Бичлэгийн тоо 290
Цагдаагийн ерөнхий газраас БНСУ-ын виз авах зорилгоор хуурамчаар үйлдсэн бичиг баримтад шалгалт хийж байгаа талаар өнөөдөр /2018.10.5/ мэдээлэл хийлээ.
mgl_passs.jpg

Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Амарбат “БНСУ-ын Элчин сайдын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт Монгол төрийн болон төрийн бус байгууллагын тодорхойлолт, дансны хуулга зэргийг хуурамчаар үйлдэж байна. Энэ нь Монгол Улсын хуульд зааснаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг наймдугаар сард тавьсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн алба ажлын хэсэг байгуулан ажиллаж, мөрдөн шалгалт явуулсан. Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.1-т заасны дагуу бичиг баримт, хуурамчаар үйлдэх, ашиглах гэсэн зүйл заалтаар хэрэг үүсгэсэн. БНСУ-ын Элчин сайдын яамнаас 805 хэргийн материал ирүүлсэн. Одоогоор үүний тал хувийг нь шалгаад байна. Мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд долоон аж ахуйн нэгж, 11 иргэн дээрх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Дээрх аж ахуйн нэгж, иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг харьяа прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэлээ.

БНСУ-ын виз авахын тулд дараах материалыг хуурамчаар үйлдэж байгаа аж.

Банкны дансны хуулганы тодорхойлолт
Банканд таван сая төгрөг байршуулсан бичиг
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын тодорхойлолт
Их, дээд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлолт
Аж ахуйн нэгжид ажилладаг гэх тодорхойлолт
Сонирхуулахад, Эрүүгийн хуульд зааснаар “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг ажээ.

Монгол Улсын иргэн БНСУ-ын визийг мэдүүлэхдээ төлөөлөн гүйцэтгэх арван газарт хандаж, тус газрын өгсөн зөвлөгөөний дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг цагдаагийн газраас сануулж байлаа.

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах, төлөөлөн гүйцэтгэх байгууллага

   Passport Express International
– Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар (ЭСЯ-ны дэргэд Хурд хорооллын ойролцоо)

– Утасны дугаар : (976)7777-0152, (976)9006-0152

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
– Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал

– Утасны дугаар : (976) 7012-4909, (976) 9602-7822

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Hang-Mong Law
– Байршил: Баянзүрх дүүргийн ойролцоо 92А байрны 304 тоот

– Утасны дугаар : (976) 11-46-3005~3007

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Chinggis Global
– Байршил: Баянзүрх дүүрэг, И-Март Чингис салбарын хойно "North Center"-ийн 101 тоот

– Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770, (976) 7016-6177, (976) 8606-6177, (976) 9449-3470

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30, 13:30-18:00

Mongol Namshin
– Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга

– Утасны дугаар : (976) 7014-3332

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

GH&F
– Байршил: Баянгол дүүрэг, 14-р хороо, VIP төв 510 тоот(Хорооллын Номин их дэлгүүрийн ард)

– Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Mongol News
– Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өдрийн сонин"-той байр)

– Утасны дугаар : (976)11-32-8988

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

TECKM
– Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот

– Утасны дугаар : (976)7015-8288

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Bambai Security Service
– Байршил: Баянзүрх дүүрэг, 16-р хороолол, Улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга

– Утасны дугаар : 7000-9696, 7000-4949

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Dido
– Байршил : Сансар, Хоум плазагийн зүүн талд UB SUITES зочид буудлын 1 давхар

– Утасны дугаар : 7763-0000

– Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9767725/09e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [3] admin 2017-07-13 2941
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 4578
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 3583
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 6397
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 8122
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 9785
배너신청
배너신청
자생병원

배너신청