БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ
Уншсан 32579 vote 0 2009.11.11 16:07:54БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдэд зориулсан хөдөлмөрийн хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх уулзалтыг “Солонгос Монголын харилцааг дэмжих нийгэмлэг“ /Комекс/ ТББ-аас 2009 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Бүчонь хот дах Сонхуа Камни сүмд зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээгээр харилцааны үл ойлголцол болон БНСУ-ын хуулийн талаарх мэдлэг дутмагаас үүдэлтэй элбэг тохиолддог цаг үеийн асуудлуудыг хөндөж ярилцав.
Үндсэн асуултууд нь цалин болон ажлаас халагдахад олгох тэтгэлэг зэргийг бүрэн авч чаддаггүй талаар болон засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуултууд байлаа.
Энэ удаагийн зөвлөгөөг хөдөлмөрийн эрх зүйч Сунь Тэхүнь /Комекс нийгэмлэгийн зөвлөх, Сөүл хотын Хөдөлмөрчдийн зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн/ удирдан явуулсан бөгөөд холбогдох албаны хүн оролцож цаашид ч үнэ төлбөргүй зөвлөгөө өгч тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусалж байх болно гэдгээ амласан юм.
Уулзалтанд оролцсон Б /монгол иргэн/ хууль бусаар амьдарч байгаа иргэд эрх зүйн хязгаарлагдмал байдалд байдаг учир хийж байгаа ажлын ачаалалд хйицэхгүй бага цалин авч байсан ч тэвчиж өнгөрөөхөөс өөр аргагүй байдаг тухай өгүүлээд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаад болон цаашид ч энэ мэт арга хэмжээг үргэлжлүүлэх болсонд зохион байгуулагчдад талархалаа илэрхийлэв.
Солонгос Монголын харилцааг дэмжих нийгэмлэг“ /Комекс/-ийн олон нийттэй харилцах хэсгээс цаашид ч хөдөлмөрийн хууль эрх зүйн зөвлөгөө өгөх ажлыг үргэлжлүүлэн хөгжүүлэх хөтөлбөртэй байгаа бөгөөд хувийн асуудлаар зөвлөгөө шаардлагатай хүмүүс доорх утсаар байнга хандаж болно.