Бичлэгийн тоо 294
Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ

“Нээлттэй нийгэм форум”-аас гаргасан Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал, ядуурлын талаар хийсэн судалгаагаар өнөөдөр манай улсын нийт хүн амын таван хувь нь баян, 10 хувь нь дундаж, 25 хувь нь дундаас доош, 60 хувь нь ядуу аж амьдралтай байна гэж тэмдэглэжээ.

Монгол хүн эх орондоо эзэн нь байж аз жаргалтай хангалуун, эрүүл саруул амьдарч, мэргэжил боловсролтой, ажил хөдөлмөртэй байхыг хүсдэг ч бидний өнөөгийн аж амьдрал улам л уруудаад байгааг энэ судалгаа нотолж байна.

Нийслэл, дүүрэг, аймаг, сум бүрт ажилгүй залуус олширсон нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чадамжийг эрс бууруулж байгаа төдийгүй тэднээс цөөнгүй нь гэмт хэрэг үйлдэж, архидан согтуурч бие, сэтгэл, эрүүл мэндээрээ хохирох болсон нь нууц биш. Энэ бүхэн нь бидний хийсэн буруу сонголтын үр дагавар. Ялангуяа төр засгийн алс хэтээ харсан бодлого алдагдсантай шууд холбоотой.

Монголчуудыг ийм буруу сонголтыг хийхэд ард олны тархийг угааж сүүдэрт нь нуугдаж эх оронч дүр эсгэн явдаг цөөн хэдхэн хувиа хичээгч, амар хялбараар ашиг хонжоо хайгч, атгаг санаатнууд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Монголчуудын 20 жилийн өмнөх хүсэл зоригийг мохоож, улс орны хөгжлийн хурдыг сааруулагчдын оролцоо өнөөдөр улам л бэхжсээр байгаагийн гол буруутан нь, тэднийг өөгшүүлэгч “Эзэн байхын мөн чанар”-ыг мэдрэх чадвараа гээсэн эгэл жирийн монголчууд. Харин тэднийг “Эзэн байх” эрх, үүргээ мэдрүүлэхгүй байлгах нь олз ашиг хайгчдын өөрийгөө хамгаалах зэвсэг гэдгийг иргэн та ухаарах цаг иржээ.

Монголчуудын энэ залхуу, хэнэггүй байдлаар нь халхавч хийж, үе үе тараах өдөр хоног аргацаасан тэтгэмжээр хуурсаар 2010 онтой золголоо. Амьжиргааны түвшин доогуур иргэдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмжээс эхлээд ханш нь унасан хэдэн төгрөгөөр “Эзэн байх” эрх, үүргийг нь худалдаж авдаг жишиг нэгэнт тогтжээ. Төрийн эрх барьж байгаа хоёр том намын эрх мэдэл бүхий төрийн түшээд нь “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хэмээх сүржин нэрийн дор Монгол Улсын иргэний “эзэн байх” эрхийг хөсөр хаяж байна уу гэлтэй.

“Сүүлийн 20 гаруй жилд Монгол Улс төчнөөн хүн амтай боллоо” гэдгийг ганц ч удаа тоолж чадаагүй л байна. Хэдэн ам бүлтэй, хэд нь ажилтай, ажилгүй гэдгээ мэддэггүй айл яаж орлого, зарлагаа тооцож, хэт алсаа төлөвлөх  билээ. Нийслэл болон аймаг, дүүрэг, сум, багт хэчнээн хүн оршин суугаа, Монгол орны хаана, аль сум, газар, уул, гуу жалганд хэчнээн”нинжа” байгааг мэддэг, бүртгэдэг газар, албан тушаалтныг өнөөдөр Та хаанаас ч олохгүй. Гадаадын аль улс оронд манай улсын хэдэн мянган хүн ажиллаж, амьдарч, суралцаж байгаа гэдгийг төр нь мэдэхгүй, харин тэнд байгаа эх орноо, Монголоо гэсэн сэтгэлтэй монголчууд гадарлах байх шүү. Нийслэл хотдоо орж, гарч байгаа иргэдээ байтугай, гадаадын хэдэн иргэн Монголын хаана хаана байгааг ч мэдэх боломжгүй болсон үе. 

Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг омогшил дүүрэн олон монгол хүний цог жавхаа өдрөөс өдөрт гундаж байгаа дүр зургийг Монгол орны хаана ч харж болно. ХХI зууны Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн байдал, эмх замбараагүй газар ашиглалт, утаа, усны болон хөрсний бохирдол нь хэрээс хэтэрч гамшгийн хэмжээнд хүрчхээд байна. Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, өвчин, тахал, зуд, байгалийн гамшиг, цөлжилт, агаарын бохирдол, авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглахаас эхлээд хөрөнгө мөнгө завшсан, хүний амь эрсдүүлсэн гэмт хэрэг, осол аваар жил ирэх тусам нэмэгдэх болов. Ялангуяа улс орны ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуусыг үлбэгэр, сул дорой нэгэн болгоход чиглэсэн бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн төрийн бодлого нь Монгол Улсын хөгжлийг ухрааж, зогсонги байдалд оруулж байна. Харин бодит амьдралд хэрэгжих боломжгүй төр засгийн бодлого шийдвэрийн золиос нь өнөөгийн хүүхэд залуус болох учиргүй.

Өнөөгийн манай нийгмийн тогтолцоонд нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг иргэн бүрт тэгш, тэнцүү хуваарилах талаар УИХ, Засгийн газраас тодорхой тогтоол, шийдвэр гаргадаг ч бодит үр дүнд хүрэхгүй л байна. Ардчилсан, хүмүүнлэг нийгмийг буй болгохыг зорьж байгаа Монгол Улсын Үндсэн хуулинд “иргэн бүр тэгш эрхтэй” гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ишлэл болгосон билээ. Уг тунхаглалд “хүн бүхэн нийгмийн хангамж эдлэх, адилхан хөдөлмөр эрхлэхэд адил хэмжээний хөлс авах, ажилгүйдэх, өвчлөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, бэлэвсрэх, өтлөх, эсвэл өөрөөс үл хамаарах  шалтгаанаар амь зуулгаа алдсан тохиолдолд тэтгэмж авах эрхтэй” гэсэн заалт байдаг. Энэ заалт хүндэтгэх шалтгаангүй үед бүгдээрээ адил тэнцүү, ялгаваргүйгээр тэтгэвэр тэтгэмжинд хамрагдана гэсэн хэрэг биш. Харин иргэн хүнд өөрөөс нь хамаарахгүйгээр амьдралын тодорхой бэрхшээл тулгарвал нийгмээс тусламж дэмжлэг үзүүлэх ёстой.

Манай улсын нийт хүн амын дундаас доош болон ядуу амьдралтай гэгдэх иргэдийн аж амьдралыг өөд татахуйц нүдээ олсон тэтгэмж нь хамгийн оновчтой шийдэл юм. Харин энэ тэтгэмж нь ганц нэг удаагийн өчүүхэн бэлэн мөнгө олгох бус тэдний аж амьдралд хэрэгтэй, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн ажлын байртай болгох хэмжээний тэтгэлэг байх ёстой. Гэтэл манай төрийн халамжийн бодлого нь хүн ардынхаа яг тэр тусламж дэмжлэг шаардлагатай хэсэгт нь хүрч очдоггүй, очсон ч нийтэд нь тараасан тэр тэтгэмж нь тус биш ус болж орхидог. Тиймээс ч өнөөдрийг хүртэл өнөөх халамж хүртэгсэд маань өөрсдийн амьжиргааг сайжруулж, ядуурлаас гарч чадахгүй л байна. Харин ч амь зогоох төдий энэ тэтгэлэг нь иргэдээ идэвхгүй, өөртөө итгэлгүй, хүний гар харсан, залхуу хойрго нэгэн болоход онцгой нөлөөлж ажилгүйдэл, ядуурлыг улам гааруулж байна.            

Энэ бүхэнд хууль тогтоогч, төрийн эрх барих дээд байгууллагуудын буруутай бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь хэнд ч тодорхой. Гэхдээ Монголоо гэсэн сэтгэлтэй эх оронч хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга хамгаас чухал. “Миний гэр бүл, ах дүү, хамтран зүтгэгчид болж байна” гэж зөвхөн өөрийн эргэн тойрны хүрээнд явцуухнаар бодож боломгүй цаг иржээ.   

Хэрвээ та эх орондоо амар амгалан аж төрөхийг хүсч байгаа л бол Үндсэн хуулиндаа заасан “Эзэн шиг эзэн байх” эрхэм үүрэг, эрхээ эдэл. Та иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийн болон үр хүүхэд, элэг нэгтнийхээ эрх ашгийг хамгаалан байж гэмээнэ Монгол Улс хөгжинө, дэвжинэ.

Та ч, би ч, монголчууд бид бүгдээрээ эх орныхоо эзэн билээ. Хүн бүхэн өөрийн оршин суугаа нутаг орон, баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хотынхоо өдөр тутмын болон ирээдүйн дотоод амьдралд идэвхтэй оролц. Хэрвээ та цэвэр цэмцгэр орчинд ая тухтай, амар тайван, элбэг хангалуун аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол ямар нэг нам, улс төр огт хэрэггүй. Харин монгол хүн бүр өөрийн сайн сайхан, улс орныхоо хөгжлийн төлөө хамтран хичээж зүтгэхэд сайн үйлс бүхэн бүтнэ. 

Харин таныг нийгэмдээ, амьдралдаа идэвх оролцоогүй, гараа хумхин сууж хэн нэгнээс хараат, мэдрэмжгүй, амар хялбарыг хайгч болгохыг хүсэгчид байгаа гэдгийг мартах учиргүй. Хэрвээ та энэ эрхэм үүрэг, хариуцлага, эдлэх ёстой эрхээ умартах аваас та, таны гэр бүл, үр хүүхэд, улс орны ирээдүйн хувь заяа бүрхэг байна гэдгийг ямагт санах ёстой.

Ямар ч ажил, мэргэжлийг эзэн хүн шиг эзэмшсэн байхад л та эх орныхоо жинхэнэ эзэн байх болно. Өнөөдөр бид алдаа оноогоо олж харан засч сайжруулах хөгжлийн хамгийн зөв замыг сонгох цаг иржээ. Бид хэн нэгнийг дагах бус, өөртөө байгаа эд баялаг, эрдэм мэдлэг, түүхэн сургамж, туршлагадаа тулгуурлаж нөөц бололцоогоо дайчлан саад бэрхшээлийг даван гарах зурвасхан үед бидэнд ирчхээд байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй...

Харин энэ алдаа завхралыг харсаар байж дуугүй өнгөрөөж байгаа нь бидний эрх, үүргээ ойлгохгүй болсныг нотолж байна. Үзэл бодлоо, санал санаачилгаа чөлөөтэй хэлж нийгмийнхээ  амьдралд идэвхтэй оролцох нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг гэдгийг Та ухамсарлах ёстой. Өнөөдөр манай улсын иргэн бүхэн аль нэг нам, улс төр ярилгүй, зөвхөн ажилтай, орлоготой,   эрүүл энх, цэвэр цэмцгэр орчинд, амар тайван, аз жаргалтай аж төрөх тийм эрүүл орчинг бий болгохын төлөө дор бүрнээ хичээвэл монголчууд биднийг гэрэлт ирээдүй ойрхон хүлээж байна.

Хүн бүр эх орондоо, амьдарч байгаа баг, хороо, дүүрэг, сум, аймаг, хотдоо эзэн хүний ёсоор хандаж, эрхэлж буй ажил мэргэжил, эрдэм номдоо шамдвал бидэнд өргөн боломж, эд баялаг, тэгш эрх мэдэл байгаа гэдгийг ухамсарлаж  үзэл бодлоо уралдуулах аваас монгол айл бүхэн элбэг хангалуун амьдрах бүрэн боломжтой. Бидний үр сад аз жаргалтай, мэдлэг боловсролтой, эрхэлсэн ажилтай, эрүүл энх амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар төр засгаас олон ажил зохион байгуулж байгаа ч бодит амьдрал дээр хэрэгжсэн нь хангалтгүй байгааг бидний аж амьдрал харуулж байна.      

Монгол Улсын ирээдүй, хувь заяа гэрэл гэгээгүй харанхуй бүүдгэр болчхоогүй ч саар зүйл нь давамгайлсаар  байгаа нь жирийн монгол хүн байтугай, харийн хүний нүд, тэдний дүгнэлтээс илхэн байгааг нуух аргагүй. Гэхдээ илүү их гэрэл гэгээг монголчууд бид өөрсдөө л гаргаж чадна. Өөдрөг амьдарцгаая монголчууд аа. Үүнийг бид чадна. Биднийг сайхан гэрэлт ирээдүй хүлээж байна.

Д.Өлзийсайхан

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2868863/425/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5195
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5767
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9946
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
114 mglclub сайтыг гар утасаараа ч хэрэглэх боломжтой боллоо. file [6] ADVertisement 2011-06-14 26592
113 Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20] "MK" 2011-06-14 32733
112 Та гитар тоглож сурахыг хүсэж байна уу? [6] "MK" 2011-06-22 25770
111 여주- руу хамтдаа аялцгаая [1] "MK" 2011-06-23 25066
110 Амьдрал хайрлья Монголчуудаа! [4] "MK" 2011-06-23 25995
109 зарлал [3] "MK" 2011-07-22 24508
108 Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6] "MK" 2011-07-22 38841
107 Үйлдвэрийн осолын талаарх мэргэжилийн үнэгүй зөвөлгөө "MK" 2011-08-05 22187
106 8.13~8.21 Хооронд mglclub.com амарна. [3] admin 2011-08-08 25558
105 외국인청소년과 한국청소년의 문화교류프로그램 file [2] ulsaan 2011-09-26 25607
104 БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2] jak27 2011-09-27 44701
103 Солонгос дахь Монгол Нийгэмлэг [2] "MK" 2011-09-28 25869
102 Хууль бус иргэдийн баривчилгаа [3] "MK" 2011-09-28 37545
101 E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5] "MK" 2011-10-12 36664
100 Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10] manaa 2011-10-13 35819
99 Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10] "MK" 2011-10-15 29929
98 НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2] admin 2011-11-28 39912
97 Happy Valentain Day file ADVertisement 2012-02-14 20502
96 ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4] admin 2012-05-06 19446
95 АЖЛЫН БАЙР, ОРОН СУУЦ-2012 ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ [5] ADVertisement 2012-05-08 28938
94 СОЛОНГОС ДАХь МОНГОЛ НИЙГЭМЛЭГ file [27] [3] Korea News 2012-05-14 29086
93 World Peace Festival -2012 он file [1] mnsocial.org 2012-09-08 13251
92 2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3] Korea News 2013-01-07 13145
91 2013он /Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалт /Сөүл глобал төв [1] Korea News 2013-02-21 10695
90 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
89 “Эрчүүдээ хайрлая” Levi`s 2013-03-18 10142
88 “Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2] ADVertisement 2013-03-21 11798
87 Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана Korea News 2013-04-04 9375
86 Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2] admin 2013-04-16 11150
85 Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1] Korea News 2013-04-24 10865
84 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ Levi`s 2013-05-22 10672
83 Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Korea News 2013-07-10 9404
82 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2] Korea News 2013-07-11 11335
81 Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1] Korea News 2013-08-16 9319
80 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 7064
79 제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1] Korea News 2013-10-17 8919
78 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6675
77 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6848
76 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6829
75 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6754
74 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7721
73 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6974
72 Монголд “харласан” солонгосууд Levi`s 2014-02-24 11869
71 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7611
70 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7977
배너신청
자생병원

배너신청