БНСУ-ын Иргэдийн эрх ашгийг хамгаалах хорооны дэргэдэх Күгмин Шинмүнгу буюу "Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт"(www.epeople.go.kr)』-д монгол хэл дээр хуудас нээгдлээ.
Тус портал сайт нь засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын хэлэлцүүлэг, авилгал, захиргааны арга хэмжээний талаарх иргэдийн гомдол, санал хүсэлтийг интернетээр хүлээн авч, зохих хариу үйлчилгээ үзүүлдэг.
Күгмин Шинмүнгу нь бүх шатны захиргааны байгууллага /яам тамгын газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад дахь дипломат төлөөлөгчийн газар/болон шүүх засаглалын гэх мэт төрийн захиргааны 14 гол байгууллагуудтай холбогддог ба таны асуултыг монгол хэл дээр хүлээн авч хариуг монгол хэл дээр явуулна.
Дээрх хаягаар орж монгол хэл дээр хэрэглэх тайлбартай танилцаж үйлчлүүлцгээнэ үү.