Бичлэгийн тоо 294
사용자 사진.
Оджаргал захиралыг ийм ширүүхэн хатуу үг хэлж байхыг өмнө харж байгаагүй юм байна. Ингэж Хатуухан хэлж байхыг бодход улс орон маань хэцүүхэн л байна даа.

-Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй-
Манай гариг 220 гаруй улстай. Эдгээр улс хил хязгаараар тусгаарласан газар нутагтаа бүтээсэн хөгжлөөрөө уралдан хүн төрөлхтөний түүхийг бичиж явна. Тэдний нэг нь 2222 жилийн төрийн түүхтэй Монгол Улс. Дэлхийн улс орнуудыг хөгжлөөр нь өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа, ядуу буурай гэж ерөнхийд нь ангилна. Монгол Улс “хөгжиж байгаа” хэсэгт багтана. “Хөгжлийн гараа”-н дээрээ зогсч байгаа улс гэвэл илүү ононо. Аль нэгэн улсын колони орон байж хаялгаар нь хөгжсөн газар цөөн бий. Хонгконг Британийн, Макао Португалийн, Тайвань Японы гэх мэт. Харин тусгаар тогтносон, бие даасан улсуудын дунд гаднынхан ирээд хөгжүүлж өгсөн улс орон гэж одоогоор алга. Манайх л анхных нь болох гэж зүтгээд байх шиг. Энэ нь төр засгийн ч, монголчуудын ч зүгээс гадныхныг хэт шүтэх, үндэсний хөрөнгөтнүүдээ үгүйсгэх хандлагаас ажиглагдана. Ялангуяа энэ засгийн өнгөн дээр яг одоо 30 гаруй компанийн захирлыг цагдан хорьж буйгаас, барина, хорино, торгоно гэж баялаг бүтээгчид рүүгээ хэт их дайрч байгаагаас харагдана.

Гэтэл хөгжлийн өндөрлөгт хүрсэн Америк, Япон, Герман, Өмнөд Солонгос, Швейцарь, Финланд зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын хөгжиж дэвжсэн, хөл дээрээ бат зогссон түүх үндэсний хөрөнгөтнүүдтэй, хувийн хэвшлийнхэнтэй нь салшгүй холбоотой байх юм.

Тухайлбал, АНУ капиталистуудаа дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр хөгжсөн улсын төгс жишээ. Дэлхийн зах зээлийг эзэгнэгч Microsoft, Google, JP Morgan, Coca Cola, MacDonalds зэрэг дурдаад дуусахгүй олон компаниуд АНУ-ынх. Эдгээр компанийг XIX зуунаас эхлэн Засгийн газар нь бодлогоор дэмжиж, ажиллах таатай орчныг нь бүрдүүлж дэлхийд гаргаж ирсэн байх юм. Үндэсний хөрөнгөтнүүдээ дагаад АНУ ч дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болжээ.

Япон гэхэд АНУ-аас жишээ авч 30 гаруйхан жилийн дотор Мицубиши, Тоёота, Сони, Хонда зэрэг үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэгээр эдийн засгийн хөгжлийн ид шидийг харуулсан бол Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, Тайвань гээд Азийн дөрвөн ч “бар” бас л Японоос суралцаж энэ жишгээр хөгжсөн. Финланд гэхэд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ эзэмшилд байдаг “Nokia”-г эхлээд дэмжиж, дараа нь түүнийхээ дэмжлэгийг нь авч хөгжсөн байна.

Европтоо хамгийн хүчирхэг, дэлхийд тэргүүн эгнээнд зогсдог эдийн засагтай Германы хөгжлийг Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi, Porsche, Adidas, Nivea зэрэг үнэдсний компаниудгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Эдгээр компани нь томорч дэлхийд гарсан учраас үндэсний капитилистуудаа дагаж Герман улс ч дэлхийд гарч ирсэн.

АНУ, Германы жишгээр хөгжсөн Европын бас нэгэн орон бол “Celtic Tiger” буюу Кельтийн барс хэмээн алдаршсан Ирланд улс. Үнэндээ Ирландад бар байхгүй л дээ. Харин 1980-аад онд л баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан Ирландыг эдийн засгийн эрчимтэй хөгжлөөр нь Азийн дөрвөн бартай зүйрлэдэг.

Эдгээр жишээнээс нэг асуулт гарна. Хэрвээ Засгийн газар нь бодлогоор үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжээгүй бол Microsoft, Google, Coca Cola, MacDonalds өнөөдөр дэлхийн брэнд болох байсан уу. Эд дэлхийн брэнд болоогүй бол АНУ ингэж хөгжих үү. Тоёото, Хондо, Сони-г төр нь дэмжээгүй бол тэд дэлхийд гарч, Япон Азийн бар болох байсан уу. Siemens, Daimler-Benz, Volkswagen, BMW, Audi төрийнхөө дэмжлэгийг аваагүй бол Германыг Европын тэргүүлэх хөгжилтэй улс болгох хүчин зүйл өөр байсан гэж үү. Самсунг, Хьюндай-гаа дэмжээгүй бол Өмнөд Солонгос ингэж үсрэнгүй хөгжих байсан уу.

Хариулт нь их энгийн. “Үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэггүйгээр улс орон хөгждөггүй” гэх нэг л хариулттай. Гаднынхан очиж хөгжүүлж өгсөн улс орон нэг ч байдаггүйн нотолгоо нь энэ хариулт юм. Үндэсний хөрөнгөтнүүд л улсаа бар болтол хөгжүүлдэг нь эндээс харагдана. Тийм учраас эдийн засагчид хөгжилд хүрсэн улс орнуудыг “бар”-тай зүйрлэдэг. Япон, Солонгос, Сингапурыг Азийн барууд гэдэг. Канадыг Умардын бар, Дубайг Булангийн бар, Ирландыг Кельтийн барс, Балтын тэнгисийн орнуудыг Балтын барс зэргээр нэрлэдэг.

Харин манай улсад ямар байна вэ. Дэлхийн брэндүүд Монголд орж ирж байна аа. Харин Монголоос гаралтай, улсаа дагуулж дэлхийн зах зээлд гарах хөгжлийн монгол брэнд хараахан алга. Нүүрсээ барьцаалж бирж дээр бонд босгосон ганц хоёрхон үндэсний компаниудыг эс тооцвол дэлхийн зах зээл бидэнд хол хэвээр байна. Монгол Улс өөрөө дэлхийн өмнө хаалттай ч байгаа юм уу, мэдэхгүй. Харин Монголын төрд, монголчуудад үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжих дэмжлэг бараг алга. Тэгсэн атлаа хөгжих хүсэл байдаг. Хүслийг маань гаднынхан биелүүлнэ гэж үлгэрт итгэдэг шиг төр, засгаараа, улсаараа найдаад төөрч явна. Гэтэл гаднынхан гэж хөгжил бэлэглэдэг буяны байгууллага, байнга буцалтгүй тусламж үзүүлдэг улаан загалмайнхан биш шүү дээ. Бид 20 гаруй жил ингэж л будиллаа. Байгуулж байгаа нийгмийнхээ эсрэгээр, улстөрийнхөн нь баялаг бүтээгчдээсээ баян амьдрах ёстой гэж зүтгэлээ. Үндэснийхээ өнгөтэй өөдтэй компаниудыг буруутгаж намналаа. “MCS”-ийг, “Голомт”, Худалдаа хөгжлийн банкийг, “МАК”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Гацуурт”, “Шунхлай”-г түрүүлж мөнгөтэй боллоо, тасарч баяжлаа хэмээн нийтээрээ буруутгаж, намууд улстөрчид нь сонгуулиар сааж амьдарлаа. Тэгсэн хэрнээ эдгээр компаниуд ажлын байр гаргаж, татварт хэдийг төлж, улсын төсвийн хэчнээн хувийг бүрдүүлдгийг тооцож байсан нь цөөхөн. Оюутолгой, Тавантолгой л гэж хошуурах. Гэтэл хамгийн олон ажил олгогч, хамгийн их татвар төлдөг, бас хамгийн олон айл өрхийн төсөв болон өдөр тутмын хэрэглээтэй шууд холбоотой “MCS”, МАК, мах, гурил талхны үйлдвэрүүд зогсоход, Голомт, Хаан Худалдаа хөгжлийн банк доголдоход л өнөөдөр Монголын эдийн засгийн зүрх зогсоно шүү дээ. Үндэсний эдгээр компаниуд эдийн засгийг ингэж чирэх атлаа төрд, олон түмэнд үргэлж адлагдана. Монголчуудынхаа амьдралыг үндэсний эдгээр компаниуд л нуруундаа үүрэх хэрнээ үргэлж айдастай. Төрийн татвар хяналтаас, тасарч баяжих гэлээ гэх олон түмний дургүйцлээс болгоомжилно. Хулгай хийгээгүй хэрнээ хулгайч шиг айна. Хатуу сонсогдож магадгүй, хийж бүтээсэн, босгож байгуулснаа хулгайчдаас хамгаалахын тулд нээрээ ч хулгай “хийчихсэн” юмшиг ч загнана, хагас нойртой амьдарна. Саяхан нэгэн сайн танил маань хулгайг гурилддаг нь Ганцхудагт, төгс хийдэг нь Төрийн ордон ба түүний ойролцоо байдаг юм гэсэн нь бас л бодууштай санагдсан. Давхар давхар ийм тушаатай явахад үндэсний хөрөнгөтнүүд яаж өндийж, үндэсний баялаг бүтээгчид хэдийд нь дэлхийд гарах ч юм билээ. Тэд хөл дээрээ бат зогсоогүй цагт Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд гарч чадахгүй. Үүний нотолгоо нь Канадын ердийн нэгэн компани манай Оюутолгойн ордын лицензийг эзэмшигч гэдгээрээ дэлхийд гарч хөрөнгөжөөд явахад баялгийн эзэн-Монгол Улс байрандаа л байх.

Монголд улстөрийн лидерүүд бол байна аа. Нам бүлэг, төрийн институцийнхээ төвшинд. Харин үндэсний лидер төрөхгүй байгаа юм болов уу. Эсвэл байгаа нь үндэстнээ манлайлах, үндэсний хөрөнгөтнүүдийг төрүүлэх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж чадахгүй байгаа ч юм уу.

Ойрын жишээнээс дурдахад, Малайзыг хөгжилд хүргэсэн, Ерөнхий сайд асан Махатир Мохамад жирийн нэгэн улстөрч байхдаа тухайн үеийн Засгийн газрынхаа тэргүүнд гаднын, ялангуяа хятад үндэстнүүдэд найдаж, Малайзын хөгжлийн хувь заяаг даатгасныг шүүмжилж нээлттэй захидал илгээжээ. Малайзыг малайзууд л хөгжүүлэх тухай шинэ бодлогыг санал болгосон энэхүү захидал “The Malay Dilemma” нэртэй ном, сүүлдээ Малайзын хөгжлийн “Үндсэн хууль” болсон гэдэг.

Солонгосын Дэү корпорацийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнийн хэвлүүлсэн “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” нэртэй ном нь түүний компани төдийгүй, солонгосуудын хувьд Коран судар, Библи байсан бөгөөд шахалтаар уншуулдаг байжээ.

Сингапурын төрийн эрхийг 40 гаруй жил барьсан Ли Куан Ю-гийн “хөгжлийн жор” нь ердөө сингапурчууд байв. Тэрээр Сингапурыг сингапурчууд л хөгжүүлнэ гэдэг проект-бодлого хэрэгжүүлжээ.

Харин манайд өөдөө босоод ирснийг нь өшиглөж унагаах технологи илүү хөгжлөө. Улстөрийн аргаар нэг унагаана. Жишээ нь, Х.Баттулга, Сү.Батболд, Г.Батхүү, бүр Н.Номтойбаяртай улстөрөө л ярихгүй, яагаад бүтээсэн баялаг руу нь дайрдгийг, бүтээж босгосноор нь улстөр хийдгийг ойлгодоггүй. Төрийн ордноос өндөр байшинтай, төсвөөс их мөнгөтэйгөөр нь илүүд үздэг юм уу, тэндээс “MCS”-ийг авчирч, энд улстөртэй хутгадагийн учрыг олдоггүй. Орос эрийн эзэмшилд байсан алтны томоохон ордыг авч, ашгийг нь ч, алтыг нь Монголдоо үлдээх болсон, эх орондоо дэлхийн жишгээр анхны сүлжээ зочид буудал байгуулж буйнхаа төлөө “Алтан Дорнод-Монгол” компанийн захирал Т.Ганболд яагаад буруутан болдгийг би мэддэггүй. Эзэмшиж буй лицензийнхээ хэмжээнд таарсан нөөцөө барьцаалаад бирж дээр хөрөнгө босгосон нь яагаад улстөрд, улстөрийнхөнд хэтэвч болж харагддагийг гайхдаг. Саяхан “QSC” гэж монгол компани Дарханы төмөрлөгийг гангийн үйлдвэр болгохоор төртэй Концесс байгууллаа. Тэд дөрвөн жил ажилласан төслөө үргэжлүүлж, оросууд “Эрдэнэт”-ийг байгуулсан дайны, авсралиуд Өмнөговьд босгож байгаа Оюутолгой төслийн хэмжээний том бүтээн байгуулалтыг эх орондоо хийхээр зориг шулууджээ. Эдийн засагт үүнээс илүү сайхан мэдээ гэж өөр юу байх билээ. Улсын хөгжлийн хөтөч нь хүнд аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн ганц “талх” нь ган гэдэг. Тийм учраас аливаа улсын тусгаар тогтнол нь гангийн үйлдвэрээсээ эхэлдэг гэсэн үг гарсан хэрэг. Тийм ч учраас Солонгосын одоогийн Ерөнхийлөгчийн аав Пак генерал засгийн эрхэнд гармагцаа гангийн үйлдвэрээ барьж эхэлсэн байдаг. Хятадад ч адилхан, Мао-гийн үед айл бүр ган хайлуулах тухай бодлого гарч байсан нь түүхэнд үлджээ. Энэ нь ган хайлуулах нарийн технологийг мэдэхгүй ч, гангийн үйлдвэртэй байж гэмээнэ улс орон хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэдгийг тэр үеийн удирдагчид сайн мэдэж байжээ. Эцэст нь төмөртэй хүн баяждагийн жишээг амьдралд нотолж дайны хөлд нэрвэгдсэн, загас жараахай, цагаан будаанаас өөр баялаггүй явсан Солонгос, Япон, Хятадыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн, одоо ч эдийн засгийг нь тэтгэдэг мөнхийн хөдөлгүүр нь гангийн үйлдвэр болжээ. Энэ “талх”-ны түүхий эд-үрийн будаа болох төмрийн хүдрийг монголчууд бид нийлүүлдэг байв. Одоо нэгэнт өөрсдөө “үрийн будаа”-тай учир япон технолгиор “талх”-аа Монголдоо үйлдвэрлье гэдэг яах аргагүй сайн мэдээ. Хийх гэж зориглох нь хийхгүй сууснаас л дээр.

Өөдөө босох гэж байгааг нь өшиглөхөөс гадна гаднаас өрсөлдөгч оруулж ирээд нам даруулж бас унагах гэнэ. Саяхан гэхэд, өмнөд хөршийн төрийн өмчит “Bank of China”-гийн салбарыг Улаанбаатарт оруулж ирж унаж, уруудаж буй эдийн засгийг эрчимжүүлнэ гэж хэсэг ярилаа. Бараг дэлхийн эдийн засгийг тодорхойлж яваа өмнөд хөршийн төртэй нийтдээ арав гаруйхан тэрбум долларын активтай Монголын арилжааны 14 банк нийлээд ч өрсөлдөж чадахгүйг мэдмээр л юм. Цаана нь өөр стратеги байсан үгүйг бид бас мэдэхгүй.

Гэтэл хөгжсөн улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэхийн тулд гаднын өрсөлдөгчдөд хязгаарлалт хийдэг байна. Элсэн цөлд газрын диваажин босгож буй Арабын Эмират гэхэд “51 хувийн босго” гэх бодлоготой. Тэнд хөрөнгө оруулалт хийгээд ижил төрлийн зах зээлийн 51 хувь нь тус улсын иргэний, үндэстний мэдэлд байх ёстой гэнэ. Бас Германд дотоодын хөрөнгө оруулагчдаа гаднынхнаас хамгаалах агентлаг байдаг ажээ. Манайд бол хамгаалснаас хааж, хязгаарласан бодлого нь илүү. Бондын мөнгөтэй хэрнээ тэндээс цаасан дээрх төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн паркийг эс тооцвол үндэсний том компаниудаа дэмжсэн төсөл бараг байхгүй. Харин ч жижиг дунд үйлдвэрлэл гэдгээр 888 төсөлд жижиглэн тараах улстөрийн шийдэлтэй. Жижиг дунд үйлдвэрлэл бол бидний 24 жил явсан, мэддэг зам. Тэдэн дундаас дараагийн “MCS”, “Голомт”, “Таван богд”, “МАК” төрөхийг 24 жил хүлээлээ, байдаггүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Жижгүүд ч төрийн дэмжлэгээр өсч томорх эрхтэй. Тэгэхдээ аль ч улс оронд хүн бүр нь олон охин компанитай группийн захирал, эсвэл тэрбумтан байдаггүй. Харин ч томуудынхаа хаялгийн хүртэж нэг хэсэг нь амьдардаг, улс хөгждөг нь хууль. Үүний жишээ нь Өмнөд Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 40-45 хувийг дөрвөн том корпорац гаргадаг бол Японы эдийн засгийн 90-ээс дээш хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Энэ 90 хувийнхаа 50 хувийг хамгийн томд тооцогддог 18-хан корпорац бүрдүүлдэг байна. Хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй Монголд 18-аа байг, гэхэд “MCS” шиг дахиад арван компани байхад л хөгжих бололцоо илүү нэмэгдэнэ. Тийм учраас л одоо “дараагийн MCS”-ийг гаргаж ирэхэд, “дараагийн Оджаргал, Баттулга, Баясгалан, Батболд, Нямтайшир, Чинбат, Баатарсайхан”-ыг бодлогоор төрүүлэхэд төрийн дэмжлэг илүү хэрэгтэй. Тийм ирээдүйг илүү дэмжье.

Ерөнхийлөгч гарын үсэг зурж, хотын даргын сонгуулийн амлалтаар бол манай улс 2040 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргыг эх орондоо хүлээж авна. Байж болох сайхан л мөрөөдөл. Тэгэхдээ улс нь хөгжөөгүй, ядаж 2-3 цэнгэлдэхгүй бол энэ мөрөөдөл биелэх боломжгүй. Харин үүний оронд Монголын “Самсунг”-ийг, бас түүнд дөхөж очих хэдэн том үндэсний компанийг дэмжиж төрүүлбэл, хөлбөмбөгийн аварга байтугай нь давхар шийдэгдэнэ. Жижгээр том асуудлыг шийддэггүй, харин ч томын хаялган дор жижгүүд инерцээрээ шийдэгдэж явдаг нь байгалийн хууль шүү дээ.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8541199/c86/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5185
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6669
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5759
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8369
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9942
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11884
249 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
248 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
247 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6629
246 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
245 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
244 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
243 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6626
242 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
241 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
240 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6765
239 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6460
238 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
» -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6351
236 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
235 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 11949
234 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7613
233 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9680
232 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8531
231 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
230 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8744
229 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
228 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8445
227 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
226 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 11081
225 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7977
224 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7611
223 Монголд “харласан” солонгосууд Levi`s 2014-02-24 11869
222 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6974
221 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7721
220 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6754
219 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6829
218 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6848
217 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6674
216 제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1] Korea News 2013-10-17 8919
215 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 7064
214 Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1] Korea News 2013-08-16 9319
213 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2] Korea News 2013-07-11 11334
212 Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Korea News 2013-07-10 9404
211 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ Levi`s 2013-05-22 10672
210 Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1] Korea News 2013-04-24 10864
209 Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2] admin 2013-04-16 11150
208 Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана Korea News 2013-04-04 9375
207 “Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2] ADVertisement 2013-03-21 11798
206 “Эрчүүдээ хайрлая” Levi`s 2013-03-18 10142
205 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
배너신청
자생병원

배너신청