Бичлэгийн тоо 294

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд А.Ганбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал С.Дагвадорж, Богд Хааны ордон музейн захирал М.Отгонбилэг болон Солонгосын эрдэмтэн судлаачид, албаны бусад хүмүүс оролцов.

Элчин сайд Б.Ганболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, манай хоёр улс түүх, соёл, соёлын өвийг хамгаалах салбарт түншлэлийн үлгэр жишээ болохуйц урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглээд “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнг дэлхийн хамгийн олон үзэгчидтэй музейн нэг Солонгосын Үндэсний төв музейд анх удаа гаргаж буйд туйлын баяртай байна. Монголын түүх, соёлын хосгүй олдвор, дурсгалт зүйлийг Солонгосын ард иргэдэд дэлгэн үзүүлснээр Монголын түүх, соёл, урлагийн талаар өргөн ойлголтыг өгөх төдийгүй манай хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

“Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэн нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан төслийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй бөгөөд БНСУ-д болж буй олон улсын соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний үеэс орчин үеийг хүртлэх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг багтаасан байна. Үзэсгэлэн энэ оны 7 дугаар сарын 17-нийг хүртэл гарна.

m1.jpg m2.jpg m3.jpg m4.jpg m6.jpg

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9722690/6a6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5198
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5771
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9949
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11896

Dj lesson 1:1 surgalt file [2]

  • Levi`s
  • 2016-04-08
  • Уншсан 3432

2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1]

  • Levi`s
  • 2016-04-26
  • Уншсан 3367

Гэрэл зургийн уралдаан file

2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file

  • Levi`s
  • 2016-03-15
  • Уншсан 3137

2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file

  • Levi`s
  • 2016-04-05
  • Уншсан 3130

Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file

  • Levi`s
  • 2017-08-02
  • Уншсан 3088

Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file

  • Levi`s
  • 2017-11-20
  • Уншсан 2926

Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2]

  • Levi`s
  • 2018-02-05
  • Уншсан 2797

Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file

  • Levi`s
  • 2016-04-21
  • Уншсан 2738

2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1]

  • Levi`s
  • 2018-01-02
  • Уншсан 2621

Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2]

  • Levi`s
  • 2017-04-07
  • Уншсан 2513

"Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1]

  • Levi`s
  • 2018-01-17
  • Уншсан 2493

БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file

  • Levi`s
  • 2018-08-07
  • Уншсан 2452

- Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1]

  • Levi`s
  • 2019-04-11
  • Уншсан 2416

СЭРЭМЖЛҮҮЛЭГ file

  • Levi`s
  • 2020-02-24
  • Уншсан 2350

Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file

  • Levi`s
  • 2018-10-11
  • Уншсан 2316

"Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file

  • Levi`s
  • 2017-05-22
  • Уншсан 2206

Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1]

  • Levi`s
  • 2018-06-06
  • Уншсан 2144

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1]

  • Levi`s
  • 2019-02-08
  • Уншсан 1923

Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file

  • Levi`s
  • 2018-10-02
  • Уншсан 1761

Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file

  • Levi`s
  • 2020-02-05
  • Уншсан 1760

СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file

  • Levi`s
  • 2018-05-17
  • Уншсан 1699

2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file

  • admin
  • 2018-12-25
  • Уншсан 1530

Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file

  • Levi`s
  • 2019-01-17
  • Уншсан 1333
배너신청
자생병원

배너신청