ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА CHINA UNIONPAY ЮАНИЙ КАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ
Уншсан 24741 vote 0 2010.01.10 14:41:52ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АНХ УДАА
Монгол улсын картын төлбөр тооцооны 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэж буй Голомт банк дэлхий даяар тархсан өргөн сүлжээ бүхий China UnionPay байгууллагын юаний картыг олон улсын зах зээлд анхлан нэвтрүүлэгч боллоо.
China UnionPay байгууллага нь БНХАУ-аас өөр улсын банкинд олон улсад хэрэглэгдэх юаний карт гаргах онцгой эрхийг өмнө нь олгож байгаагүй бөгөөд Голомт банкинд өндөр итгэл хүлээлгэн ийнхүү анхны юаний картаа олон улсын зах зээлд нэвтрүүлж байна.
Зах зээлд шинээр нэвтэрч буй энэхүү картанд харилцагч юань байршуулах бөгөөд БНХАУ-ын нутаг дэвсгэрт төлбөр тооцоогоо юаниар гүйцэтгэх юм. Харин Хятадаас бусад улс оронд тухайн улсын үндэсний валютаар тухайлбал Монгол улсад төгрөгөөр төлбөр тооцоо хийгдэж, тухайн валютын юаньтай харьцах албан ханшаар тооцогдож гүйлгээ хийгдэнэ.
Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 50 орчим хувь нь БНХАУ-тай хийгдэж буй энэ үед манай бизнес эрхлэгчид, оюутан залуус, БНХАУ-д ажиллаж амьдарч буй Монголчуудын хувьд бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлж, хэтэвчиндээ юань бус карт хийж, БНХАУ-ын 2,3 сая худалдаа үйлчилгээний байгууллага, 200 мянган АТМ , дэлхийн 630 мянган худалдаа үйлчилгээний байгууллага, 690 мянган АТМ-ээр үйлчлүүлж төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой боллоо.
Дэлхий даяар China UnionPay картыг 2 тэрбум гаруй хүн хэрэглэж байгаа бөгөөд тэд мөн Монгол улсын 800 гаруй худалдаа үйлчилгээний байгууллага, 100 орчим АТМ-ээр үйлчлүүлэх боломжтой болж байна.
China UnionPay юаний картын нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю Хон Яао, Монголбанкны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, China Union Pay байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Cai Jianbo, Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан, Гүйцэтгэх захирал Жон Финиган нар оролцлоо. Ноён Cai Jianbo энэ удаагийн хамтын ажиллагааны гол ач холбогдол нь China UnionPay-н сүлжээ өргөжиж байгаа гэдгээсээ илүүтэй хоёр орны хоорондох гадаад худалдааны салбарт төлбөр тооцооны аюулгүй, тааламжтай нөхцөл бий болж байгаа нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.
China UnionPay юаний картыг эзэмшснээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэж ханшийн зөрүүний алдагдал хүлээхгүйгээс гадна урд хөршид ажиллаж амьдарч, зорчиж байгаа хэн нэгэнд тань бэлэн мөнгөний хэрэгцээ гарвал өндөр шимтгэл хураамж төлөх шаардлагагүйгээр карт луу нь юань шилжүүлэхэд хангалттай юм.
Монгол улсад олон улсын картын систем анхлан нэвтрүүлэгч Голомт банк салбартаа тэргүүлэгч байр сууриа дахин бататгаж олон улсын зах зээлд China UnionPay юаний картыг ийнхүү амжилттай нэвтрүүллээ.
eniig bichisen nohor jaahan ynen um bicheechee naad kartiig chin ali barag jiliin omno XAAN bank oruulaad irsen hereglegdej bgaa shy dee mongoliin har zahiin naimaachid ihenh ni medne dee yaah gej ingej hudlaa um bihdeg um bee