Бичлэгийн тоо 294
Монголын нийт ард иргэд ээ,
Манай оронд ажиллаж, амьдардаг гадаадын харъяат болон харъяалалгүй хүмүүс ээ.
Энэ оройны 00 (тэг.тэг) цагт товлож Монгол орон даяар хүн ам, орон сууцны тооллогыг эхлүүлэх гэж байна.
Улс орнууд хүн амаа 10 жил тутам тоолж байх НҮБ-ын зөвлөмжийн дагуу ээлжит тооллогоо “Хүмүүнд төр эрхэм, төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор Монгол Улс явуулахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөгийн байдлаар дэлхийн 53 улсын 2,6 тэрбум хүн тоологдоод байна. Манай хөрш ОХУ өнгөрсөн 10 дугаар сарын 14-25-нд, БНХАУ энэ сарын 1-ээс хүн амаа тоолж өнөөдөр дуусаж байна. БНСУ, Аргентина улсад мөн ийм ажил өрнөж байна. Энэ онд дэлхийн нийт хүн амын 58 хувь тоологдох юм. Манай улс 1918 оноос хойш хүн амаа 10 дахь удаагаа тоолох гэж байна.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан нөхцөлийг судлах, нийгэм эдийн засгийн олон чухал хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой.
Энэ тооллогын үр дүнд тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжлийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг боловсруулахад нэн чухал шаардлагатай мэдээллийн эх сурвалж бүрдэнэ. Тухайлбал, цаашид шинээр барьж байгуулах нийгэм соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамжтай, хүчин чадалтайгаар баривал оновчтой болох, хүн ам зүй, нийгмийн мөн шилжилт хөдөлгөөний, эдийн засгийн болон хүн амын орон сууцны нөхцөл, хангамжийн талаарх мэдээллүүдийг цуглуулан авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа ашиглах боломж нөхцөл бүрдэнэ. Тооллого бол үнэт лавлагаа болж үлдэнэ.
Хүн ам, орон сууцны тооллого явуулах урьдчилсан бүх нөхцөл хангагдсан гэж улсын комисс үзэж байгаа.
Энэ удаагийн тооллогын ажилд улсын хэмжээнд 30 гаруй мянган хүн дайчлагдан ажиллаж байгаагийн дотор 17 мянган тоологч, шалгагч нар тооллогын ажлыг гардан гүйцэтгэнэ. Бэлтгэл ажлын хүрээнд эдгээр хүмүүсийн шат шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тооллогын үр дүнг нэгтгэн гаргах, гадаадад амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийг интернэтээр тоолох программ хангамж, асуулга, заавруудыг бэлтгээд байна.
Одоо ажил хариуцсан хүн бүр үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээсээ, зүтгэл чармайлт гарган ажиллахаас энэ чухал ажлын эцсийн үр дүн шалтгаалах мөч тулж ирлээ.
Тооллого энэ сарын 11-17-ны хооронд долоохон хоногт улс орон даяар нэгэн зэрэг явагдах ихээхэн хэмжээний хүн хүч, зохион байгуулалт, идэвхи зүтгэл шаардсан ажил байгаа юм. Бүх шатны Засаг дарга нарт энэ ажилд онцгой анхаарч тооллогын комиссоо удирдлагаар хангаж, биечлэн оролцож зохион байгуулах үүрэг даалгавар өгч байна. Үйлчилгээний газруудын хуваарийг оновчтой зохицуулах, ялангуяа, согтууруулах ундааг хязгаарлах талаар өөр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгож байна.
Зарим аймагт шүлхий өвчин гарсныг Та бүхэн мэднэ. Эдгээр аймгийн удирдлагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, тооллогын ажилдаа нэгэн зэрэг анхаарч ажиллах хэрэгтэй.
Тооллогын комиссын гишүүдийн олонх нь манай Засгийн газрын гишүүд байгаа. Сайд бүр хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч оролцохыг мөн анхааруулъя.
Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг эцэст нь тэмдэглэе.
Улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.
www.Doldon.com
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3925071/f80/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5201
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6678
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5773
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8376
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9951
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11898

Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2]

외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11]

Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3]

H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 23913

БНСУ-н уламжлалт ангаах ухааны эмчилгээ / үнэ төлбөргүй / [1]

  • "MK"
  • 2011-04-22
  • Уншсан 24264

Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1]

Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1]

  • Levi`s
  • 2010-01-21
  • Уншсан 24300

зарлал [3]

  • "MK"
  • 2011-07-22
  • Уншсан 24508

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1]

  • admin
  • 2010-01-10
  • Уншсан 24741

여주- руу хамтдаа аялцгаая [1]

  • "MK"
  • 2011-06-23
  • Уншсан 25066

8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3]

  • admin
  • 2011-08-08
  • Уншсан 25558

외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2]

  • ulsaan
  • 2011-09-26
  • Уншсан 25607

АНСАН ШИВА "ТОП ТЕН " NIGHT CLUB -д УРЬЖ БАЙНА file [1]

Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6]

  • "MK"
  • 2011-06-22
  • Уншсан 25770

Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2]

  • "MK"
  • 2011-09-28
  • Уншсан 25870

Амьдрал хайрлья Монголчуудаа! [4]

  • "MK"
  • 2011-06-23
  • Уншсан 25995

Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9]

  • admin
  • 2010-04-30
  • Уншсан 26061

mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6]

대한민국 국회방송 출연 섭외 file

ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2]

  • admin
  • 2010-08-19
  • Уншсан 27128

Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2]

АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5]

ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2]

  • admin
  • 2010-08-19
  • Уншсан 29054

СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3]

Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10]

Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10]

  • "MK"
  • 2011-10-15
  • Уншсан 29929

Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file

축산농가 외국인 근로자 방역지침 file

ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3]

  • admin
  • 2010-11-12
  • Уншсан 30165

ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4]

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 30419

Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file

Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2]

үнэ төлбөргүй зөвлөгөө file [1]

Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file

  • Levi`s
  • 2009-10-30
  • Уншсан 32046

Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file

БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2]

Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1]

Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20]

  • "MK"
  • 2011-06-14
  • Уншсан 32733

Шууд очиж үзэх үйлчилгээ [3]

АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9]

  • admin
  • 2011-03-04
  • Уншсан 32909

Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1]

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2]

  • Levi`s
  • 2010-03-08
  • Уншсан 33054

Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3]

Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3]

배너신청
자생병원

배너신청