Бичлэгийн тоо 294
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг

-Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай-

Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах нь хүн бүрт ер бусын сэтгэгдэл төрүүлдэг.

Аливаа он цаг нь тухайн үед амьдарч буй хүмүүсийн амьдралын тусгал болж үлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагүй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бүтээл болсон эдүгээгийн 2009 он түүх болж үлдэнэ.

Өнгөрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сүүлийн хорин жилийн түүхэнд хамгийн олон шинэ хүн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бүл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мөн олон мянган залуус сургуулиа төгсөж ажил амьдралын их гараанд хөл тавьжээ.

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зүтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бүтээлчид, чөлөөт үйлдвэрлэгчид өнгөтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, өндөр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын түүхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад үеийнхнийхээ баатарлаг, гавъяат үйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан түүхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол түмний нийтлэг ололт, үнэт зүйл, үндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чөлөөнийхөө ололтыг газар бүр агуулгын хувьд баталгаажуулан бэхжүүлэх их ажил үргэлжилсээр байна.

Өнгөрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг түгшээсэн түгээмэл хүндрэл сорилтууд ч биднийг тойрсонгүй. Гэхдээ Монголчууд энэ бүхнээс сургамж авч, Монгол хүн Монголоо дэмжин улсаараа урагшлахын үлгэр дууриаллыг бас үзүүллээ. Монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгийн боломж хүчин чадлыг огцом нэмэгдүүлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлүүд гарч, гэрээ хэлцлүүд батлагдлаа.

Цаашид Монгол түмний нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бүтээн байгуулалт өрнөнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн хүндтэй, нэр төртэй, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улс ч олон улс, хүн төрөлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.

Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр төрийг хүн бүр сайнаар гаргаж, өндөрт өргөнө гэдэгт би итгэж байна.

Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан үрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дүү, охид хөвгүүддээ ирж байгаа шинэ оны мэнд хүргэе.

Хоёр оны зааг дээр шинэ хүн өлгийдөж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хүн бүрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хүргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, төрийн түшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хүргэе. Амьдралын хүнд хүчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгүй байгаа хүмүүст шинэ жилийн гал халуун мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өөрийн улс орон, байгууллагаа төлөөлөн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хүмүүст шинэ оны нөхөрсөг, халуун мэнд хүргэе. Happy New Year.

Одоо та бүхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хүргээрэй. Сайхан ерөөл хэлээрэй. Энхрий бяцхан үрсээ үнсээрэй. Аав ээж, өвөө эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хүмүүстээ шинэ оны мэнд хүргээрэй.

Та бүхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бүгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хүн бүр бие биендээ сайхан ерөөл өргөж, билэгтэй үгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хүн бүрийн, та бүхний бие биендээ хандаж хэлсэн ерөөл, билэг бүхэн биелсэн, Монгол түмний хийморь өөдөө сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хүргэе. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611548/325/trackback

xovorxon

2010.01.16 17:50:11
*.213.239.228

Erunxiilogchuu   baga  ideerei 

yongung

2010.01.19 22:29:15
*.203.140.234

hovorhon guluguu! chi huniig uurteigee zuirlej bitgii bodoj bai za!

munkoojeonju

2010.01.22 16:22:28
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002

mgldevochka

2010.02.17 15:12:32
*.162.52.107

bj bgaag ni yag xujaa   ...... mgl ex orniig mini xudaldsan muu novsh ...........

moot

2012.04.19 22:24:46
*.160.5.51

elbegee   yanhaniig    gadniihand    avilgalaar   biye    unelj     baihad   ni    medrel   mongolchuudtai     ni    hamt    buudaad   ustgachih    ymsan   xa    xa    xa    xa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893

ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2]

  • admin
  • 2010-08-19
  • Уншсан 29054

ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2]

  • admin
  • 2010-08-19
  • Уншсан 27128

Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file

  • Levi`s
  • 2010-08-17
  • Уншсан 15666

НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2]

  • Levi`s
  • 2010-08-11
  • Уншсан 13810

Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file

ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR

  • admin
  • 2010-07-29
  • Уншсан 14172

7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие

  • admin
  • 2010-07-12
  • Уншсан 14157

~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [6]

  • eegiinaa
  • 2010-06-03
  • Уншсан 20165

кино “Шисон ширижи”

Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ"

Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу

ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН..

Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/

Элчин Сайд Күгмин....

Солонгост амьдарч буй Монголчуудын Наадам2010 file [25]

  • Levi`s
  • 2010-06-16
  • Уншсан 63124

Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн

Хүний эрхийн сургалтанд урьж байна [2]

Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт

ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА file [5]

  • admin
  • 2010-06-11
  • Уншсан 20653

Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file

“Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2]

Солонгосын түүх соёлтой танилцах нэг өдрийн аялал [4]

2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [34]

  • Levi`s
  • 2010-05-03
  • Уншсан 66918

Нүүдлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ [1]

Гадаад иргэдэд зориулсан “Мэдээллийн Яармаг” [3]

Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9]

  • admin
  • 2010-04-30
  • Уншсан 26061

Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2]

Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5]

Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10]

  • Levi`s
  • 2010-04-20
  • Уншсан 23083

Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [17]

  • Levi`s
  • 2010-04-15
  • Уншсан 78237

Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1]

ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2]

  • admin
  • 2010-04-06
  • Уншсан 22778

САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1]

  • admin
  • 2010-03-26
  • Уншсан 37396

외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11]

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2]

  • Levi`s
  • 2010-03-08
  • Уншсан 33054

Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ

  • Levi`s
  • 2010-03-04
  • Уншсан 18987

Kim Yu-na wins gold and sets new world record file [5]

Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6]

  • Levi`s
  • 2010-02-23
  • Уншсан 21491

Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1]

Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3]

УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6]

  • admin
  • 2010-02-14
  • Уншсан 20852

SUWON HOTIIN TSAGAAN SAR [1]

СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1]

Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1]

  • Levi`s
  • 2010-01-21
  • Уншсан 24300

ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1]

  • admin
  • 2010-01-10
  • Уншсан 24741
배너신청
자생병원

배너신청