Төвийн танилцуулга
Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл
Гадаадын ажилчидад туслах Сөүл дэх Католик шашны төвийн
зорилго нь Солонгос улсад амьдарч буй Монголчуудын ажиллаж хөдөлмөрлөх, эрүүл чийрэг амьдрах, өөрсдийн эрх ашигаа хамгаалах, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тухайн орны хууль дүрмийг ойлгож сахихад нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
Төв нь үйл ажиллагааны доорхи үндсэн чиглэлүүдтэй байна. Үүнд:
l Санхүүгийн болон хэлний бэрхшээлээс болж эмнэлэгт үзүүлж чаддаггүй ажилчидад туслах
l Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ч эмнэлэгийн төлбөрийг төлөх бололцоогүй үед төлбөр хийхэд туслах
l Гадаадын ажилчидын авч чадаагүй цалин ба 13дахь сарын цалинг, авахад туслах
l Гэрээний ажилчидын нийгмийн даатгал болон нутаг буцах зардлын даатгалыг авахад туслах
l Үйлдвэрийн ослын нөхөн олговорыг авахад туслах
l Үйлдвэрийн осолд өртсөн болон эрүүл мэндээр тааруу болж эмчилгээ хийлгэх хугацаандаа түр “Пэданиа” байранд байлгах боломж олгох
l Үнэ тєлбєргvй хууль, эрх зүйн мэдээллээр хангах буюу хуулийн зєвлєгєє єгөхөөс гадна тусалж чадах хvмvvстэй холбоо тогтооход туслах
l Солонгосын амьдралд дасан зохицож тэдний ёс заншил, хэлийг сурахад гадаад ажилчидад зориулж Солонгос хэлний үнэ төлбөргүй сургалт явуулж байна.
l Солонгос хүнтэй гэрэлсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөхөөс гадна тэдэнд солонгос улсын ёс заншил, хоол, Солонгос хэл, гэх мэт сургалтуудыг явуулж байна.
Албан ёсны нэр: Гадаадын ажилчидад туслах Сөүл дэх Католик шашны төв
천주교 서울대교구 노동사목위원회 이주노동자 상담실
Хаяг: Сл хот Сонбүг дүүрэг Бумүн хорооны 5 гудамж 14тоот Нудунсамуг хүйганы 4 давхарт
6 шугам, Бумүн метроны буудал /638/, 7гарц 50метр чигээрээ алхана.
Утас: 02/ 928-2049, 02/ 924- 2706
Факс: 02/ 924-6252
Ажлын цаг : Даваа - Баасан /
Ням гариг /
Дараах хэлээр зөвлөгөө өгнө
Монгол, Вьетнам, Испани, Англи, Тайланд, Солонгос
Католик шашны Сөүл дэх Гадаадын ажилчидад туслах төв нь үргэлж таны төлөө таньд үйлчлэх болно