын хувийн хэвшлийнхний нэгээхэн хэсэг болох ”Энержи ресурс” компани юм. Энэ компани анх 2005 онд байгуулагдаж, Өмнөговь аймгийн нутаг дахь байгалийн баялаг бүхий цуварсан таван толгойн нэгээхэн хэсэгт 2962 га талбайп 30 жилийн нөөц бүхий нүүрсний ордыг ашиглах эрх авснаар говийн их бүтээн байгуулалт эхэлжээ. Энэ бол манайхны хэзээний танил болсон “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхай. Олон улсын стандартад хүрсэн орчин үеийн уурхайн хотхон бий болж байгаа энэ газарт удахгүй дэлхийн жишигт хүрсэн үйлдвэрлэлийн том хот бий болно. Говьчууд ч ирээдүйгээ ийнхүү гэрэлтэйгээр төсөөлж байна. Яг уурхайг ашиглаж эхэлсэн нь бол 2008 оноос тоологддог. Байгалийн баялгаа ашиглана гэхээр л ухаж сэндийчсэн газар, улайрч дайрсан нинжа нараар төсөөлдөг байсан үе ард хоцорч байна. Монголын говьд үндэсний хэмжээний томоохон компанийн ажиглаж байгаа газарт байдал арай өөр байгааг хараад монгол хүн баялагтаа эзэн байхын утга учрыг ойлгох шиг болсон. Уурхайг дагаад олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаагаас энэ удаад бид Монголын говьд монгол залуусын гараар байгуулж буй Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын ажилтай танилцахыг хүслээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь эхний ээлжинд жилдээ таван сая тонн, дараа жилээс жилээс арван сая тонн, 2013 оноос 15 сая тонн нүүрс угааж баяжуулах аж. Үйлдвэрийг Австралийн компанийн зураг төслөөр монгол залуучууд барьж байгаа. Энэ оны арванхоёрдугаар сард багтаан эхний ээлжийг ашиглалтад өгөхөөр шамдаж байна. “Ухаа худаг”-ийн уурхай нь 35-60 метрийн гүнээс нүүрсээ олборлодог. Эхний 35 хүртэлх метрээс олборлосон нүүрс нь эрчим хүчний буюу бидний ярьдгаар түүхий нүүрс байдаг аж. Харин энэ нүүрсийг баяжуулан боловсруулснаар гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашиг бүхий, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болно.

Үйлдвэрээс гарах дээрх бүтээгдэхүүн нь 8-10 хувийн үнсжилттэй буюу хатуу хог хаягдлыг ялган боловсруулсан бүтээгдэхүүн юм. Нүүрс боловсруулах үндсэн технологи нь олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах, машинд ялгаж баяжуулах аргыг хэрэглэх юм байна. Ингэснээр нүүсийг угаахдаа ус бага хэрэглээд зогсохгүй ашигласан усаа цэвэрлэж, дахин ашиглах дэвшилтэт технологи нэвтрүүлснээрээ Монголдоо анхдагч болж байгаа юм. Тэрчлэн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, технологийн горим гээд бүх зүйл дээр олон улсад одоо мөрдөж байгаа стандартыг хэрэглэдэг.

Монголын баяжуулах үйлдвэрийн салбарт анх удаагаа баригдаж буй тус үйлдвэр нь Австрали, АНУ, БНХАУ-ын автомат удирдлагатай, бүтээмж өндөртэй тоног төхөөрөмжийг ашиглана. Үйлдвэр ашиглалтад орсноор 110 хүнийг ажлын байраар хангах юм. Ажилчидаа 2-3 сарын сургалтаар бэлтгэн дадлагажуулж авдаг бөгөөд одоогоор уурхайн ажилчид хийж буй ажлынхаа онцлогоос шалтгаалан дунджаар 900 орчим мянган төгрөгийн цалинтай. Байр, хоол бүгдийг компани даадаг болохоор энд мөнгөний хэрэг барагтай бол гарахгүй, ар гэрийнхэндээ бүгдийг явуулдаг хэмээн ажилчид нь ярьж байсан.

Уурхайн энэ л бүтээн байгуулалтын хаялгаар лааны сүүмгэр гэрэлд оройг өнгөрөөж, баян хуур хөгжмийн аянд хааяадаа “танц” эргэдэг байсан Цогтцэцийчүүдийн амьдрал ч хэдхэн хоногийн дараа түүх болон ард үлдэнэ. Энд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг инженерээс нь эхлээд дан монголчууд босгож байна. Усны арван хувийн хэрэглээтэй, дутуу шатсан нүүрсээ дахин боловсруулах чадал бүхий станц 35 тэрбум төгрөгөөр босч байгаа аж. Цахилгаан станцад дахиад 130 гаруй хүн ажиллана. Харьцуулбал, манай аймгуудын төвийн цахилгаан станцууд 3-4 мегаваттын хүчин чадалтай. Харин Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц 40 мегаваттын хүчин чадалтай. Дөрөвдүгээр цахилгаан станцыг социалист Монгол орны их бүтээн байгуулалтын үед орос “ах” нар мэргэжилтнүүдтэйгээ ирж барьсан. Харин энэ удаа монголчууд өөрсдийн хүч хөрөнгөөр, өөрсдөө Монголын их говийг гэрэлтүүлэхээр шамдаж байна. Станцын эхний ээлж мөн л оны эцсээр ашиглалтад орох аж. Уг станц нь уурхайн үйлдвэрийн эрчим хүчийг хангаад зогсохгүй Цогтцэций сум, цаашлаад ойрын сумдыг ч эрчим хүчээр хангах боломжтой гэнэ.

Монголдоо анх удаа дотоодын инженер, боловсон хүчний хүчээр босч буй энэхүү станц нь говь нутгийн байгалийн онцлогт тохирсон хуурай хөргөлтийн системтэй, усны “0” хэрэглээ бүхий технологитой гээд Монголын ангасан говийн нөхцөлд яг л тохирсон олон давуу талуудтай. Ийнхүү их говийн шөнө гэрэл гэгээгээр гийж, энэ хэрээр нутгийн зон олонд амьдралын шинэ хэмнэл, ажлын шинэ шинэ байрууд бий болж эхэллээ.
www.doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925089/9d4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5198
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5771
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9949
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11896
204 СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3] Korea News 2012-05-14 29086
203 ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2] admin 2010-08-19 29054
202 АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5] ADVertisement 2012-05-08 28938
201 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2] ADVertisement 2009-12-18 27655
200 ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2] admin 2010-08-19 27128
199 대한민국 국회방송 출연 섭외 file ADVertisement 2009-11-03 26726
198 mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6] ADVertisement 2011-06-14 26592
197 Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9] admin 2010-04-30 26061
196 Амьдрал хайрлья Монголчуудаа! [4] "MK" 2011-06-23 25995
195 Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2] "MK" 2011-09-28 25870
194 Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6] "MK" 2011-06-22 25770
193 АНСАН ШИВА "ТОП ТЕН " NIGHT CLUB -д УРЬЖ БАЙНА file [1] ADVertisement 2011-06-06 25732
192 외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2] ulsaan 2011-09-26 25607
191 8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3] admin 2011-08-08 25558
190 여주- руу хамтдаа аялцгаая [1] "MK" 2011-06-23 25066
189 ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1] admin 2010-01-10 24741
188 зарлал [3] "MK" 2011-07-22 24508
187 Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1] Levi`s 2010-01-21 24300
186 Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1] ADVertisement 2010-02-17 24291
185 БНСУ-н уламжлалт ангаах ухааны эмчилгээ / үнэ төлбөргүй / [1] "MK" 2011-04-22 24264
184 H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1] Levi`s 2010-01-04 23913
183 Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3] ADVertisement 2010-02-16 23698
182 외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11] ADVertisement 2010-03-12 23502
181 Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2] ADVertisement 2010-04-26 23326
180 Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5] Korea News 2010-04-20 23256
179 Kim Yu-na wins gold and sets new world record file [5] ADVertisement 2010-02-26 23189
178 Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10] Levi`s 2010-04-20 23083
177 SUWON HOTIIN TSAGAAN SAR [1] ADVertisement 2010-02-05 22808
176 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2] admin 2010-04-06 22778
175 Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1] Korea News 2010-04-13 22651
174 mglclub.com Баннер хийх хүн хайж байна. [9] admin 2011-05-12 22625
173 Гадаад иргэдэд зориулсан “Мэдээллийн Яармаг” [3] Korea News 2010-05-07 22549
172 Үйлдвэрийн осолын талаарх мэргэжилийн үнэгүй зөвөлгөө "MK" 2011-08-05 22187
171 СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1] ADVertisement 2010-01-28 22112
170 БНСУ-дахь Монгол нийгэмлэг [2] "MK" 2011-05-24 21556
169 Эх үрсийн баярын Мэнд! "MK" 2011-06-02 21530
168 Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6] Levi`s 2010-02-23 21491
167 Бүх Монголчуудын сонорт [4] "MK" 2011-05-10 21174
166 БАРИА ЗАСАЛ ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ [5] admin 2011-04-18 21133
165 Солонгосын түүх соёлтой танилцах нэг өдрийн аялал [4] Korea News 2010-05-11 20993
164 УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6] admin 2010-02-14 20852
163 ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА file [5] admin 2010-06-11 20657
162 Happy Valentain Day file ADVertisement 2012-02-14 20502
161 ~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [6] eegiinaa 2010-06-03 20165
160 Нүүдлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ [1] Korea News 2010-05-07 19927
배너신청
자생병원

배너신청