Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал
Уншсан 35680 vote 0 2009.10.28 09:10:35
Өнгөрсөн долоо хоногт MNTV мэдээгээр хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцооны хуулийг шинэчлэхийн сацуу ирэх 11 сарын 10-ны өдрөөс эхлэн дахин ажиллахаар бүртгүүлсэн ажилчдыг заавал нутаг буцах шаардлагагүйгээр дахин ажиллуулах боломжтой гэж мэдээлж байсан. Гэтэл дахин ажиллуулах тухай маргаан үргэлжилж 10 сарын 21ны өдөр Хөдөлмөрийн яаманд болсон хурал дээр, 12 сарын 10-наас хойш зөвхөн үйлдвэрийн газрын эзэний дахин ажиллуулахыг зөвшөөрсөн хүсэлттэй ажилчид л нутаг буцалгүйгээр тухайн үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллах систем болгон өөрчилжээ. Одоогийн байдлаар хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоонд дахин ажиллуулах бүртгэлд, ажиллах хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө бүртгүүлэх ёстой бөгөөд нутаг буцалгүйгээр дахин ажиллаж болох энэ удаагийн төсөл нь 2010 оны 1 сарын 9 нд оршин суух хугацаа дуусах ажилчдад хэрэгжигдэх болно. Дахин ажиллахыг хүссэн гадаад ажилчид та бүхэн эндүүрэхгүй байхыг хүсч байна
(c)www.mntv.net
n