Бичлэгийн тоо 294

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.
2015 оны 6-р сарын 18-ны өдөр, Пүрэв гариг.

Нийт халдвар авсан хүний тоо: 165
Амь насаа алдсан нь: 23
Тусгай хяналтанд буй(халдвар авах магадлалтай): 6729
Хяналтаас чөлөөлөгдсөн: 4492
Эмчлэгдсэн хүний тоо: 24

mers.jpg

Нэг гэр бүлээс 2 хүн (эхнэр нөхөр) анх удаа энэхүү өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээ гарсан байна. Тэд эмнэлэгт нэг өрөөнд хамтдаа эмчлүүлж байгаад халдвар авсан нь тогтоогдов.

БНСУ-д ийнхүү богино хугацаанд Корона вирус хурдацтай тархаж олон хүн халдвар авахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж "Даум" цахим нэгдсэн мэдээллийн хуудсын мэдээний булангаас мэдээллэв. Үүнд:

1. Вирус тээгч нарыг эмчилж байсан эмнэлгүүдийн нэрийг олон нийтэд хэт их оройтуулж мэдэгдсэн. Дийлэнх хүмүүс эмнэлгээс халдвар авсан бөгөөд тухайн үед тэр эмнэлэгт нь халдвартай хүн байсныг мэдээгүй байна.

2. Эмнэлгийн систем, зохион байгуулалтын алдаа. Хамгийн их халдвар тараасан Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн хүлээн авахад өдөрт 200-300 хүн ирдэг бөгөөд нэг өвчтөнийг дагаж 2-3 хүн ирдэг байна. Өөрөөр хэлвэл хар зах шиг бужигнаан болдог, эмчилгээ хийлгэж буй хүнтэй гаднаас олон хүмүүс ирж уулздаг тал нь энэхүү вирусыг газар авахад нөлөөлсөн гэнэ.

3. Засгийн газар болон Орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагаа сул, харилцан хариуцлагаас бултах гэсэн оролдлого болон гамшигтай тэмцэх нэгдсэн систем механизм сул. Жишээ нь Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн их эмч 35 тоот халдвар тээгчийн талаарх Соүль хотын захиргаа болон Эрүүл мэндийн яам хоорондын ялгаатай байр суурийг дурьдаж болно. Хотын захиргаанаас тухайн эмнэлгийн 1500 гаруй ажилтан бүгд халдвар авах магадлал өндөр гэсэн боловч Эрүүд мэндийн яам нь ажилтнуудыг жагсаалтыг олон нийтэд нээх шийдвэр гаргахгүйн улмаас цаг хугацаа алдсан гэнэ.

Нааштай мэдээнээл дуулгаваас, нийт амь насаа алдсан хүний тоо(өнөөдөр 3 нэмэгдсэн)-ноос эмчлэгдэж эмнэлгээс гарсан хүний тоо(өнөөдөр 5 нэмэгдсэн) нь өнөөдөр анх удаа илүү байсан гэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү өвчний тархалт нь багасч байгаа юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлэгдэж байгаа юм.

Эмнэлгээс эмчлэгдэж гарсан нийт 24 хүнээс эрэгтэй 14 (58%), эмэгтэй 10 (42%) хүн байхад, амь насаа алдсан нийт 23 хүний 16(70%) нь эрэгтэй, 7 (30%) нь эмэгтэй юм байна. Амь насаа алдсан хүмүүсээс өндөр настан, эсхүл архаг өвчинтэй хүмүүсийн тоо 21 бөгөөд энэ нь нийт амь насаа алдсан хүмүүсийн 91%-ийг эзэлж байна.

Дүгнэлт:
Одоогоор санаа амарч тайван байх арай болоогүй мэт санагдана. БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирус улс орны эдийн засагт шууд нөлөөлж байгаа тул аль болох асуудлыг намдуулж тайвшруулах арга хэмжээг авч хэрэв гадны жуулчид халдвар авбаас 3000 ам.доллароор нөхөн төлбөр олгоно хэмээн ёс зүйн дутагдалтай мэдээлэл түгээсэн сурагтай. Зарим сайд дарга нар нь зах, худалдааны төвүүдээр орж олон нийтийн газар аюулгүй хэмээн сурталчилж байна. Харин залуучууд бол эсрэгээрээ UMF 2015 Korea арга хэмжээнд олноороо оролцож энэхүү вирусын асуудлыг тоохгүй байх тал анзаарагдана. Зарим нэг нь Ерөнхийлөгч Паг Гын Хе огцор хэмээн шаардах нь үндэслэлгүй санагдана. Ямартай ч тайван боловч сэрэмжтэй байх нь чухал тул бүгд дор дороо анхаарна биз ээ.

Төрийн албан хаагчид тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна ёс зүйн хариуцлагатай, ухамсартай, өөрийн ажлаа сайн мэдэхгүй бол ийнхүү алдаанууд гарч болох юм. Хэрэв манайд ийм өвчин гарсан байсан бол өдийд их хэмжээний хохирол амссан байх болов уу. Гадныхны алдаа оноон дээр бид суралцаж өөрсдийгөө эртнээс бэлтгэх хэрэгтэй юм.

Мэдээллийг эмхэтгэн боловсруулсан,

Содномцогийн Сүх-Очир,
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8621347/fb4/trackback

sakaa_

2015.06.20 00:59:47
*.201.31.111

sakaa_

2015.06.20 01:00:09
*.201.31.111

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5198
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5770
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9949
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11895
24 Dj lesson 1:1 surgalt file [2] Levi`s 2016-04-08 3432
23 2016 оны 2 дахь удаагийн Солонгос хэлний “Түвшин тогтоох шалгалт”-д бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file [1] Levi`s 2016-04-26 3367
22 Гэрэл зургийн уралдаан file Korea News 2016-04-28 3272
21 2016 оны хаврын шатрын кей-лигийн тэмцээн амжилттай явагдаж байна. file Levi`s 2016-03-15 3137
20 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Levi`s 2016-04-05 3129
19 Худалдааны сургалтын бүртгэл явагдаж байна. file Levi`s 2017-08-02 3088
18 Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!! file Levi`s 2017-11-20 2926
17 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file [2] Levi`s 2018-02-05 2796
16 Dj From Nomads Crew Монгол залуус та бүхнийгээ Glow color part д урьж байна.! file Levi`s 2016-04-21 2738
15 2018 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7530 вон бологлоо. file [1] Levi`s 2018-01-02 2620
14 Монгол орны хөгжилд 13 чуулга уулзалт 5 сарын 13,14нд file [2] Levi`s 2017-04-07 2513
13 "Mongolian Weekend School" сургуулийн салбар "Сүвон" хотноо нээгдэхээр боллоо. file [1] Levi`s 2018-01-17 2493
12 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file Levi`s 2018-08-07 2452
11 - Эрүүл Монгол хүн -2019.04.28 өдөр 12:00 ~ 17:00 цагт/үнэ төлбөргүй file [1] Levi`s 2019-04-11 2415
10 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file Levi`s 2020-02-24 2349
9 Хууль бус Виз мэдүүлбэл нэг сараас нэг жил хорино file Levi`s 2018-10-11 2316
8 "Миний Эх Орон" гар зураг, эссэ бичлэгийн уралдаан file Levi`s 2017-05-22 2205
7 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 (10:00) цагаас. file [1] Levi`s 2018-06-06 2143
6 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖИЛД БНСУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ОРОЛЦОО file [1] Levi`s 2019-02-08 1923
5 Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг file Levi`s 2018-10-02 1761
4 Hутаг буцах мэдэгдэл имгрэйшинд ирж хийхдээ доорх анкетийг заавал бөглөж онгоцны билет паспортын хамт авч очохийг зөвлөж байна file Levi`s 2020-02-05 1760
3 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file Levi`s 2018-05-17 1699
2 2018.12.31 21PM "IN SEOUL LAST CONSERT" & AFTER PARTY TAX W30.000 file admin 2018-12-25 1529
1 Монгол тэвэгний тэмцээн 2018.02.04нд Монгол таун file Levi`s 2019-01-17 1333
배너신청
자생병원

배너신청