Бичлэгийн тоо 294

Хамтарсан Засгийн газрын тэр гүүнийг солих ажлыг хоёр өдөрт л амжуулав. С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар албанаасаа чөлөө хүсмэгц түүний халааг Гадаад харилцааны сайд С.Батболд авах нь тодорхой болсон юм. С.Батболдыг өчигдөр УИХ албан ёсоор томиллоо.

УИХ-аар хэлэлцэх аливаа асуудал бүрийг эхлээд холбогдох Байнгын хо роогоор   ярьдаг хуультай. С.Бат болдын нэрийг үдээс хойш Ерөнхийлөгчид танилцуулж, Төрийн тэргүүн УИХ-ын даргад уламжилсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралд­лаа. Энэ хороо 20 гишүүнтэй ч хэрэгт дурлагсад олон байв. Төрийн ордны “А” танхимд гишүүд, сэтгүүлчид багтаж ядаж байлаа. Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин эзгүй учир гишүүн Ц.Батбаяр хурал даргалж байгаа юм. Гэтэл гишүүд цуглачихсан ч дарга нь ирдэггүй. 15.55 цагт тэрбээр амьсгаадсаар орж ирж,  ажлаа эхлэв.

Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нэр дэвшигч С.Батболдыг танилцуулав. Хэдхэн хормын дараа Ерөнхий сайдын өндөр албанд томилогдох гэж буй С.Батболд үсээ засаж, биеэ бэлтгэжээ. Тэрбээр их өнгөлөг харагдаж байлаа. 
Асуулт тавьж, санал хэлэх хүн байсангүй. 20 гишүүн нь ярсхийтэл гар өргөж, түүнийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжив. Ингээд УИХ-ын чуулганы танхим руу хэн хүнгүй яарлаа. 


Ц.Нямдоржийн суудлыг С.Баяр “БУЛААВ”
Ерөнхий сайд асан С.Баяр одоо УИХ-ын энгийн нэг гишүүн. Тэглээ ч тэрбээр чуулганы танхимын хаахна тухлах нь сонин байлаа. 16.11 цагт тэрбээр танхимд орж ирэв. Чуулганы танхимд гишүүд нам намаараа, зэрэг дэвээрээ суудаг юм. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ дахь МАХН-ын Бүлгийн дарга Д.Лүндээжанцан нартай тохой залгасан суудал С.Баярт оногджээ. Тэнд уг нь Ц.Нямдорж суудаг байсан юм. Ц.Нямдорж үүдэнд ойр гурав дахь ширээнд Д.Дамба-Очирыг “хөөгөөд” суучихсан байв. Д.Дамба-Очир нь бүр үүд рүү, шинэхэн гишүүн Даш.Зоригттой айлссан байлаа. 


Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар будилав
Шинэ Ерөнхий  сайдын танил цуул гыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уншихдаа, “С.Бат болд 1963 онд төрсөн, эхнэр, хүүхнүүдийн… хамт амь дар даг…” гэж ташаарч,  танхимаар дүүрэн инээд болгов. Ерөнхийлөгч өөрөө ч, С.Батболд ч инээж харагдсан. 

Шинэ Ерөнхий сайдыг угтах ажлын хөгжилтэй явдал үүгээр дууссангүй. Томилгоо, халаа, сэлгээ болохоор нүд нь сэргэдэг гишүүдийн ирц 66 хүрчээ. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар С.Батболдыг томилох тухай Байнгын хорооны дүгнэлтийг тэднээс 62 нь дэмжив. Дөрвөн хүний суудал эзгүй байлаа. Ирснээ бүртгүүлсэн хэрнээ санал өгөөгүй бол тухайн асуудлыг эсэргүүцсэнд тооцдог юм. С.Батболдыг Ерөнхий сайдаар томилох УИХ-ын тогтоолыг батлах үед Д.Дэмбэрэл дарга ганцаараа эсрэг “санал өгч”, ангийнхнаа хөгжөөгөөд авлаа.  Тогтоолоо ун ших даа  спикер “Ц.Батболд” хэ мээн шинэ Ерөнхий сайдын   овгийг бас андуур чихав. С.Батболд Гадаад харилцааны сайдын албатай. Тиймээс түүнээс нь чөлөөлөх тухай тогтоол батлах гэтэл Р.Гончигдорж гишүүн асуулт тавив.
  
Р.Гончигдорж: Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын албыг хавсрахад  хуульд харшлах зүйл бай гаа юм уу. Өмнө нь ингэсэн то хиолдол байгаа шүү дээ. 

Ц.Шаравдорж /УИХ-ын Тамгын газрын дарга/: Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд “Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ” гээд тодорхой заачихсан. Тиймээс Ерөнхий сайд давхар танхимын гишүүн байж болохгүй нь харагдаж байна. 

Р.Гончигдорж: Энэ чинь хавсарч хийж болохгүй гэсэн үг биш. Таны хэлсэн шиг шалтгаанаар л С.Батболдыг Гадаад харилцааны  сайдаас нь чөлөөллөө гэж болохгүй шүү. 

С.Баярцогт: 1996 онд Ерөнхий сайд нь Гадаад хэргийн сайдын албыг нэг сарын хугацаанд давхар хашиж байсан шүү дээ. 
Чөлөөлнө, чөлөөлөхгүй гэсэн мар гаан хэсэг өрнөв.  Төрийн байгуулалтын байнгын хороо Гадаад харилцааны сайдаас чөлөөлөх тухай тогтоол оруулж ирсэн учир санал хурааж шийдэв. С.Баяр, С.Баярцогт, Х.Тэмүүжин зэрэг 15 хүн С.Батболдыг Гадаад харилцааны сайдаас чөлөөлөхийг эсэргүүцжээ. 49 нь дэмжсэнээр 76.5 хувийн саналаар С.Батболдыг  Засгийн газрын гишүүний, сайдын ажлаас чөлөөлөв. 
Ийнхүү шинээр томилогдсон Ерөн хий сайд С.Батболд хүндэт инд рээс анхны үгээ хэлэв. Түүний үг нэлээд албархаг шинж тэй аж. Хямралыг давах, иргэн бүрээ боловсролтой, ажилтай болгох нь түүний тэргүүлэх Засгийн газрын зорилт байх юм байна. “Хүний төлөө хөгжил-Хөгжлийн тө лөө хүн” хэмээн тэрбээр зорилтоо товчхон тодорхойлов. Тэрбээр хэлсэн үгэндээ С.Баярт хандан “Бахар хал тай, хариуцлагатай өндөр албанд томилогдлоо. С.Баяр танаас албыг тань хүлээн авч байна. Таны жишигт хүрч ажиллахыг чармайна” гэлээ.


Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2360948/719/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893

Бурхан хүн танаас гуйж байна file [6]

  • Levi`s
  • 2010-01-06
  • Уншсан 47957

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 30419

H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 23913

Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2]

Шууд очиж үзэх үйлчилгээ [3]

Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3]

Монгол иргэдийн анхааралд file [7]

  • Levi`s
  • 2009-11-21
  • Уншсан 65800

Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1]

Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1]

Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9]

БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2]

Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file

Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file

Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10]

Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3]

축산농가 외국인 근로자 방역지침 file

үнэ төлбөргүй зөвлөгөө file [1]

Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file

대한민국 국회방송 출연 섭외 file

Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1]

Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file

  • Levi`s
  • 2009-10-30
  • Уншсан 32046

Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5]

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1]

Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file

Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл

Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1]

12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8]

Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3]

НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8]

  • admin
  • 2009-09-28
  • Уншсан 46116

Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4]

  • Levi`s
  • 2009-07-11
  • Уншсан 79610

СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8]

Photos - NAADAM 6-28nd file [6]

''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4]

Амьдрал бэлэглэe залуусаа file [2]

  • Levi`s
  • 2009-05-26
  • Уншсан 83901

Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2]

Дэлхийн иргэний өдөр file [2]

외국인근로자 한국말 잘하기 대회 [11]

"Долоон бөхтэй тэмээ" file [4]

Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1]

“Жэ-тек”! Хэцүү биш ээ file

Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8]

Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file

Вирусээс болгоомжил file [2]

  • admin
  • 2009-04-07
  • Уншсан 89976

MGLCLUB-д баннераа гаргаарай file

  • admin
  • 2009-04-03
  • Уншсан 89198
배너신청
자생병원

배너신청