Бичлэгийн тоо 294
Монголын нийт ард иргэд ээ,
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ.
Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.
Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна. Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ.
Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа.
Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна.
Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.
Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.
Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй.
Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.
Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе.
Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925071/ff1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5199
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5772
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9950
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11897

Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file

-Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file

  • Levi`s
  • 2015-04-10
  • Уншсан 6352

Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file

  • Levi`s
  • 2015-06-06
  • Уншсан 6461

Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1]

  • Levi`s
  • 2015-10-23
  • Уншсан 6494

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file

  • Levi`s
  • 2015-08-15
  • Уншсан 6627

"DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1]

  • Levi`s
  • 2015-11-06
  • Уншсан 6630

Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан

С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file

  • Levi`s
  • 2014-02-06
  • Уншсан 6754

Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2]

  • Levi`s
  • 2015-06-17
  • Уншсан 6767

Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв

  • Levi`s
  • 2014-01-27
  • Уншсан 6829

Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна

Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав

  • Levi`s
  • 2014-02-17
  • Уншсан 6975

1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1]

Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо

  • Levi`s
  • 2015-02-24
  • Уншсан 7239

Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ

  • Levi`s
  • 2014-02-25
  • Уншсан 7611

Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1]

  • Levi`s
  • 2015-04-15
  • Уншсан 7613

2014 Itaewon Global Village Festival file

  • Levi`s
  • 2014-10-08
  • Уншсан 7614

сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна

ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file

  • Levi`s
  • 2014-02-13
  • Уншсан 7721

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2]

  • Levi`s
  • 2015-06-18
  • Уншсан 7966

Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1]

Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд

  • Levi`s
  • 2014-05-16
  • Уншсан 8288

Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр

СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР

  • Levi`s
  • 2014-04-15
  • Уншсан 8446

Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3]

  • Levi`s
  • 2014-07-28
  • Уншсан 8531

Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2]

  • Levi`s
  • 2014-06-23
  • Уншсан 8744

제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1]

Гадаад иргэдэд зориулсан хуулийн сургалт

Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1]

Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана

Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ

Хүн ам, орон сууцны тооллогын асуулгын маягтыг 2,650,673 хүн бөглөжээ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 9635

"ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1]

  • Levi`s
  • 2014-09-19
  • Уншсан 9680

Дэлхийн банк: Монгол Улсын шинэ төсөв хуулиа зөрчлөө

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 9961

“ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - МИНИЙ ОРОЛЦОО”ЗОХИОН...

“Эрчүүдээ хайрлая”

  • Levi`s
  • 2013-03-18
  • Уншсан 10142

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллого эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий Сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд ард түмэндээ хандаж хэллээ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10180

БНАСАУ-ЫН ИРЭЭДҮЙН УДИРДАГЧ СҮР ХҮЧЭЭ ХАРУУЛАВ УУ

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10317

Хүнсний буудайн тонн тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

  • "MK"
  • 2010-11-29
  • Уншсан 10511

Migrants Arirang Festival 10. 23 - 24 file [2]

2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ

  • Levi`s
  • 2013-05-22
  • Уншсан 10672

2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1]

배너신청
자생병원

배너신청