Солонгосын хүний эрхийн хорооноос ивээн тэтгэсэн хүний эрхийн кино “Шисон ширижи” (시선시리즈 ) д тоглох хүнээ сонгож дууслаа.
Таван ангитай хүний эрхийн цуврал киноны нэг анги болох 《 Уучилаарай 》 цувралд тоглох хүн хайж, зар гаргаад удалгүй олон хүмүүс утсаар холбогдсон. Кино бүтээгчид хүн нэг бүрчлэн уулзсаны эцэст эцсийн шийдвэрээ гаргаж кинонд тоглох хүнээ сонголоо.
Бид киноны пробонд ороод тэнцээгүй хүмүүстэй тус, тусад нь утсаар ярьж талархсанаа илэрхийлсэн ч энэ завшааныг ашиглаж та бүхнээс дахин уучлалт хүсье .
Анхаарлаа хандуулж, идэвхтэй оролцсон Монгол бүсгүйчүүддээ дахин баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд дараагийн удаад улам сайн ерөөлөөр дахин уулзахыг хүсэн ерөөе.
《 Уучилаарай 》 хүний эрхийн кино зохион бүтээгч хамт олон