Бичлэгийн тоо 294


Манай улсын Засгийн газар хүний томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Францаас 60 мянган хүн тун вакцин оруулж ирээд удаагүй байна. Тиймээс халдварт өвчин тусах магадлалтай эмзэг бүлгийн хүүхдүүдэд эхэлж тарихаар болж төрөөс хуваарилалт хийгээд, Эрүүл мэндийн яамнаас дүүргийн эмнэлгүүдэд тарааж эхэлсэн. Гэтэл хэн нь ч юм нэг этгээд гаднаас авчирсан вакцины хүртээмж муу байгаа учраас яаравчлан тариулах хэрэгтэй гээд “бор шувуу” дэгдээчихсэн юм байх. Магадгүй энэ үгний цаадах эзэн нь Эрүүл мэндийн сайд нар бололтой. Тэд өөрсдөө ингэж ам алдсан дэг шүү. Тиймээс л өнөөдөр амьтнаас урьтаж хамгаалах тун тариулчих гэсэн бодолтой амин хувиа хичээгсэд нялх хүүхдүүдэд зориулсан вакцины араас шунгинан орлоо. Харин зовлонгоор бизнес хийгчид үүнийг нь овжноор ашиглаж, Францаас ирсэн вакциныг үнэ хүргэн зарж эхэлжээ.

Энд нэг жишээ дурдъя. Өнгөрсөн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй машинд гар өргөн суужээ. Нүдэндээ доголон нулимстай тэрбээр “Ядуу хүний хүүхэд амьд явах эрхгүй юм байна л даа” гэсээр уйлж эхэлсэн юм. Учир байдлыг тодруулбал, ханиад хүрсэн хүүхэддээ гаднаас ирсэн вакцин хийлгэчих санаатай дүүргийнхээ эмнэлэгт очсон байна.

Харин “60 ам.доллар аваад ир” гэсэн үгээр амаа таглуулаад эмчийн өрөөнөөс гарсан гэнэ. Энэ явдал Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр болсон аж. Уг дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн төрөөс өгсөн вакциныг 60 ам.доллараар үнэлж байгаа бол бусад дүүрэг харилцан адилгүй зарж байна лээ. Зарим нь 40, бүр 70 ам.доллараар ч үнэлэх нь байгаа гэсэн. Ямартай ч вакциныг хөлс төлөн байж хийлгэж байгаа иргэн олон тааралдсан.

Сүр дуулиантай гадны орноос гуйж авчирсан вакцинаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ гээд зарлаж тунхаглаад байсан Эрүүл мэндийн сайд нар одоо хаана байна вэ. Өвчнөөр бизнес хийж байгаа тэдгээр хүмүүс нь тангараг өргөсөн эмч гэхээр бүр ч аймшигтай.

H1N1 вирүсийн халдварын эсрэг тарилгыг үнэ төлбөртэй тарьж байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Энхбаатараас тодрууллаа.

-Вакциныг ямар үнээр хийж байгаа юм бэ?

-Үнэ төлбөргүй хийж байгаа шүү дээ.

-Тэгвэл зарим дүүргийн эмнэлгийнхэн, тэр дундаа хорооны эмч нар вакциныг 40-60 ам.доллараар үнэлж байна. Ийм байж болох уу?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Сайн мэдэх хүн нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон байх ёстой. Түүнтэй ажлын өдрөөр уулзаж, тодорхой хариулт авч болох байх. Одоо бол хариулт өгөх нэг ч хүн байхгүй амарч байна.

Ямартай ч албаны хүний тайлбар энэ. Өнөөдөр ажлын өдөр. Тиймээс ашиг хонжоо харж, хүний амиар наймаалцаж байгаа гүйцэтгэх ажилтнуудаа анхааралдаа авч, хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчиж байгаа эсэхэд нь хяналт тавих цаг нь болжээ. Эрүүл мэндийн эрхэм сайд нараа.

Б.Өлзийдэлгэр

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611516/179/trackback

munkoojeonju

2010.01.22 16:22:00
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 3523
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 5118
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 4178
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 6943
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 8583
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 10342
114 ӨНДӨР ШАГНАЛТАЙ ТЭМЦЭЭН file [2] admin 2010-08-19 28946
113 ХҮН АМЫН ТООЛЛОГОТОО ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА file [2] admin 2010-08-19 27021
112 Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file Levi`s 2010-08-17 15555
111 НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2] Levi`s 2010-08-11 13706
110 Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file ADVertisement 2010-08-05 13317
109 ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR admin 2010-07-29 14064
108 7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие admin 2010-07-12 14057
107 ~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [6] eegiinaa 2010-06-03 20052
106 кино “Шисон ширижи” ADVertisement 2010-06-25 15118
105 Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ" Korea News 2010-06-23 15320
104 Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу Korea News 2010-06-23 15176
103 ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН.. ADVertisement 2010-06-22 16569
102 Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/ Korea News 2010-06-22 16893
101 Элчин Сайд Күгмин.... ADVertisement 2010-06-22 16174
100 Солонгост амьдарч буй Монголчуудын Наадам2010 file [25] Levi`s 2010-06-16 62892
99 Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн Korea News 2010-06-15 15983
98 Хүний эрхийн сургалтанд урьж байна [2] Korea News 2010-06-13 16112
97 Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт Korea News 2010-06-12 16207
96 ГОЛОМТ БАНК - МОНГОЛЧУУДДАА file [5] admin 2010-06-11 20516
95 Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file ADVertisement 2010-05-25 17215
94 “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2] Korea News 2010-05-20 18654
93 Солонгосын түүх соёлтой танилцах нэг өдрийн аялал [4] Korea News 2010-05-11 20883
92 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [34] Levi`s 2010-05-03 66713
91 Нүүдлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ [1] Korea News 2010-05-07 19822
90 Гадаад иргэдэд зориулсан “Мэдээллийн Яармаг” [3] Korea News 2010-05-07 22439
89 Монголын телевизийн сувгууд Ази даяар гарч эхэллээ. file [9] admin 2010-04-30 25948
88 Батнэгдэл холбооноос БНСУ-д амьдардаг 8-18насны Монгол хүүхдүүдийн дунд судлагаа явуулж байна [2] ADVertisement 2010-04-26 23210
87 Дахин ажиллуулах тогтолцоонд өөрчлөлт [5] Korea News 2010-04-20 23151
86 Бид бол ажилчид , бид бол нэг чуулган 05-сарын -02өдөр [10] Levi`s 2010-04-20 22975
85 Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [17] Levi`s 2010-04-15 78024
84 Гадаад иргэдийн хуучин барааны яармаг худалдаа [1] Korea News 2010-04-13 22535
83 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫГ ДЭМЖИХ ТӨВ [2] admin 2010-04-06 22661
82 САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1] admin 2010-03-26 37080
81 외국의료인진료코디네이터 양성과정 몽골 교육생 모집 (전액국비지원) : 한국보건복지인력개발원 file [11] ADVertisement 2010-03-12 23392
80 Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2] Levi`s 2010-03-08 32936
79 Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ Levi`s 2010-03-04 18884
78 Kim Yu-na wins gold and sets new world record file [5] ADVertisement 2010-02-26 23076
77 Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ file [6] Levi`s 2010-02-23 21376
76 Гадаад иргэдийг хөлслөн ажиллуулах хуулийг хэрэгжүүлэх журам, өөрчлөх төлөвлөгөө file [1] ADVertisement 2010-02-17 24172
75 Иргэний харьяалалтай болох ярилцлагын шалгалт file [3] ADVertisement 2010-02-16 23592
74 УЛСАНД УГЖ ДУУЧИН С.ЖАВХЛАН ТОГЛОНО [6] admin 2010-02-14 20734
73 SUWON HOTIIN TSAGAAN SAR [1] ADVertisement 2010-02-05 22690
72 СОЛОНГОСЫН СОЁЛЫН СУРГАЛТ file [1] ADVertisement 2010-01-28 21992
71 Шинийн 1-н хоёр өдөр тохиожээ file [1] Levi`s 2010-01-21 24185
70 ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ file [1] admin 2010-01-10 24612
배너신청
배너신청
자생병원

배너신청