Бичлэгийн тоо 294

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.
2015 оны 6-р сарын 18-ны өдөр, Пүрэв гариг.

Нийт халдвар авсан хүний тоо: 165
Амь насаа алдсан нь: 23
Тусгай хяналтанд буй(халдвар авах магадлалтай): 6729
Хяналтаас чөлөөлөгдсөн: 4492
Эмчлэгдсэн хүний тоо: 24

mers.jpg

Нэг гэр бүлээс 2 хүн (эхнэр нөхөр) анх удаа энэхүү өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээ гарсан байна. Тэд эмнэлэгт нэг өрөөнд хамтдаа эмчлүүлж байгаад халдвар авсан нь тогтоогдов.

БНСУ-д ийнхүү богино хугацаанд Корона вирус хурдацтай тархаж олон хүн халдвар авахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж "Даум" цахим нэгдсэн мэдээллийн хуудсын мэдээний булангаас мэдээллэв. Үүнд:

1. Вирус тээгч нарыг эмчилж байсан эмнэлгүүдийн нэрийг олон нийтэд хэт их оройтуулж мэдэгдсэн. Дийлэнх хүмүүс эмнэлгээс халдвар авсан бөгөөд тухайн үед тэр эмнэлэгт нь халдвартай хүн байсныг мэдээгүй байна.

2. Эмнэлгийн систем, зохион байгуулалтын алдаа. Хамгийн их халдвар тараасан Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн хүлээн авахад өдөрт 200-300 хүн ирдэг бөгөөд нэг өвчтөнийг дагаж 2-3 хүн ирдэг байна. Өөрөөр хэлвэл хар зах шиг бужигнаан болдог, эмчилгээ хийлгэж буй хүнтэй гаднаас олон хүмүүс ирж уулздаг тал нь энэхүү вирусыг газар авахад нөлөөлсөн гэнэ.

3. Засгийн газар болон Орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагаа сул, харилцан хариуцлагаас бултах гэсэн оролдлого болон гамшигтай тэмцэх нэгдсэн систем механизм сул. Жишээ нь Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн их эмч 35 тоот халдвар тээгчийн талаарх Соүль хотын захиргаа болон Эрүүл мэндийн яам хоорондын ялгаатай байр суурийг дурьдаж болно. Хотын захиргаанаас тухайн эмнэлгийн 1500 гаруй ажилтан бүгд халдвар авах магадлал өндөр гэсэн боловч Эрүүд мэндийн яам нь ажилтнуудыг жагсаалтыг олон нийтэд нээх шийдвэр гаргахгүйн улмаас цаг хугацаа алдсан гэнэ.

Нааштай мэдээнээл дуулгаваас, нийт амь насаа алдсан хүний тоо(өнөөдөр 3 нэмэгдсэн)-ноос эмчлэгдэж эмнэлгээс гарсан хүний тоо(өнөөдөр 5 нэмэгдсэн) нь өнөөдөр анх удаа илүү байсан гэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү өвчний тархалт нь багасч байгаа юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлэгдэж байгаа юм.

Эмнэлгээс эмчлэгдэж гарсан нийт 24 хүнээс эрэгтэй 14 (58%), эмэгтэй 10 (42%) хүн байхад, амь насаа алдсан нийт 23 хүний 16(70%) нь эрэгтэй, 7 (30%) нь эмэгтэй юм байна. Амь насаа алдсан хүмүүсээс өндөр настан, эсхүл архаг өвчинтэй хүмүүсийн тоо 21 бөгөөд энэ нь нийт амь насаа алдсан хүмүүсийн 91%-ийг эзэлж байна.

Дүгнэлт:
Одоогоор санаа амарч тайван байх арай болоогүй мэт санагдана. БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирус улс орны эдийн засагт шууд нөлөөлж байгаа тул аль болох асуудлыг намдуулж тайвшруулах арга хэмжээг авч хэрэв гадны жуулчид халдвар авбаас 3000 ам.доллароор нөхөн төлбөр олгоно хэмээн ёс зүйн дутагдалтай мэдээлэл түгээсэн сурагтай. Зарим сайд дарга нар нь зах, худалдааны төвүүдээр орж олон нийтийн газар аюулгүй хэмээн сурталчилж байна. Харин залуучууд бол эсрэгээрээ UMF 2015 Korea арга хэмжээнд олноороо оролцож энэхүү вирусын асуудлыг тоохгүй байх тал анзаарагдана. Зарим нэг нь Ерөнхийлөгч Паг Гын Хе огцор хэмээн шаардах нь үндэслэлгүй санагдана. Ямартай ч тайван боловч сэрэмжтэй байх нь чухал тул бүгд дор дороо анхаарна биз ээ.

Төрийн албан хаагчид тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна ёс зүйн хариуцлагатай, ухамсартай, өөрийн ажлаа сайн мэдэхгүй бол ийнхүү алдаанууд гарч болох юм. Хэрэв манайд ийм өвчин гарсан байсан бол өдийд их хэмжээний хохирол амссан байх болов уу. Гадныхны алдаа оноон дээр бид суралцаж өөрсдийгөө эртнээс бэлтгэх хэрэгтэй юм.

Мэдээллийг эмхэтгэн боловсруулсан,

Содномцогийн Сүх-Очир,
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8621347/b41/trackback

sakaa_

2015.06.20 00:59:47
*.201.31.111

sakaa_

2015.06.20 01:00:09
*.201.31.111

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5198
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5770
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9949
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11895

Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр

Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд

  • Levi`s
  • 2014-05-16
  • Уншсан 8288

Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1]

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2]

  • Levi`s
  • 2015-06-18
  • Уншсан 7966

ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file

  • Levi`s
  • 2014-02-13
  • Уншсан 7721

сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна

2014 Itaewon Global Village Festival file

  • Levi`s
  • 2014-10-08
  • Уншсан 7614

Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1]

  • Levi`s
  • 2015-04-15
  • Уншсан 7613

Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ

  • Levi`s
  • 2014-02-25
  • Уншсан 7611

Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо

  • Levi`s
  • 2015-02-24
  • Уншсан 7239

1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1]

Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав

  • Levi`s
  • 2014-02-17
  • Уншсан 6974

Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна

Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв

  • Levi`s
  • 2014-01-27
  • Уншсан 6829

Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2]

  • Levi`s
  • 2015-06-17
  • Уншсан 6767

С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file

  • Levi`s
  • 2014-02-06
  • Уншсан 6754

Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан

"DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1]

  • Levi`s
  • 2015-11-06
  • Уншсан 6630

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file

  • Levi`s
  • 2015-08-15
  • Уншсан 6627

Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1]

  • Levi`s
  • 2015-10-23
  • Уншсан 6494

Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file

  • Levi`s
  • 2015-06-06
  • Уншсан 6461

-Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file

  • Levi`s
  • 2015-04-10
  • Уншсан 6352

Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file

сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file

Солонгос хэлний сургалт (Үнэгүй) file

  • Levi`s
  • 2016-02-17
  • Уншсан 5523

БНСУ-д оршин суугаа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх нь file [3]

  • Levi`s
  • 2017-01-30
  • Уншсан 5474

Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file

  • Levi`s
  • 2015-11-04
  • Уншсан 5257

E-MART mongold file [2]

  • Levi`s
  • 2016-01-20
  • Уншсан 5031

Бизнесийн боловсрол олгох сургалтанд 20 хүн бүртгэх юм байна. file [1]

  • Levi`s
  • 2016-05-02
  • Уншсан 4863

МУСТА М.Отгонгэрэл Солонгос улсад аялан тоглолтоо хийх гэж байна.. file

  • Levi`s
  • 2016-03-02
  • Уншсан 4751

"Хүүхдийн наадам 2016" зурагнаас file [3]

  • Levi`s
  • 2016-06-21
  • Уншсан 4709

ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА. file

  • admin
  • 2016-02-02
  • Уншсан 4438

Монгол тэвэг - 2 тэмцээн 2016.03.20 танилцуулга file

  • Levi`s
  • 2016-03-22
  • Уншсан 4404

MADE IN MONGOLIA 2019, IN KOREA file [3]

  • Levi`s
  • 2019-05-21
  • Уншсан 4315

БНСУ-дахь Монгол Иргэдийн холбооноос зохиож буй Сөүл хотын иммигрэшн, Монголын Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтарсан уулзалтанд та бүхнийг урьж байна. file [1]

  • Levi`s
  • 2016-02-21
  • Уншсан 4177

Corona 19 board

сайн дураар нутаг буцах [2]

"Хүүхдийн Наадам " 어린이 대축제 2016 file [1]

  • Levi`s
  • 2016-05-16
  • Уншсан 3983

МОНГОЛ ТЭВЭГ file [3]

  • Levi`s
  • 2016-01-27
  • Уншсан 3665

Солонгос улсад анх удаа Монгол тоглоомууд Зарагдаж эхэллээ. file [2]

  • Levi`s
  • 2016-04-21
  • Уншсан 3536

СӨҮЛ ХОТНОО МОНГОЛ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛОВ. file [3]

  • Levi`s
  • 2017-03-13
  • Уншсан 3496

DJ гэж хэн бэ? file [2]

  • Levi`s
  • 2016-01-18
  • Уншсан 3441
배너신청
자생병원

배너신청