mglclub серверийг 4сарын 7ны өдрийн өглөө 10цаг 10минутаас эхлэн 30минутын турш хакинг хамгаалалтыг сайжруулахын тулд түр үйлчилгээг зогсоосон билээ.
Энэ нь өнөөдөр өглөө 8цаг 10минут орчимын үеэс 2цагийн турш mglclub серверт хакинг хийсэн бөгөөд үүнийг зогсоохын тулд авсан арга хэмжээ байсан билээ.
Одоог хүртэл нэвтэрсэн файлыг дүгнэсний үр дүнд манай сайтын гишүүн сайтад гаргасан линкийг клик хийсэн тохиолдолд клик хийсэн сайтруу нэвтрэн орох бөгөөд, энэ сайтууд нь вирус болон түүнтэй адилтгах төрлийн кодтой болох нь тогдоогдлоо.
Вирустсэн сайтад холбогдсон тохиолдолд гишүүд та бүхний виндоүв прогграм ч вирустэх болно.
Энэ вирус нь гишүүд та бүхний компьютерт хадгалагдаж байгаад mglclub-ын серверт нөлөөлсөн гэсэн үг юм.
Магадгүй хэрэглэгч таны компьютерт вирусээс хамгаалах прогграм байхгүй болон опгрэйд хийгдээгүй тохиолдолд компьютерыг асаахад таны компьютерээс манай сайтын серверт хакинг хийсэн гэсэн мэдээлэл орж ирэх болно.
mglclub.com сайт нь Linux серверийг ашигладаг бөгөөд Linux серверт нэвтэрсэн вирус нь одоогоор байхгүй болно. Вирус нь сайтад оруулсан jpg болон gif зэрэг зурган файлд нуугдаж байгаад сайт болон хувийн компьютерт нэвтэрсэн байна. Манай сайтаар зогсохгүй таны компьютерт байгаа мэдээлэлийг устгаж ч болох юм.
Иймээс гишүүд та бүхэн хувийн компьютер дахь вирусээс хамгаалах прогграмд анхаарлаа хандуулан цаг тухайд нь опгрэйд хийж өгөхийг хүсье.
Манай сайтын хувьд мэдээлэл устсан бэкоп файлд хадгалагдаж байгаа учир санаа зовох зүйлгүй болно. Мөн вирустэй байж болзошгүй гэж сэжиглэгдсэн бичлэгүүдийг зөөсөн болно.
Гишүүд та бүхэн доорх 2 зүйлийг анхаарахыг хүсэж байна.
1. Өөрийн компьютерт вирусээс хамгаалах прогграм суулгах.
2. mglclub-т өөр сайтын линкрүү холбогдуулахын тулд заавал тус сайтад вирус бий эсэхийг шалгах.
Доорх линк нь Солонгосын вирусээс хамгаалах өргөн хэрэглээний программ юм. Үнэгүй учир татаж аваад хэрэглэхийг хүсье. Энэ программыг суулгавал автоматаар вирусыг шалгаж анхааруулга өгөх болно.
http://v3lite.v3webhard.com/download/V3LiteSG_Setup.exe
mglclub.com Хариуцагч.