Буян хишиг нь хосолсон энэ өдөр БНСУ-ын “Буддын шашны нийгэмлэг”ээс харь нутгийн тэнгэр доор ажиллаж амьдарч буй гадаад иргэд та бүхэнд эрүүл энх аж төрөх, ажил үйлс амжилт бүтээлтэй байлгах буяны ном хурах болон Монгол –Солонгос орны дипломат харилцаа хөгжсөний 20 жилийн ойтой холбогдуулан “Монгол хоолны өдөр” ,
“Кимчи дарах өдөрлөг”-ийг хамтган хийх тул та бүхэнийг өргөнөөр оролцож хоёр улсын соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцож амралтын өдөрөө гэр бүл, найз нөхөд, нутаг нэгтэнтэйгээ хамтдаа өнгөрөөнө үү
Тус өдөрлөгт Солонгос хоолны түүх, ёс заншилаас суралцахаас гадна та өөрийн гараар кимчи дарж сурах ба дарсан кимчигээ гэрлүүгээ авч явах болон “Монгол хоолны өдөрлөгт” өөрийн хувь нэмэрээ оруулан сайн дурын үйлс бүтээх бололцоотой юм.
Жич: Кимчи болон Монгол хоолны бэлтгэл материалыг нийгэмлэгээс гаргах болон хүрэлцэн ирсэн та бүхэнд гарын бэлэг дагалдах юм.
Хэзээ: 2010.11.14 (ням гараг)
Эхлэх цаг: 10 цаг ( өглөө )
Хаана:
지하철 : 2호선 서울대입구역 4번출구, 봉천역 1번출구 중간지점
버 스 : 남부순환도로변 KT 관악지점앞 하차