Бичлэгийн тоо 294

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.
2015 оны 6-р сарын 18-ны өдөр, Пүрэв гариг.

Нийт халдвар авсан хүний тоо: 165
Амь насаа алдсан нь: 23
Тусгай хяналтанд буй(халдвар авах магадлалтай): 6729
Хяналтаас чөлөөлөгдсөн: 4492
Эмчлэгдсэн хүний тоо: 24

mers.jpg

Нэг гэр бүлээс 2 хүн (эхнэр нөхөр) анх удаа энэхүү өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээ гарсан байна. Тэд эмнэлэгт нэг өрөөнд хамтдаа эмчлүүлж байгаад халдвар авсан нь тогтоогдов.

БНСУ-д ийнхүү богино хугацаанд Корона вирус хурдацтай тархаж олон хүн халдвар авахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж "Даум" цахим нэгдсэн мэдээллийн хуудсын мэдээний булангаас мэдээллэв. Үүнд:

1. Вирус тээгч нарыг эмчилж байсан эмнэлгүүдийн нэрийг олон нийтэд хэт их оройтуулж мэдэгдсэн. Дийлэнх хүмүүс эмнэлгээс халдвар авсан бөгөөд тухайн үед тэр эмнэлэгт нь халдвартай хүн байсныг мэдээгүй байна.

2. Эмнэлгийн систем, зохион байгуулалтын алдаа. Хамгийн их халдвар тараасан Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн хүлээн авахад өдөрт 200-300 хүн ирдэг бөгөөд нэг өвчтөнийг дагаж 2-3 хүн ирдэг байна. Өөрөөр хэлвэл хар зах шиг бужигнаан болдог, эмчилгээ хийлгэж буй хүнтэй гаднаас олон хүмүүс ирж уулздаг тал нь энэхүү вирусыг газар авахад нөлөөлсөн гэнэ.

3. Засгийн газар болон Орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагаа сул, харилцан хариуцлагаас бултах гэсэн оролдлого болон гамшигтай тэмцэх нэгдсэн систем механизм сул. Жишээ нь Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн их эмч 35 тоот халдвар тээгчийн талаарх Соүль хотын захиргаа болон Эрүүл мэндийн яам хоорондын ялгаатай байр суурийг дурьдаж болно. Хотын захиргаанаас тухайн эмнэлгийн 1500 гаруй ажилтан бүгд халдвар авах магадлал өндөр гэсэн боловч Эрүүд мэндийн яам нь ажилтнуудыг жагсаалтыг олон нийтэд нээх шийдвэр гаргахгүйн улмаас цаг хугацаа алдсан гэнэ.

Нааштай мэдээнээл дуулгаваас, нийт амь насаа алдсан хүний тоо(өнөөдөр 3 нэмэгдсэн)-ноос эмчлэгдэж эмнэлгээс гарсан хүний тоо(өнөөдөр 5 нэмэгдсэн) нь өнөөдөр анх удаа илүү байсан гэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү өвчний тархалт нь багасч байгаа юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлэгдэж байгаа юм.

Эмнэлгээс эмчлэгдэж гарсан нийт 24 хүнээс эрэгтэй 14 (58%), эмэгтэй 10 (42%) хүн байхад, амь насаа алдсан нийт 23 хүний 16(70%) нь эрэгтэй, 7 (30%) нь эмэгтэй юм байна. Амь насаа алдсан хүмүүсээс өндөр настан, эсхүл архаг өвчинтэй хүмүүсийн тоо 21 бөгөөд энэ нь нийт амь насаа алдсан хүмүүсийн 91%-ийг эзэлж байна.

Дүгнэлт:
Одоогоор санаа амарч тайван байх арай болоогүй мэт санагдана. БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирус улс орны эдийн засагт шууд нөлөөлж байгаа тул аль болох асуудлыг намдуулж тайвшруулах арга хэмжээг авч хэрэв гадны жуулчид халдвар авбаас 3000 ам.доллароор нөхөн төлбөр олгоно хэмээн ёс зүйн дутагдалтай мэдээлэл түгээсэн сурагтай. Зарим сайд дарга нар нь зах, худалдааны төвүүдээр орж олон нийтийн газар аюулгүй хэмээн сурталчилж байна. Харин залуучууд бол эсрэгээрээ UMF 2015 Korea арга хэмжээнд олноороо оролцож энэхүү вирусын асуудлыг тоохгүй байх тал анзаарагдана. Зарим нэг нь Ерөнхийлөгч Паг Гын Хе огцор хэмээн шаардах нь үндэслэлгүй санагдана. Ямартай ч тайван боловч сэрэмжтэй байх нь чухал тул бүгд дор дороо анхаарна биз ээ.

Төрийн албан хаагчид тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна ёс зүйн хариуцлагатай, ухамсартай, өөрийн ажлаа сайн мэдэхгүй бол ийнхүү алдаанууд гарч болох юм. Хэрэв манайд ийм өвчин гарсан байсан бол өдийд их хэмжээний хохирол амссан байх болов уу. Гадныхны алдаа оноон дээр бид суралцаж өөрсдийгөө эртнээс бэлтгэх хэрэгтэй юм.

Мэдээллийг эмхэтгэн боловсруулсан,

Содномцогийн Сүх-Очир,
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8621347/978/trackback

sakaa_

2015.06.20 00:59:47
*.201.31.111

sakaa_

2015.06.20 01:00:09
*.201.31.111

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5198
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6677
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5771
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8375
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9949
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11896
69 Бурхан хүн танаас гуйж байна file [6] Levi`s 2010-01-06 47957
68 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5] Levi`s 2010-01-04 30419
67 H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1] Levi`s 2010-01-04 23913
66 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2] ADVertisement 2009-12-18 27655
65 Шууд очиж үзэх үйлчилгээ [3] ADVertisement 2009-11-26 32772
64 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3] ADVertisement 2009-11-26 33070
63 Монгол иргэдийн анхааралд file [7] Levi`s 2009-11-21 65800
62 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1] ADVertisement 2009-11-18 32594
61 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1] ADVertisement 2009-11-18 35481
60 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9] ADVertisement 2009-11-12 39725
59 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] ADVertisement 2009-11-11 32579
58 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file ADVertisement 2009-11-11 32494
57 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file ADVertisement 2009-11-11 30844
56 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10] ADVertisement 2009-11-10 29927
55 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3] ADVertisement 2009-11-05 33785
54 축산농가 외국인 근로자 방역지침 file ADVertisement 2009-11-05 30108
53 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] ADVertisement 2009-11-05 31755
52 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file ADVertisement 2009-11-04 30067
51 대한민국 국회방송 출연 섭외 file ADVertisement 2009-11-03 26726
50 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1] ADVertisement 2009-11-02 33014
49 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file Levi`s 2009-10-30 32046
48 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] ADVertisement 2009-10-28 41810
47 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1] ADVertisement 2009-10-28 35680
46 Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file ADVertisement 2009-10-26 33943
45 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file ADVertisement 2009-10-20 37211
44 Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл ADVertisement 2009-10-19 38034
43 Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1] ADVertisement 2009-10-14 42626
42 12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8] ADVertisement 2009-10-14 51481
41 Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3] ADVertisement 2009-10-05 46681
40 НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8] admin 2009-09-28 46116
39 Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4] Levi`s 2009-07-11 79610
38 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8] ADVertisement 2009-07-01 80912
37 Photos - NAADAM 6-28nd file [6] moderator 2009-06-15 84032
36 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108521
35 Амьдрал бэлэглэe залуусаа file [2] Levi`s 2009-05-26 83901
34 Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2] ADVertisement 2009-05-22 87857
33 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107364
32 외국인근로자 한국말 잘하기 대회 [11] ADVertisement 2009-05-22 38218
31 "Долоон бөхтэй тэмээ" file [4] ADVertisement 2009-04-22 85988
30 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99380
29 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90255
28 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91892
27 Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file ADVertisement 2009-04-17 87808
26 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 89976
25 MGLCLUB-д баннераа гаргаарай file admin 2009-04-03 89198
배너신청
자생병원

배너신청