Бичлэгийн тоо 294

БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.
2015 оны 6-р сарын 18-ны өдөр, Пүрэв гариг.

Нийт халдвар авсан хүний тоо: 165
Амь насаа алдсан нь: 23
Тусгай хяналтанд буй(халдвар авах магадлалтай): 6729
Хяналтаас чөлөөлөгдсөн: 4492
Эмчлэгдсэн хүний тоо: 24

mers.jpg

Нэг гэр бүлээс 2 хүн (эхнэр нөхөр) анх удаа энэхүү өвчний улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээ гарсан байна. Тэд эмнэлэгт нэг өрөөнд хамтдаа эмчлүүлж байгаад халдвар авсан нь тогтоогдов.

БНСУ-д ийнхүү богино хугацаанд Корона вирус хурдацтай тархаж олон хүн халдвар авахад дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж "Даум" цахим нэгдсэн мэдээллийн хуудсын мэдээний булангаас мэдээллэв. Үүнд:

1. Вирус тээгч нарыг эмчилж байсан эмнэлгүүдийн нэрийг олон нийтэд хэт их оройтуулж мэдэгдсэн. Дийлэнх хүмүүс эмнэлгээс халдвар авсан бөгөөд тухайн үед тэр эмнэлэгт нь халдвартай хүн байсныг мэдээгүй байна.

2. Эмнэлгийн систем, зохион байгуулалтын алдаа. Хамгийн их халдвар тараасан Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн хүлээн авахад өдөрт 200-300 хүн ирдэг бөгөөд нэг өвчтөнийг дагаж 2-3 хүн ирдэг байна. Өөрөөр хэлвэл хар зах шиг бужигнаан болдог, эмчилгээ хийлгэж буй хүнтэй гаднаас олон хүмүүс ирж уулздаг тал нь энэхүү вирусыг газар авахад нөлөөлсөн гэнэ.

3. Засгийн газар болон Орон нутгийн засаг захиргаа хоорондын хамтын ажиллагаа сул, харилцан хариуцлагаас бултах гэсэн оролдлого болон гамшигтай тэмцэх нэгдсэн систем механизм сул. Жишээ нь Самсон Соүль нэгдсэн эмнэлгийн их эмч 35 тоот халдвар тээгчийн талаарх Соүль хотын захиргаа болон Эрүүл мэндийн яам хоорондын ялгаатай байр суурийг дурьдаж болно. Хотын захиргаанаас тухайн эмнэлгийн 1500 гаруй ажилтан бүгд халдвар авах магадлал өндөр гэсэн боловч Эрүүд мэндийн яам нь ажилтнуудыг жагсаалтыг олон нийтэд нээх шийдвэр гаргахгүйн улмаас цаг хугацаа алдсан гэнэ.

Нааштай мэдээнээл дуулгаваас, нийт амь насаа алдсан хүний тоо(өнөөдөр 3 нэмэгдсэн)-ноос эмчлэгдэж эмнэлгээс гарсан хүний тоо(өнөөдөр 5 нэмэгдсэн) нь өнөөдөр анх удаа илүү байсан гэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү өвчний тархалт нь багасч байгаа юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлэгдэж байгаа юм.

Эмнэлгээс эмчлэгдэж гарсан нийт 24 хүнээс эрэгтэй 14 (58%), эмэгтэй 10 (42%) хүн байхад, амь насаа алдсан нийт 23 хүний 16(70%) нь эрэгтэй, 7 (30%) нь эмэгтэй юм байна. Амь насаа алдсан хүмүүсээс өндөр настан, эсхүл архаг өвчинтэй хүмүүсийн тоо 21 бөгөөд энэ нь нийт амь насаа алдсан хүмүүсийн 91%-ийг эзэлж байна.

Дүгнэлт:
Одоогоор санаа амарч тайван байх арай болоогүй мэт санагдана. БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирус улс орны эдийн засагт шууд нөлөөлж байгаа тул аль болох асуудлыг намдуулж тайвшруулах арга хэмжээг авч хэрэв гадны жуулчид халдвар авбаас 3000 ам.доллароор нөхөн төлбөр олгоно хэмээн ёс зүйн дутагдалтай мэдээлэл түгээсэн сурагтай. Зарим сайд дарга нар нь зах, худалдааны төвүүдээр орж олон нийтийн газар аюулгүй хэмээн сурталчилж байна. Харин залуучууд бол эсрэгээрээ UMF 2015 Korea арга хэмжээнд олноороо оролцож энэхүү вирусын асуудлыг тоохгүй байх тал анзаарагдана. Зарим нэг нь Ерөнхийлөгч Паг Гын Хе огцор хэмээн шаардах нь үндэслэлгүй санагдана. Ямартай ч тайван боловч сэрэмжтэй байх нь чухал тул бүгд дор дороо анхаарна биз ээ.

Төрийн албан хаагчид тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна ёс зүйн хариуцлагатай, ухамсартай, өөрийн ажлаа сайн мэдэхгүй бол ийнхүү алдаанууд гарч болох юм. Хэрэв манайд ийм өвчин гарсан байсан бол өдийд их хэмжээний хохирол амссан байх болов уу. Гадныхны алдаа оноон дээр бид суралцаж өөрсдийгөө эртнээс бэлтгэх хэрэгтэй юм.

Мэдээллийг эмхэтгэн боловсруулсан,

Содномцогийн Сүх-Очир,
Соүль Үндэсний их сургуулийн Бизнесийн удирдлагын докторант. БНСУ, Соүль хот.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8621347/629/trackback

sakaa_

2015.06.20 00:59:47
*.201.31.111

sakaa_

2015.06.20 01:00:09
*.201.31.111

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 3576
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 5148
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 4216
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 6980
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 8611
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 10375
249 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 4826
248 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3244
247 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6459
246 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5104
245 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6343
244 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6127
243 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6493
242 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5445
» БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7796
240 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6609
239 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6316
238 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7451
237 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6185
236 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7097
235 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 9016
234 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7454
233 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9524
232 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8382
231 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8206
230 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8572
229 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8150
228 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8301
227 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7517
226 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 10951
225 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7831
224 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7476
223 Монголд “харласан” солонгосууд Levi`s 2014-02-24 11731
222 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6829
221 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7490
220 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6628
219 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6717
218 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6712
217 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6534
216 제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1] Korea News 2013-10-17 8770
215 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 6924
214 Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1] Korea News 2013-08-16 9183
213 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2] Korea News 2013-07-11 11193
212 Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Korea News 2013-07-10 9293
211 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ Levi`s 2013-05-22 10546
210 Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1] Korea News 2013-04-24 10714
209 Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2] admin 2013-04-16 11009
208 Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана Korea News 2013-04-04 9268
207 “Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2] ADVertisement 2013-03-21 11648
206 “Эрчүүдээ хайрлая” Levi`s 2013-03-18 10001
205 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13293
배너신청
배너신청
자생병원

배너신청