Бичлэгийн тоо 294

Сөүл Глобал Төвийн “Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль” нь 2010 оны 2 дахь элсэлтэндээ бүртгэж эхэллээ.

 

Тус сургалтын зорилго нь Сөүлд амьдарч буй гадаад иргэдийг бизнес эрхлэхэд нь хэрэгтэй мэдээ мэдээлэл болон зөвлөгөөг өгөх, Солонгос улсад бизнес эрхлэхэд шаардлагатай ерөнхий мэдлэг олгох, сургалтанд хамрагдаж буй гадаад иргэд хоорондоо танилцаж бизнесийн мэдээ мэдээлэл солилцсоноор хүссэн бизнесээ амжилттай эрхлэхэд оршино.

 

“Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль” нь Сөүл хотын захиргаанаас явуулж байгаа үнэ төлбөргүй сургалт болно.

 

Хэн хамрагдаж болох : Сөүлд амьдардаг бизнес эрхлэх сонирхолтой гадаад иргэн

Хичээллэх хугацаа : 2010.6.14 – 2010.7.3 ны хооронд 19:00-21:00 цаг

Хичээллэх газар : Сөүл Глобал Төв

Бүгд сонсох хичээл : 19 төрлийн хичээл/ 34цаг

Төрөлжсөн хичээл : 4 төрлийн хичээл/ 14цаг

Сургалт явуулах газар : KOTRA, 서울개발연구원, 중소기업진흥원, SBA 비즈니스 지원센터, 한국개발연구원

Бусад: Хичээл англи хэл дээр явагдана.

 

 

 

Бүртгүүлэх арга:

Сөүл Глобал Төвийн вэб хуудас www.global.seoul.go.kr наас бүртгэлийн хуудас татан авч бөглөн имэйл, факс,

биеэр авчирч өгөх

 

Таны бизнесийн төлөвлөгөөтэй танилцсаны дараа тэнцсэн эсэхийг хүн тус бүрд мэдээлнэ.

 

02-2075-4139 서영주 (letsgoeva@sba.seoul.kr)

    02-2075-4133 Содоо

 

 

 

rush in A attack

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3172523/13f/trackback

maksimus

2010.05.21 17:18:27
*.36.17.159

2010.05.17. Тавдугаар са­рын бороо цас болон лавсах үүрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын төмөр хашааг даган хэдэн зуун хүн бороонд норсон хонь шиг бөмбийтөл чичрэн дугаарлан зогсоно. Картын барааны үед ч харагдаагүй уртын урт дараалалд чичрэн зогсоо тэд Монголд өнөөдөр сайхан амьдралын ганц алтан боломж болоод байгаа Өмнөд Солонгос руу ажиллах жагсаалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс. Гадаадад ажиллах хүч илгээх төв /ГАХИТ/ хэмээх төрийн агентлаг монголчуудаа тийш хар ажил хийлгэхээр бүртгүүлэхээр зар гаргаж, дүүрэг болгонд бүртгэж авч байгаа нь энэ. Дүүрэг болгоны гадаа Монголдоо хар хүчээрээ зүтгээд ч бор ходоодоо тэжээх цалин авах найдваргүй, бүр ажил хийх гэж тавхайгаа эргэтэл гүйгээд ч амиа тэжээх ажил олдохгүй байгаа хүмүүс өнжин хонон дугаарлаж байгаа юм. Дарааллаа алдахгүйн тулд тэд бүгд энд жагсаалаараа хоносон бөгөөд алхам холдвол эгнээнээсээ шахагдан гарах тул төмөр хашаанаас байдаг чадлаараа зууран зогсоо нь энэ. Ядарсан тэднийг цагдаа нар журам сахиулах нэрээр чирж гулдран, түлхэж зандрахыг хэлэх үү? Нүд халтьрам энэ дүр зургийг тансаг Төрийн ордонд хэхрэн суугаа эрхмүүд хардаг болов уу? Хардаг сан бол хүн л юм болохоор зүрх нь шимширдэг л баймаар. 
  
Энэ дүр зураг эхнийх биш. 2007.05.17. Мөн л Солонгост хар ажил хийхийг мөрөөдлийг дээд хэмээн зүтгэж байгаа мянга мянган монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр, гурван шөнө дугаарлан зогссон юм.

Зөвхөн бүртгэл хийсэн гурван хоногийг энд хэлж байгаа хэрэг шүү дээ. Эртхэн дугаар авахын тулд зарим нь хоёр хоногийн өмнө ирж зогссон байлаа. Журам сахиулах нэрээр цагдаа нар энд тэндгүй дээс татан журамласан болохоор тэд зогссон байрнаасаа хөдлөхгүй тав хонож, аз таарсан нэг нь чулуу хашаа дэрлэн зүүрмэглэж, аз таарвал зогссон газраа “морь харж” ар гэрийнхэн нь дээс давуулан ширхэг талх, цэвэр ус шидэж өгч, голыг нь зогоож байлаа. Дөрөв таван хүн нийлээд олдсон ганц хагас литрийн цэвэр усаараа амаа чийглэж байсныг үүнийг бичигч нүдээрээ харсан билээ. Яг л аймшгийн зүүд шиг. Олон хүний хөлөөр дэгдсэн өлөн шороонд нүүр нь загалдан, ам нь холцруутсан мянга мянган залуус..., зарим нь халуун наранд ухаан балартан унах..., ар гэрийхэн нь цөхрөн хашгиралдах, овсгоотой нэг нь хамгаалалтын цагдаа нарыг аргалан дүүдээ, хүүдээ ганц цэвэр ус, талх, тариа дамжуулах гэж ханцуй дотроо “наймаалцан” цагдаа нарыг аргадах... Хаалганы орчимд үе үе, дугаарлагчид миегнэн хөдөлж, дуу шуугиан үүсгэнэ. Үе үе стадионы хаалгыг онгойлон нэг хаалгаар эмэгтэйчүүдийг, нөгөөгөөр нь эрэгтэйчүүдийг хэсэг, хэсгээр нь оруулж байгаа нь энэ. Хөлөө дааж ядан зогсох залуусыг арав, арваар нь хаалга руу түлхэн нүдчин оруулах нь Бухенвалдийн шоронгийн шатаах зуух руу хоригдлуудыг түлхэн оруулж асан киноны дүр зургийг санагдуулна. Энэ бол хэтрүүлэг биш, ХХI зуунд, тусгаар тогтносон эх орныхоо нийслэлд харсан энэ дүр зураг бидний уран сайхны киноноос л хардаг Ленинградын бүслэлтийн үеийн кинокадраас илүү эмгэнэлтэй байсан юм шүү. Тухайн үед энэ талаар халаглан бичиж байсан сурвалжлага “Ардын эрх” сонины хуудсанд өнөө ч дурайж буй. Төрийн ордонд тарвалзаж суугаад үүнийг харж байсан эрхмүүд зүрх нь багахан ч гэсэн ширхийсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бүртгэлийг Өмнөд Солонгосын тал өөрсдөө хийсэн бөгөөд бүртгэлийн хураамж хэмээн авсан мөнгөнөөс сохор зоос ч Монголын дансанд орж ирээгүй, татвар төлөөгүй гэсэн хэл ам дэгдэж байсныг санаж байна.   

2004.09 сар. Буянт-Ухаа. Төрийн оролцоотой Зуучлах товчоо хэмээх байгууллага анх удаагаа бүтэн онгоц гаруй буюу 100 гаруй залуусыг албан ёсоор Өмнөд Солонгост ажиллуулахаар “баяр жавхлан”-тай үдэв. Манцуйндаа үнэгчлэн нойрсох төрөөд арав гаруйхан хонож байгаа үрээ аав нь үнэрлээд, хоргодон хоргодон гаалийн зүг алхана. Ээжийнхээ хормойд наалдан өмөлзөх хүүгээ “Аав нь зөндөө их мөнгө олоод эргээд ирнэ ээ” гэж аргадах зүрх шимрэм дүр зургийн талаарх сурвалжлага эдүгээ “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд бий. Нисэх онгоцны буудлын шилэн хананд битүү хүмүүс шаван гааль руу алхаж байгаа хүү, дүү, аав, ах, эр нөхөр рүүгээ гар даллан, сарвалзаж, ээжүүд нулимсаа унаган сүүн цацлаа өргөж байсан. Тэдний хэд хэчнээн нь “мөрөөдөл”-өө биелүүлээд зөндөө их мөнгө өвөртлөн ирснийг хэлж мэдэхгүй. Хэд хэчнээн нь эрүүл биеэ сийчин байж мөрөөдлөө биелүүлснийг, хэд нь үүрдийн тахир дутуу болоод ирснийг мэдэхгүй. Элгэн садан, ээж аав нь тэнгэрт халихад эх нутагтаа ирж алтан шарилд нь атга шороо цацах эрхгүй хүний нутагт нулимсаа залгин суугаа олон хүн байдгийг би харин мэднэ. Эх нутаг дайн дажин болоогүй атал эцгээ танихгүй үр нь өсч, эрээ үгүйлэн бүсгүйчүүд өнчирч, эжий нь цацлаа өмнө зүгийг чиглүүлэн өргөдөг айл өрх өнөөдөр ч өч төчнөөнөөрөө олон бий гэдгийг би мэднэ ээ. Олон айлын хойморь хонхойж, алсад байдаг аав, ээжийнхээ сургаар нь “таньж”, явуулсан мөнгөөр нь л амьдарч өссөн бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бий болж, эдүгээ эхнээсээ эрийн цээнд хүрч байгааг мэднэ. Зурвас түүх сөхөхөд хүмүүсийг гадаад руу “импортлох” энэ ажлаа хүртэл ашиг орлогын нэг хэрэгсэл болгон, Зуучлах товчоо хэмээх байгууллагыг мэдэлдээ авах гэж тэмцэлдэж, эцэст нь тухайн үеийн Зуучлах товчооны дарга нь цаг бусаар амиа алдаж, ГАХИТ хэмээх байгууллага байгуулагдаж байсныг хор найруулж, хомхойрон тэмцэж байсан хүмүүс нь мартаагүй байгаа байх.

Өнөөдөр мөн л эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр. ГАХИТ 5900 хүнийг Солонгост ажиллуулахаар илгээсэн бөгөөд энэ жил 3100 хүн явуулна гэх. Энэ баярт мэдээ мөн үү? Амьдрах гэж ядаж байгаа монголчуудад бол энэ тоо тэнгэрийн умдгийг атгах мэт бол “мөрөөдөл”. Гэвч тэд хүсэн тэмүүлсэндээ, жаргалтай сайхандаа ингэж харь орныг зүдэн зүтгэж байгаа гэж үү? 

Хоёрхон сая хүнийг сайхан амьдруулах тийм хэцүү биш, харин муу амьдруулах нь ямар ч тэнэг хүн хийж үл хүчрэх “хэцүү” ажил гадныхан толгой сэгсэрдэг юм билээ. Харин “манайхан” харьд хүмүүсээ хар ажил хийлгэхээр явуулахдаа “алтан боломж” олгож байна гэж андуураад байх шиг?

Байгалийн баялгаар орж ирж байгаа эхний мөнгөөрөө Богд боов тарааж байгаа юм шиг 70 мянган төгрөг өгч гийгүүлэхдээ, “Ийм мөнгө авах гэж өнжин хонон оочерлоод байхдаа яах вэ дээ” гэж тамшаалах “эрхэм”-тэй таарч байлаа. Өнөөдөр ч түүнд Солонгост очиж, шал угааж сардаа 800 мянган вон авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй бус инээдэмтэй санагдаж байх вий.

Үнэндээ бол тэр “эрхэм”-ээс илүүтэй хүний нутагт шал угааж, тоосго зөөж байгаа тэд ар гэрийнхнийгээ тэжээж, бүр Монголынхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулж байгаа. Тэд бас өнөөдөр төмөр хайснаас зууран дугаарлаж зогсоо энэ залуус, сайхан амьдралын төлөө мэрийн зүтгэж байгаа. Өөрийн нутгаасаа олоогүйг хүний нутгаас хайх тэдэнд эх орноо гэх элгэн халуун сэтгэл байгаа. Гунигтай ч гэсэн тэдэнд аз болж хэлний шалгалтдаа тэнцээд, солонгос эзэн нэрийг нь сугалж таараад их мөнгө олоод эх орондоо эрүүл саруул, энх мэнд эргээд ирээрэй гэж ерөөе дөө.     

Үнэндээ бол гурав, үгүйдээ 20 жилийн дараа Монголд хүмүүс ирж ажиллах гэж дараалан зогсч байхыг бид хүсч байна. Гурван жилийн дараа яг үүн шиг хүмүүсээ харь орон руу заяа нь мэдэг гэж туух мөрөөрөө туухгүй, хонь шиг бөөвийлгөж, нохой шиг арцалдуулж байх ахул эрх баригчид гээд байгаа усан нүдэт цусан зүрхт нөхөд рүү элс байтугай хутга шидэхэд буруутахгүй биз ээ.

Яагаад эх орондоо нохой шиг биш хүн шиг амьдрах хувьгүй ард түмэн юм бэ, монголчууд бид? Үүний буруутан нь хэн бэ? Та нар хэл дээ... 

chasa

2010.05.22 13:11:44
*.252.24.28

tor zasag

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5195
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6676
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5767
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8373
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9946
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893

ХАЛУУН ДОТНО УУЛЗАЛТ- ын тайлан file [4]

  • admin
  • 2012-05-06
  • Уншсан 19446

Эх орондоо эзэн байцгаая, хүмүүс ээ

  • Levi`s
  • 2010-03-04
  • Уншсан 18987

“Бизнес эрхлэгчдэд зориулсан сургууль”д элсэлт [2]

Дотооддоо томд тооцогдох Олон соёлт номын сан нээгдлээ file

2011 외국의료인진료코디네이터양성과정 몽골 교육생 모집 (전액국비무료 [1]

Сөүлийн Олон Улсын Оюутны чуулган/SISF/

ОЮУТАН ЗАЛУУСЫН САГСАН..

Иргэдийн санал гомдол хүлээн авах портал сайт

Элчин Сайд Күгмин....

Сөүл хотын захиргаа ажилтан шалгаруулж авах гэж байна. [7]

  • "MK"
  • 2011-05-02
  • Уншсан 16278

Хүний эрхийн сургалтанд урьж байна [2]

Улсын бүртгэлийн ерөнхий газрын олон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн

ОНЛАЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА file [8]

  • admin
  • 2010-10-26
  • Уншсан 15868

Монголчуудын Наадам2010(NAMYANG-JU) file

  • Levi`s
  • 2010-08-17
  • Уншсан 15666

Дахин Хойд Солонгосын дайралтанд зориулсан АНУ ба Өмнөд Солонгосын хамтарсан уулзалт [14]

  • "MK"
  • 2010-12-09
  • Уншсан 15625

***ТОМ ГУАНЖҮД HAVANA NIGHT CLUB НЭЭГДЭНЭ***. file [3]

  • admin
  • 2011-04-12
  • Уншсан 15463

Глобал төвийн " Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ"

40 настай эр метронд зорчиж байсан зоригчдыг 10 минутын турш айлган сүрдүүллээ. [3]

  • "MK"
  • 2010-12-07
  • Уншсан 15392

Солонгос улсын Цагаач иргэдийн төвөөс мэдээллэх нь [7]

  • "MK"
  • 2010-12-05
  • Уншсан 15289

Хүний эрхийн сургалтанд хамрагдана уу

кино “Шисон ширижи”

2011 оны 4 сард Party night ҮЙЖОНГБҮ ХОТОД НЭЭГДЭНЭ file [4]

Гадаадад байгаа Монголчууддаа хүргэх мэдээлэл

ШИНДАН ДУНГД- NINE WEST BAR

  • admin
  • 2010-07-29
  • Уншсан 14172

7-р сарын 10-ны өдөр хэрэглээний саатал гарсанд хүлцэл өчие

  • admin
  • 2010-07-12
  • Уншсан 14157

14:34 цагт хойд солонгос өмнөд солонгосын хилийг давуулан их буугаар гал нээсэн байна. өмнөд солонгосын төр, засгийн удирдагчид бункерт хуралдаж, дайны бус иргэний дээд хэмжээний онц байдлыг зарлалаа. [3]

  • Levi`s
  • 2010-11-23
  • Уншсан 13913

Бөмбөг унаж байхад цэргийн хурандаанууд үзэмний дарсатай түүхий загас [2]

  • "MK"
  • 2010-12-07
  • Уншсан 13890

НXX -ИЙН сайд Т.Гандийн БНСУ-д ажиллаж ,амьдарч, сурч буй монгол иргэдтэй хийх уулзалт [2]

  • Levi`s
  • 2010-08-11
  • Уншсан 13810

Дэлхийн шилдэг хөрөнгийн биржүүдийн жагсаалтад Өмнөд Солонгосын ХБ орж байна

  • "MK"
  • 2010-12-05
  • Уншсан 13720

ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮНЭН ТӨРХ [4]

  • "MK"
  • 2010-12-07
  • Уншсан 13597

Хэрэглээнд төвөг учруулсандаа хүлцэл өчие! [1]

  • admin
  • 2011-03-31
  • Уншсан 13559

Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8]

  • Levi`s
  • 2013-02-25
  • Уншсан 13454

Олон соёлт гэр бүлийн хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалт file

БНСУ-дахь Монголчуудын Төрийн бус байгууллага

  • "MK"
  • 2011-03-04
  • Уншсан 13345

3 БҮДҮҮН хамтлаг file [12]

  • Levi`s
  • 2010-11-16
  • Уншсан 13289

Солонгос улсад Хөрөнгө оруулалтын визээр амьдарч буй гадаад иргэдэд зориулав. [2]

  • "MK"
  • 2010-12-05
  • Уншсан 13282

World Peace Festival -2012 он file [1]

2013ОНЫ СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ -БҮРТГЭЛ ЭХЛЭЛЭЭ [3]

Хойд Солонгос улсын Torpedo бөмбөг

  • "MK"
  • 2010-12-07
  • Уншсан 13091

БНСУ-ын ЭСЯ нь 2011 оны Засгийн газрын бакалаврын түвшний сургалтанд гадаад оюутан сонгон шалгаруулна.

Элчин сайдын яамнаас иргэддээ хүргэх мэдээ

  • "MK"
  • 2010-12-03
  • Уншсан 13047

ЧАТ АШИГЛАЛТАНД ОРЛОО file [1]

  • admin
  • 2010-12-16
  • Уншсан 12926

Каргоны үйл ажилгааны талаар [4]

  • "MK"
  • 2010-12-03
  • Уншсан 12870

Сөүлийн гадаад ажилчдын төвийн Солонгос хэлний хичээл [2]

Сөүл метроны буудалаас Инчон олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 43 минут зарцуулах боллоо. [1]

  • "MK"
  • 2010-12-03
  • Уншсан 12652
배너신청
자생병원

배너신청