Бичлэгийн тоо 294
Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Коралли Гэвэрс Монгол Улсын Ерөнхийлөгчийн амлалтыг нь сануулав уу

Дэлхийн банкнаас Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийжээ. Төсвийн төсөлд зардлыг ихээхэн нэмж тооцсоноос төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүн 8.6 хувьд хүрч огцом өссөн байна. Төсөв энэ хэвээр батлагдвал үнийн график гэдийсэн хэвээр байх нь. Энэхүү төсвийн төсөл Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтоон барих зэрэг заалттай зөрчилдөж байна гэж Дэлхийн банкныхан үзэж байгаа аж.

Нэг унци алтны үнийг 1250-1350 ам.доллар болгон нэмж тооцжээ

Ирэх оны төсвийн орлогыг тооцохдоо эрдэс баялгийн гол бүтээгдэхүүн болох нэг тонн зэсийн үнийг 5983 ам.доллар, нэг тонн нүүрсний үнийг 98.8 ам.доллар байхаар тус тус тооцжээ. Гэхдээ төсвийн төслийг засварлахдаа төсвийн зарлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг гаргаж ирэх болсон аж. Тиймээс унци алтны үнийг 1250 ам.доллараас 1350 ам.доллар болгон нэмж тооцсон байна. Үнийг ингэж өөрчилсөн нь хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэж Дэлхийн банкны эдийн засагчид үзэж байна.

Төсөв үнэ хөөрөгдөж, экспортыг “боомилно”

Дэлхийн банкнаас ерөнхий тэнцвэрийн динамик тооцооллын загвар ашиглан Монгол Улсын эдийн засагт туршилт шинжилгээ хийжээ. Энэ шинжилгээний үр дүнд УИХ ирэх оны төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал эдийн засагт хохирол авчирна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн туршилтийн шинжилгээгээр төсвийг тэлэх бодлого баримталж, уул уурхайн салбарт орж байгаа экспортын орлогыг иргэдэд бэлэн мөнгө болгож тараах нь үнийн дарамтыг өсгөж, төгрөгийн ханш огцом чангарахад хүргэнэ гэсэн хариулт гарсан аж. Ингэснээр экспортод суурилсан үйлдвэрлэл хоргодох юм.

Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийнхэн ч хумигдана

Төгрөгийн ханшийн чангаралт олон улсын худалдаанд гарах салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Тиймээс боловсруулах бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд их хэмжээгээр гаргадаг хөдөө аж ахуйн салбар түрүүлж үүнд нэрвэгдэнэ гэж Дэлхийн банкныхан үзэж байна.

Учир нь хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийн үнэ дотооддоо нэмэгдвэл эцсийн бүтээгдэхүүний үнийг өсгөх боломжгүй байдаг аж. Ингэснээр чөлөөлөгдсөн түүхий эд олон улсын худалдаанд гарч чаддаггүй байна.

“2011 оны төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал Монгол Улс 1960-аад оны Нидерланд гэх мэт байгалийн нөөцөөр баялаг улс орнуудын алдаатай замыг дагана гэсэн үг. Эдгээр улсуудын алдаа юу байсан бэ гэхээр их хэмжээний татаас, шилжүүлгийг иргэддээ олгож, цалин хөлсний өсөх спиралийг бий болгосон нь хяналт тавихад бэрхшээлтэй болгосон.

Мөн дотоодын хөрөнгийн /жишээлбэл, орон сууцны/ үнэ өсч, олон улсын худалдаанд гарах салбарын ашигт маш их сөргөөр нөлөөлсөн. Нидерландын хувьд энэ нь эдийн засгийн тэсрэлтэд хүргэж, ихээхэн хохирол учруулсан” гэж Дэлхийн банкны Монголыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Рожер ван Ден Бринк хэллээ.

Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгджээ


Ирэх оны төсвийн зарлага өнгөрсөн оныхоос 30 хувиар нэмэгджээ. Энэхүү төсвийн зарлагын өсөлтөд төрийн албан хаагчийн цалин 30 хувиар нэмсэн нь нөлөөлсөн гэнэ. Харин төсвийн шилжүүлгийн зардал 50 хувиар өсчээ. Уул уурхайн орлогоос хүний хөгжлийн сангийн мөнгийг хоёр дахин нэмж, 805 тэрбум төгрөг болгосон нь шилжүүлгийн зардал ийн нэмэгджээ.

Хүний хөгжлийн санд төвлөрсөн мөнгийг хуульдаа тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдан авах, бэлэн мөнгө тараах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрт зарцуулна гэж заасан байдаг. Харин Засгийн газар Хүний хөгжлийн сангийн 700 тэрбум төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр тарааж байгаа аж.

Ирэх оны төсөв ямар эрсдэл дагуулж байна вэ?

Төсвийн төсөл хэд хэдэн эрсдэл агуулж байгааг Дэлхийн банкныхан онцолж байна. Инфляц эрс өснө. Төгрөгийн ханш чангарна. Экспортын орлого буурна. Инфляцын өсөлтийг дагаад Төв банкны үнэт цаасны хүү өсөхгүй.

Мөн УИХ төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах чиглэлийн талаар хэлэлцэхгүй байгаа нь Монголбанкны эрх үүргийг тодорхойгүй болгож байна. Ингэснээр Төв банкны үйл ажиллагаанд харшилж болзошгүй. Төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буйгаар батлавал Монгол Улс 2006-2008 оны эдийн засгийн өндөр өсөлт, 2009 оны хямралыг давтана. Банкны салбар дахь итгэлгүй байдал эргэж сөхөгдөхгүй гэх газаргүй хэмээн Дэлхийн банкныхан эрсдлийг тооцлоо.

Э.Солонго

Зууны мэдээ

Мэдээллийг
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925027/f60/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5196
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5768
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9947
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893

Кимчи болон Монгол хоолны өдөрлөгт хүрэлцэн.. file

  • "MK"
  • 2010-11-09
  • Уншсан 12535

МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

  • "MK"
  • 2010-12-07
  • Уншсан 12270

Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч асан Ну Мү Хён ий бодол.. [3]

  • "MK"
  • 2010-12-03
  • Уншсан 12140

НИЙТ ГИШҮҮД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ~ [4]

  • admin
  • 2010-12-31
  • Уншсан 12075

БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна. [2]

  • "MK"
  • 2010-12-05
  • Уншсан 12031

Хямралын загалмайлсан эцэг [2]

  • Levi`s
  • 2015-01-18
  • Уншсан 11949

Импортоор оруулж ирж байгаа автомашины татварыг нэмнэ [2]

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 11876

Монголд “харласан” солонгосууд

  • Levi`s
  • 2014-02-24
  • Уншсан 11869

Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ... [1]

  • "MK"
  • 2010-12-07
  • Уншсан 11801

“Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2]

ГОЛОМТ БАНК МЭДЭЭЛЖ БАЙНА

  • admin
  • 2010-09-01
  • Уншсан 11776

Ёнпён өдөөн хатгалт 12 сарын 15ны өдөр үдээс хойш нийт иргэдийг хорогдох байрлуу зугатах болон иргэдийг хамгаалах сургалт [1]

  • "MK"
  • 2010-12-03
  • Уншсан 11563

Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2]

2022 оны Дэлхийн хөл бөмбөгийн тэмтцээнд Солонгос улс дахин эрх авч чадсангүй.

  • "MK"
  • 2010-12-03
  • Уншсан 11334

Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ [1]

  • "MK"
  • 2010-12-05
  • Уншсан 11222

Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2]

  • admin
  • 2013-04-16
  • Уншсан 11150

Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах газрын Сургалт, судалгааны төвийн нээлт

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 11142

БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file

  • Levi`s
  • 2014-03-18
  • Уншсан 11081

ТҮРГЭН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ АРГА [1]

  • admin
  • 2010-11-11
  • Уншсан 10990

Монголчууд цахилгаан станц барьж байна

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10931

Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1]

‘Нутаг буцахад зориулсан хөтөлбөр’ийн тухай тайлбар сургалт

Онцгой албан татварын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10701

2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1]

2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ

  • Levi`s
  • 2013-05-22
  • Уншсан 10672

Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2]

Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10511

БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10317

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10180

“Эрчүүдээ хайрлая”

  • Levi`s
  • 2013-03-18
  • Уншсан 10142

“ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН...

Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 9961

"ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1]

  • Levi`s
  • 2014-09-19
  • Уншсан 9680

Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 9635

Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана

Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1]

Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт

제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1]

Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2]

  • Levi`s
  • 2014-06-23
  • Уншсан 8744

Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3]

  • Levi`s
  • 2014-07-28
  • Уншсан 8531

СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР

  • Levi`s
  • 2014-04-15
  • Уншсан 8445
배너신청
자생병원

배너신청