Бичлэгийн тоо 294

Батнэгдэл холбооноос БНСУ-д  бага-дунд-ахлах сургуульд сурдаг болон сургуулиас завсардсан хүүхдүүдийн дунд судлагаа явуулах гэж байна.  

Батнэгдэл нь БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол ажилчдын хүний эрхийг хамгаалахын тулд эвлэлдэн нэгдсэн Монгол иргэдын холбоо юм. Энэ удаад Солонгосын хүний эрхийн хорооноос Монгол хүмүүст маш их хэрэгтэй судлагаа явуулах гэж байна. Иймээс та бүхнийг идэвхтэй оролцохийг хүсч байна.

Солонгост хэдэн жилийн өмнөөс “олон соёлт гэр бүл” үүсч, Солонгост амьдарч байгаа гадаад хүмүүсийн дунд олон төрлийн бодлого боловсруулан гарган гүйцэтгэж байгаа билээ. Ийм учраас хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад гадаад хүмүүсийн ахуй амьдрал болон хүний эрхээ хамгаалах асуудал ихэд дээрдсэн билээ. Хэдийгээр дээрдсэн ч дутагдалтай талууд ч байгаа. Үүн дотроос Монгол хүмүүсийн хамгийн чухалд тооцдог хүүхдийн боловсролын асуудал юм.  

Одоо  Солонгосын хуулинд  Солонгос хүнтэй гэрлэсэн гадаад хүний солонгост төрсөн хүүхдүүдийг Солонгос хүүхдүүдээс явгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Гэтэл Солонгос хүнтэй гэрлээгүй хүмүүсийн хүүхдүүд,  ялангуяа ажил хийж амьдардаг гадаад эцэг эхчүүдийн хүүхдүүд Солонгост сурч боловсроход олон төрлийн  бэрхшээлүүд байдаг.

Эцэг  эх нь хоёулаа гадаад, Солонгост төрсөн одоо сургуульд сурч  байгаа болон сургуульд сурч байсан хүүхдүүд,  гадаад эцэг эхчүүд Солонгост ажиллаж байх хугацаандаа хүүхдээ ( визтэй, визгүй хамаагүй )  авчираад Солонгосын сургуульд сурч байгаа хүүхдүүд,  цагаачлах эрх авахад өргөдөл өгсөн цагаачдын хүүхдүүд, эх орондоо гэрлэлт цуцалуулсны дараа Солонгос иргэнтэй гэрлэн хүүхдээ авчираад Солонгос сургуульд сурдаг хүүхдүүд, үүнээс гадна ямар нэгэн шалтгаанааар улсын харъяалалгүй болсон хүүхдүүд зэрэг олон хүүхдүүд байгаа билээ.

Солонгосын засгийн газар ийм хүүхдүүдийн дунд сургуулийн  8-18 насны 12мянга орчим хүүхэд байгаа гэж үзэж байна.  Гэтэл энэ хүүхдүүдийн дотроос 1400 орчим нь л сургуульд сурч, үлдсэн нь сургуулиас завсардсан байна. Энэ нь хүүхдийн ирээдүйг балласан хамгийн муу үзэгдэл  бөгөөд Солонгосын нийгэм болон  манай Монгол улсад ч муу нөлөө үзүүлсэн асуудал юм.

Энэ асуудлыг чухалчлан үзэж,  Солонгосын хүний эрхийн хорооноос зохион байгуулж гадаад ажилчдад туслах төвүүдийн нийгэмлэг ( Солонгос дахь гадаад ажилчдад  тусладаг 38 төрийн бус байгууллагуудийн  сүлжээ  )  бодит байдлын судлагааг гардан хийж байна. Судлагааны зорилго нь оршин суух эрхтэй хамааралгүйгээр Солонгост амьдардаг бүх хүүхдүүд сурч боловсрох эрхтэй бөгөөд хүүхдүүдийг сурч боловсроход бэрхшээлтэй байгаа асуудлуудыг арилгахын төлөө юм.

Энэ судлагаагаар дээрх болзолд багтсан 150хүүхэд ( 100 эцэг эх ) тэй уулзах юм. Судлагаанд оролцлоо  гээд шууд визгүй хүүхдүүдэд виз өгөх, Солонгос хэл мэдэхгүй хүүхдэд Солонгос хэлний хичээл заах гэж байгаа биш юм.  Энэхүү судлагааны хариу нь Солонгосын хуулийн тогтолцоог өөрчлөх баримт болно.

Солонгост байгаа гадаад хүүхдүүдийн дотор монгол хүүхдүүд хамгийн их байгаа бөгөөд  Солонгос сургуульд дасан зохицож чадахгүй байгаа  хүүхдүүд ч нэлээд бий. Эдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүд Солонгосын боловсролын тогтолцоо, сургалтын талаар ярих зүйл их байгаа гэж бодож байна. Тийм учраас энэ удаагийн судлагааг  Батнэгдэл холбоо хамтран хийхээр болсон.

*Агуулга : 1-2цаг орчим ярилцлага хийнэ. Ярилцлагын агуулга нь сургуульд сурахад ямар бэрхшээлтэй асуудал байдаг талаар хийх болно.

* Оролцох хүрээ : 8-18насны сургуульд сурч байгаа болон сурч байсан доорхи хүүхдүүд , сургуульд сурч байсан хугацаа нь богино байсан ч болно.

1.      Эцэг  эх нь албадан баривчлагаанд өртөж  байсан хүүхдүүд

2.      Эцэг эхийн нэг нь Солонгосын иргэнтэй гэрлэсэн хүүхдүүд

3.      Эцэг эхийнх нь нэг нь Солонгос иргэнтэй гэрлэсэн Солонгост төрөөд гадаадад амьдарч байгаад ирсэн  хүүхдүүд

4. Солонгост ажиллахаар ирсан гадаад ажилчдын хүүхдүүд ( оршин суух эрхтэй эрхгүй хамааралгүйгээр )

5.  Улсын харъяалалгүй хүүхдүүд

* Дээрхи хүүхдүүдтэй эцэг эхчүүд болон хүүхдүүд Батнэгдэл холбооны 02-3785-0422, 010-7129-0021 утсаар холбогдохыг хүсэж байна.

* Ярилцлага өгсөн хүүхэд болон эцэг эхчүүдийг хувийн нууцыг ( паспортын дугаар болон, утасны дугаар ) чанд хадгалах болно.

* Хүүхдүүд найзуудтайгаа найзынхаа эцэг эхтэй хамт олуулаа ярилцлага өгч болно.

* Амьдардаг газар нь заавал Сөүл биш байсан ч болно. Эхлээд утсаар холбогдоно уу.

* Ярилцлага хийсан хүүхэд болон эцэг эхэд 5000вон орчмын бэлэг өгнө.

* Ярилцлагыг 5сараас эхлэн 1сарын хугацаатай хийх бөгөөд  5сарын 15ны өдөр  хүртэл бүртгэнэ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3084593/f7c/trackback

saihanehoron

2010.05.04 14:10:47
*.209.223.106

0-8 nasnii huuhedtei humuus yah ve?

eej mini

2010.06.06 10:43:12
*.199.131.115

end sotoi ger bul bolj bgaa hunii bichig barimt,mgld bataluulj ugnu[01046379091]

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893

СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3]

ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2]

  • admin
  • 2010-08-19
  • Уншсан 29054

АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5]

Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2]

ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2]

  • admin
  • 2010-08-19
  • Уншсан 27128

대한민국 국회방송 출연 섭외 file

mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6]

Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9]

  • admin
  • 2010-04-30
  • Уншсан 26061

Амьдрал хайрлья Монголчуудаа! [4]

  • "MK"
  • 2011-06-23
  • Уншсан 25995

Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2]

  • "MK"
  • 2011-09-28
  • Уншсан 25869

Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6]

  • "MK"
  • 2011-06-22
  • Уншсан 25770

АНСАН ШИВА "ТОП ТЕН " NIGHT CLUB -д УРЬЖ БАЙНА file [1]

외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2]

  • ulsaan
  • 2011-09-26
  • Уншсан 25607

8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3]

  • admin
  • 2011-08-08
  • Уншсан 25558

여주- руу хамтдаа аялцгаая [1]

  • "MK"
  • 2011-06-23
  • Уншсан 25066

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1]

  • admin
  • 2010-01-10
  • Уншсан 24741

зарлал [3]

  • "MK"
  • 2011-07-22
  • Уншсан 24508

Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1]

  • Levi`s
  • 2010-01-21
  • Уншсан 24300

Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1]

БНСУ-н уламжлалт ангаах ухааны эмчилгээ / үнэ төлбөргүй / [1]

  • "MK"
  • 2011-04-22
  • Уншсан 24264

H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 23913

Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3]

외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11]

Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2]

Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5]

Kim Yu-na wins gold and sets new world record file [5]

Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10]

  • Levi`s
  • 2010-04-20
  • Уншсан 23083

SUWON HOTIIN TSAGAAN SAR [1]

ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2]

  • admin
  • 2010-04-06
  • Уншсан 22778

Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1]

mglclub.com Баннер хийх хүн хайж байна. [9]

  • admin
  • 2011-05-12
  • Уншсан 22625

Гадаад иргэдэд зориулсан “Мэдээллийн Яармаг” [3]

Үйлдвэрийн осолын талаарх мэргэжилийн үнэгүй зөвөлгөө

  • "MK"
  • 2011-08-05
  • Уншсан 22187

СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1]

БНСУ-дахь Монгол нийгэмлэг [2]

  • "MK"
  • 2011-05-24
  • Уншсан 21555

Эх үрсийн баярын Мэнд!

  • "MK"
  • 2011-06-02
  • Уншсан 21530

Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6]

  • Levi`s
  • 2010-02-23
  • Уншсан 21491

Бүх Монголчуудын сонорт [4]

  • "MK"
  • 2011-05-10
  • Уншсан 21174

БАРИА ЗАСАЛ ГОО САЙХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ [5]

  • admin
  • 2011-04-18
  • Уншсан 21132

Солонгосын түүх соёлтой танилцах нэг өдрийн аялал [4]

УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6]

  • admin
  • 2010-02-14
  • Уншсан 20852

ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА file [5]

  • admin
  • 2010-06-11
  • Уншсан 20653

Happy Valentain Day file

~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [6]

  • eegiinaa
  • 2010-06-03
  • Уншсан 20165

Нүүдлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ [1]

배너신청
자생병원

배너신청