Өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээлэл, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээлэл, ажлын байр, үйлдвэрийн осол, цалин хөлстэй холбоотой асуудлуудад Глобал төвийн ажилчид болон мэргэжлийн өмгөөлөгч, орчуулагч нар зөвлөгөө өгч үйлчилнэ.
- Монгол улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Солонгос улс дахь төлөөлөгчийн газрын ажилтан /нийгмийн даатгалтай холбоотой зөвлөгөө болон 2007оны 3сараас өмнөх даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх/-ийг шалгаж өгөх,
- Гадаадын нэгдсэн мэдээллийн төв/1345/ийн монгол хэлний зөвлөгч /оршин суухтай холбоотой асуудал/аар зөвлөгөө өгөх,
-Самсунг даатгалын газрын монгол хэлний зөвлөгч /нутаг буцах даатгал, гэнэтийн ослын даатгал зэрэгтэй холбоотой зөвлөгөө ба даатгал төлөгдөж буй эсэх/-ийг шалгаж өгөх зэрэг үйлчилгээнүүд үзүүлнэ.
Хэзээ: 2010оны 6-р сарын 27-ны/Ням/ 10:00-16:00 цагийн хооронд
Хаана: Монгол тауны Үри болон КЕВ банкны хооронд гадаа талбайд
Жич: Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй. Даатгал болон бусад зүйл шалгуулах хүмүүс бичиг баримт мэдээлэлтэй ирнэ үү.
Лавлах: 02-2075-4133
Веб сайт : http://global.seoul.go.kr/