Сансрын хиймэл дагуулын КэйЮ зурвасаар Монгол үндэсний болон арилжааны телевиз, радиогийн сувгууд Азийн орнуудад чанарын өндөр түвшинд шууд цацагдаж эхэллээ. Энэ үйлчилгээг үзүүлэгч компани нь ДДэшТВ ХХК бөгөөд үйл ажилгаа нь 2008 оны 8 сараас эхэлсэн ажээ. ТВ-н нэвтрүүлгүүдийг зөвхөн Монгол төдийгүй Ази даяар үзэхийн тулд хэрэглэгч тусгай хүлээн авагч /set top box/ тавган антенны хамтаар худалдан авах хэрэгтэй юм.
Тавган антенн нь 45-75 см-н диаметртэй байж болох бөгөөд хэрэглэгч антеннаа гадна хана, тагтан дээрээ бэхлэх юм. Зөөврийн хэлбэр нь доороо тусгай суурьтай антенн бэхэлгээтэй байдаг.
Гадаадад байгаа хэрэглэгч тус компаний цахим хуудсаар дамжуулан төлбөр тооцоогоо хийх боломжтой бөгөөд хүсвэл буухиа шуудангаар хүргэж өгч үйлчлэх юм байна. Үйлчилгээний онцлогоос дурдвал:
· Дуу болон дүрсний чанар дэлхийн шинэ стандартад нийцсэн
· 17 суваг + ФМ Радио шууд дамжуулагдана
· Монгол/Англи хэлтэй
· ТВ-н хөтөлбөр нь харагддаг EPG системыг дэмждэг
· Дуртай сувгуудаа ялгах болон суваг түгжих боломжтой
· 6 сарын баталгаат засварын хугацаатай
· 12в болон 220в-р ажилладаг хүлээн авагч
· Угсархад хялбар, зөөхөд авсаархан
· 60см -ын диаметр хэмжээтэй жижиг тавган антенн
· Хямд үнэ, хандах эзэнтэй болж эхэллээ.
Тэд Апстар-5 /Телстар-18 гэдэг хиймэл дагуулыг ашиглан энэхүү шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа бөгөөд шаардлагтай бүх тохируулга нь хүлээн авагчдаа урьдчилан хийгдсэн ба хэрэглэгч зүүний 138 градус-т (зүүн урд зүг) тавган антеннаа чиглүүлэн тохируулж, чангалах л хэрэгтэй юм байна.
Энэ шинэ үйлчилгээ нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа малчид, хөдөлмөрчдөөс гадна хилийн чанадад ажиллаж сурч байгаа - эх орондоо болж байгаа үйл явдлийг сонирхдог, үр хүүхэддээ монгол хэл соёлоо үлдээхийг хүссэн хүн бүхэнд тун таатай мэдээ юм.
ДДэшТВ ХХК-н хүлээн авагчаар та зөвхөн монголын сувгуудыг үзээд зогсохгүй тухайн орон, бүс нутагт сансраас үнэгүй цацагддаг олон сувгуудыг нэг ч төгрөг төлөлгүй шууд хүлээн авах боломжтой ажээ.
Драгон Төв, Улаанбаатар Утас: 9898-0000 Email: info@ddishtv.mn
zarshuu uhaantai ym bol hayag utas entree bichij bhad yaadgiin be
http://www.ddishtv.mn/ web hayag n ene yum shig bn
ЭНЭ ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ 010-8070-8059 УТАСНААСАСУУЖ БОЛНО
ene anntenii talaar ymar saitaas medej avah ve admenaaa ter haygiig ne oruulaach