Сайн байцгаана уу?
Өчигдөр гэнэт сайтад нэвтрэхэд хэцүү байсан явдлын тухай тайлбар өгөх ёстой гэж бодож байна
Өчигдөр буюу 3сарын 30ны өдөр Солонгосын цагаар 12,5,10цагуудад 5цагийн зайтайгаар 3удаа хакинг хийх оролдлого гарлаа.
Одоогийн байдлаар бидний дүгнэснээр Чех зэрэг европын орнуудын хакеруудын дайралт байсан гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
Хакерууд вирус бүтээн компьютерт халдааж, вирустсэн копьютер мөн адил өөр копьютерт халдаах замаар халдварладаг. Вирустсэн компьютероос манай сайтад өгсөн командыг гүйцэтгэх явцад хурд маш их саарч, нэвтрэхэд ч хэцүү байдалд хүрсэн. Вирустсэн компьютер маш олноор холбогдсон бөгөөд нэвтрэх үед тус IP-г блоклох зэргээр арга хэмжээ авч асуудлыг шийдвэрлэн өнгөрсөн шөнө 11цагийн үед хакеруудын хүчтэй довтолгоог амжилттай давлаа.
Одоогийн байдлаар хакерууд DDOS төрлын дайралтын программыг бага зэрэг өөрчлөн ашигласан гэсэн дүгнэлт гаргаад байна.
Mglclub сайт нь хэрэглэгч та бүхний мэдээ мэдээллийг аюулгүй хамгаалж чадсан болохоо мэдэгдэхэд таатай байна.
Өчигдөр нэг өдрийн турш сайтын хэрэглээнд төвөг учруулсандаа хэрэглэгч, гишүүд та бүхнээс гүн хүлцэл өчие
mglclub.com вебмастер
tgdhdh