Бичлэгийн тоо 294

БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов.

Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд А.Ганбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал С.Дагвадорж, Богд Хааны ордон музейн захирал М.Отгонбилэг болон Солонгосын эрдэмтэн судлаачид, албаны бусад хүмүүс оролцов.

Элчин сайд Б.Ганболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, манай хоёр улс түүх, соёл, соёлын өвийг хамгаалах салбарт түншлэлийн үлгэр жишээ болохуйц урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг тэмдэглээд “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнг дэлхийн хамгийн олон үзэгчидтэй музейн нэг Солонгосын Үндэсний төв музейд анх удаа гаргаж буйд туйлын баяртай байна. Монголын түүх, соёлын хосгүй олдвор, дурсгалт зүйлийг Солонгосын ард иргэдэд дэлгэн үзүүлснээр Монголын түүх, соёл, урлагийн талаар өргөн ойлголтыг өгөх төдийгүй манай хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

“Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэн нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан төслийн 20 жилийн ойн хүрээнд зохиогдож буй бөгөөд БНСУ-д болж буй олон улсын соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний үеэс орчин үеийг хүртлэх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг багтаасан байна. Үзэсгэлэн энэ оны 7 дугаар сарын 17-нийг хүртэл гарна.

m1.jpg m2.jpg m3.jpg m4.jpg m6.jpg

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9722690/377/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5195
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5767
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9946
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
24 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ file [15] admin 2009-02-11 89729
23 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 89976
22 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90255
21 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91892
20 4сарын 1нээс БАНКНЫ АЖЛЫН ЦАГ ӨӨРЧЛӨГДНӨ file [2] admin 2009-03-19 95252
19 БНСУ-ын "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ"-ээс file [1] ADVertisement 2008-10-30 98385
18 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99380
17 2009 оны цалингийн доод хэмжээ file [27] admin 2009-01-05 99563
16 Чулуун тавилганы үйлдвэрийн хотхон·Чонгсан фирмд БАРИВЧИЛГАА явагдлаа file [8] ADVertisement 2008-11-12 105135
15 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107364
14 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108521
13 СОНОРДУУЛГА file [11] admin 2008-08-12 110082
12 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖИХ ГЭЖ БАЙНА file [12] admin 2009-02-06 113046
11 НИЙТ ГИШҮҮДЭД СОНОРДУУЛАХ НЬ...ЧАТ ЧАТ ЧАТ file [13] admin 2008-10-02 114824
10 ГИШҮҮДИЙН АНХААРАЛД file [17] admin 2008-07-15 116042
9 Webhard 서비스 file sysop5 2008-07-07 123144
8 Форум > Ажлын зар Stop Spam [91] admin 2008-07-17 124449
7 ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА file [8] admin 2008-07-08 140095
6 회원님들의 아이디를 꾸며 보세요! [2] sysop7 2008-06-29 143349
5 Нийт гишүүдийн анхааралд [14] admin 2008-07-01 145953
4 СПЭМ-ИЙН ТУХАЙ САНАЛ АСУУЛГА file [3] ADVertisement 2008-07-06 157816
3 НЭЭЛТТЭЙ ДЭЛГҮҮР & MGL-ЛАВЛАХ НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ [9] admin 2008-07-21 169054
2 @mglclub.com Вебмэйл Бета үйлчилгээ! file [1] sysop7 2008-07-09 171220
1 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [52] admin 2008-06-26 187161
배너신청
자생병원

배너신청