Бичлэгийн тоо 294

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.
2015 оны 6-р сарын 18-ны өдөр, Пүрэв гариг.

Нийт халдвар авсан хүний тоо: 165
Амь насаа алдсан нь: 23
Тусгай хяналтанд буй(халдвар авах магадлалтай): 6729
Хяналтаас чөлөөлөгдсөн: 4492
Эмчлэгдсэн хүний тоо: 24

mers.jpg

Нэг гэр бүлээс 2 хүн (эхнэр нөхөр) анх удаа энэхүү өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээ гарсан байна. Тэд эмнэлэгт нэг өрөөнд хамтдаа эмчлүүлж байгаад халдвар авсан нь тогтоогдов.

БНСУ-д ийнхүү богино хугацаанд Корона вирус хурдацтай тархаж олон хүн халдвар авахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж "Даум" цахим нэгдсэн мэдээллийн хуудсын мэдээний булангаас мэдээллэв. Үүнд:

1. Вирус тээгч нарыг эмчилж байсан эмнэлгүүдийн нэрийг олон нийтэд хэт их оройтуулж мэдэгдсэн. Дийлэнх хүмүүс эмнэлгээс халдвар авсан бөгөөд тухайн үед тэр эмнэлэгт нь халдвартай хүн байсныг мэдээгүй байна.

2. Эмнэлгийн систем, зохион байгуулалтын алдаа. Хамгийн их халдвар тараасан Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн хүлээн авахад өдөрт 200-300 хүн ирдэг бөгөөд нэг өвчтөнийг дагаж 2-3 хүн ирдэг байна. Өөрөөр хэлвэл хар зах шиг бужигнаан болдог, эмчилгээ хийлгэж буй хүнтэй гаднаас олон хүмүүс ирж уулздаг тал нь энэхүү вирусыг газар авахад нөлөөлсөн гэнэ.

3. Засгийн газар болон Орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагаа сул, харилцан хариуцлагаас бултах гэсэн оролдлого болон гамшигтай тэмцэх нэгдсэн систем механизм сул. Жишээ нь Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн их эмч 35 тоот халдвар тээгчийн талаарх Соүль хотын захиргаа болон Эрүүл мэндийн яам хоорондын ялгаатай байр суурийг дурьдаж болно. Хотын захиргаанаас тухайн эмнэлгийн 1500 гаруй ажилтан бүгд халдвар авах магадлал өндөр гэсэн боловч Эрүүд мэндийн яам нь ажилтнуудыг жагсаалтыг олон нийтэд нээх шийдвэр гаргахгүйн улмаас цаг хугацаа алдсан гэнэ.

Нааштай мэдээнээл дуулгаваас, нийт амь насаа алдсан хүний тоо(өнөөдөр 3 нэмэгдсэн)-ноос эмчлэгдэж эмнэлгээс гарсан хүний тоо(өнөөдөр 5 нэмэгдсэн) нь өнөөдөр анх удаа илүү байсан гэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү өвчний тархалт нь багасч байгаа юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлэгдэж байгаа юм.

Эмнэлгээс эмчлэгдэж гарсан нийт 24 хүнээс эрэгтэй 14 (58%), эмэгтэй 10 (42%) хүн байхад, амь насаа алдсан нийт 23 хүний 16(70%) нь эрэгтэй, 7 (30%) нь эмэгтэй юм байна. Амь насаа алдсан хүмүүсээс өндөр настан, эсхүл архаг өвчинтэй хүмүүсийн тоо 21 бөгөөд энэ нь нийт амь насаа алдсан хүмүүсийн 91%-ийг эзэлж байна.

Дүгнэлт:
Одоогоор санаа амарч тайван байх арай болоогүй мэт санагдана. БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирус улс орны эдийн засагт шууд нөлөөлж байгаа тул аль болох асуудлыг намдуулж тайвшруулах арга хэмжээг авч хэрэв гадны жуулчид халдвар авбаас 3000 ам.доллароор нөхөн төлбөр олгоно хэмээн ёс зүйн дутагдалтай мэдээлэл түгээсэн сурагтай. Зарим сайд дарга нар нь зах, худалдааны төвүүдээр орж олон нийтийн газар аюулгүй хэмээн сурталчилж байна. Харин залуучууд бол эсрэгээрээ UMF 2015 Korea арга хэмжээнд олноороо оролцож энэхүү вирусын асуудлыг тоохгүй байх тал анзаарагдана. Зарим нэг нь Ерөнхийлөгч Паг Гын Хе огцор хэмээн шаардах нь үндэслэлгүй санагдана. Ямартай ч тайван боловч сэрэмжтэй байх нь чухал тул бүгд дор дороо анхаарна биз ээ.

Төрийн албан хаагчид тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна ёс зүйн хариуцлагатай, ухамсартай, өөрийн ажлаа сайн мэдэхгүй бол ийнхүү алдаанууд гарч болох юм. Хэрэв манайд ийм өвчин гарсан байсан бол өдийд их хэмжээний хохирол амссан байх болов уу. Гадныхны алдаа оноон дээр бид суралцаж өөрсдийгөө эртнээс бэлтгэх хэрэгтэй юм.

Мэдээллийг эмхэтгэн боловсруулсан,

Содномцогийн Сүх-Очир,
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8621347/e79/trackback

sakaa_

2015.06.20 00:59:47
*.201.31.111

sakaa_

2015.06.20 01:00:09
*.201.31.111

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
24 4сарын 1нээс БАНКНЫ АЖЛЫН ЦАГ ӨӨРЧЛӨГДНӨ file [2] admin 2009-03-19 95252
23 СӨҮЛ ХӨГЖМИЙН ОНЦГОЙ АВЪЯАСТАЙ СУРАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА file [3] admin 2009-03-17 85015
22 Clean Website болгоцгооё. file [9] admin 2009-03-02 87150
21 남이섬 2.28에서 3.8까지 외국인 무료입장 file [11] ADVertisement 2009-02-23 81880
20 МОДЕРАТОР ХАЙЖ БАЙНА file [7] admin 2009-02-19 86935
19 СПЭМ БИЧЛЭГ ОРУУЛАГЧДАД АНХААРУУЛГА file [5] admin 2009-02-18 83440
18 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ file [15] admin 2009-02-11 89729
17 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖИХ ГЭЖ БАЙНА file [12] admin 2009-02-06 113046
16 2009 оны цалингийн доод хэмжээ file [27] admin 2009-01-05 99563
15 Чулуун тавилганы үйлдвэрийн хотхон·Чонгсан фирмд БАРИВЧИЛГАА явагдлаа file [8] ADVertisement 2008-11-12 105135
14 БНСУ-ын "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ"-ээс file [1] ADVertisement 2008-10-30 98385
13 НИЙТ ГИШҮҮДЭД СОНОРДУУЛАХ НЬ...ЧАТ ЧАТ ЧАТ file [13] admin 2008-10-02 114824
12 СОНОРДУУЛГА file [11] admin 2008-08-12 110082
11 НЭЭЛТТЭЙ ДЭЛГҮҮР & MGL-ЛАВЛАХ НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ [9] admin 2008-07-21 169054
10 Форум > Ажлын зар Stop Spam [91] admin 2008-07-17 124449
9 ГИШҮҮДИЙН АНХААРАЛД file [17] admin 2008-07-15 116042
8 @mglclub.com Вебмэйл Бета үйлчилгээ! file [1] sysop7 2008-07-09 171220
7 ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА file [8] admin 2008-07-08 140095
6 Webhard 서비스 file sysop5 2008-07-07 123144
5 СПЭМ-ИЙН ТУХАЙ САНАЛ АСУУЛГА file [3] ADVertisement 2008-07-06 157816
4 Нийт гишүүдийн анхааралд [14] admin 2008-07-01 145953
3 회원님들의 아이디를 꾸며 보세요! [2] sysop7 2008-06-29 143349
2 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [23] admin 2008-06-26 83268
1 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [52] admin 2008-06-26 187161
배너신청
자생병원

배너신청