Бичлэгийн тоо 294
Сайн байна уу ?
“ KOMEX “ ТББ байгууллагаас БНСУ –д хөдөлмөр эрхэлж буй
монголчуудын эрх , ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор БНСУ дах Монгол
Улсын Элчин сайдын яам , “ Диаспур Монгол Нэтворк“ -тай хамтарч хөдөлмөр
эрхлэлтийн талаарх үнэ төлбөргүй зөвлөгөөг дараах байдлаар өгөх гэж
байна .
Үүнд :
1. Хугацаа : 2009 оны 11 сарын 8 өдөр үдээс хойш
16 – 18 цагийн хооронд
2. Байрлал : Пүчон СонхуаКанни сүмийн 4-н
давхарт / утас : 032-651-6745 /
Гёнги муж, Пүчон хот, Вонми дүүрэг, Чүни
гудамж 174 – 6
3. Зөвлөхийн нэр : Сун Тэ Хүнь / KOMEX –н зөвлөгч
гишүүн , Сөүлийн хөдөлмөр эрхлэгчдийн хорооны гүйцэтгэх захирал /
Мөн
мэргэжилтэн 2 хүн / эрэгтэй , эмэгтэй / оролцоно.
4. Зөвлөгөөний
агуулга : Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлууд / цалин дутуу олгох,
үндэслэлгүйгээр ажлаас халах , ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх г.м сэдвээр
/
5. Төлбөр : үнэгүй
6. Давуу тал :
• Эрэгтэй
эмэгтэй ганцаарчилсан зөвлөгөө өгнө . / Эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэлтийн
албаны эмэгтэй мэргэжилтэн зөвлөгөө өгнө . /
• Зөвлөгөө өгөөд
зогсох биш асуудлыг шийдвэрлүүлэх хүртэлх үргэлжлүүлэн хариуцах боломжтой .
• Ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгч нарын харилцан ойлголцол,
сэтгэл хангалуун байдлыг хангах арга замыг олж өгөхийг зорино.
☼ Уг
өдөр оролцох зав боломжгүй бол доорхи хаягаар хандаж ганцаарчилсан зөвлөгөө
авах болмжтой. Үүнд:
утас : 070-7733-7155 /солонгос хэл/
070-7733-7166 /монгол хэл/
и-мэйл хаяг : komex2279@gmail.com
хаяг: Сөүл хот,
Чүн гү, Жанчүн дунг 2-га, Жанчүн билдинг 701 тоот
KOMEX
нийгэмлэг, Монгол Улсын өргөмжит Консулын газар