Нурууны өвчтэй Монгол охин Дэлгэрмөрөн
Хэзээнээс ч юм дээ манай эмнэлэгээр гадаад өвчтөнгүүд ганц нэгээрээ харагдах болсон юм. 2008 оны сүүлчээс шиг санагдаж байна. Манай эмнэлэгт тусдаа орчуулагч байдаггүй байсан учраас бусад өвчтөнүүдийн төлөө эмнэлэгт манай нэг ажилтан бид хоёрт хийж чадах юм маань хотын төв үзүүлэх, эмнэлэгийн эргэн тойрноо үзүүлдэг байлаа.
Тэгж дагаж явдаг байсаны ачаар ч юмуу манай эмнэлэгт одоо Монгол болон Орос өвчтөнүүд их ирдэг болсон. Миний анхны эмчилсэн хүн бол 13 настай Монгол охин Дэлгэрмөрөн байлаа. Монголын нийслэл Улаанбаатараас хол хөдөө сумын хүүхэд байлаа. Монгол гэхээр санаанд бууж байсан нь тал хээр нутаг, мал аж ахуй эрхэлдэг хөдөө.
Дэлгэрмөрөн багаасаа нурууны өвчтэй учир сургуульд сурч чадаагүй гэсэн.
Биеийн байдал нь сул дорой, нурууны яс муруйлттай гэсэн оноштой байсан боловч сайтар үзлэг шинжилгээ хийсэний дараа нурууны 3 дахь үен дээр дарахад хүчтэй өвддөг ба тэнд нь хавдар байлаа.
Маш ховор тохиолддог ч солонгост оношлоход хэцүү тохиолдол байлаа. Гэхдээ уг хавдарыг л авчихвал хэзээ ч өвдөж байгаагүй мэт эмчлэгдэхээр тийм л оноштой охин байсан. Бодоод байхад үнэхээр маш ховор тохиол шүү. Холын хол Монголын хөдөө сумын хүүхэдтэй санамсаргүй уулзаж, эмчлүүлэхээр солонгост ирээд би тэр охинд эмчилгээ хийсэн гэхээр хичнээн гайхалтай санагддаг гээч. Монголоос ирж буй өвчтөнүүдийн онцлог нь гэр бүлийнхэнээс нь заавал ирдэг. Ихэвчлэн нэг өвчтөнийг сахихаар хоёр гурван хүн ирдэг бөгөөд түүний хувьд эцэг эх нь хамт ирж сахидаг байсан юм. Солонгост бол ээж нь юмуу эмээ нь эмнэлэгт сахиж, аав нь ажлаа хийнгээ хааяа нэг эмнэлэгт эргэхээр ирнэ. Монголчуудын хувьд гэр бүлээ гэх хайр нь хүчтэй болоод ч тэр үү гэр бүлээрээ ирэх тохиолдол их. Монгол болон Оросоос ирдэг өвчтөнүүдийн хувьд эмчилгээний зардалаас болоод төвөгтэй тухгүй байсан ч олуулаа байдаг өрөөг сонгодог. Гэтэл эмнэлэгийн өрөөнд эцэг эх нь байх боломжгүй учраас аав нь эмнэлэгийн гадаа, заримдаа эмнэлэгийн хүлээлгийн өрөөнд унтдаг байсан юм шиг байгаа юм. Эмчилгээ, эмнэлэгийн төлбөр өндөр учраас Монгол өвчтөнүүдийг сахиж байгаа гэр бүлийнхэн нь эмнэлэг ачаалалтай үед коридорт ч хамаагүй унтана. Гэсэн хэдий ч ядарсан царай байхгүй, эмчилгээгээ хийлгэсэний дараа инээчихсэн л явж байдаг. Хагалгаа хийлгэсэн өдөр ганц балга ус ч уухгүй байгаа хүүхдээ харан харамсан түгшин, яахаа мэдэхгүй зогсох эцэг эх, хэд хоногийн дараагаас хүүхэдийн бие сайжирч байгааг харан баярлаж байгаа нь илт.
Эцэг эх нь өдөржин хүүхэдээ асарч бүх хүчээ дайчилна. Хүүхдийнхээ идэх юмыг л худалдаж авч ирэх аав. Хаанаас ч худалдаж авсан юмуу авч ирсэн монгол хоолыг хүүхэддээ өгөх гэсэн агуу их хайр. Эмнэлэгт хэвтэж байгаа солонгос эмээ нар тэдний гэр бүлийнхэнд үнэхээр их сайн. Эмчийн үзлэг хийсэний дараа эмээ нар байнга тэр хүүхдийн биеийн байдлыг асууна.
Орчуулагч байхгүй хэдий ч хүүхдийн биеийн байдлыг ойлгож чадах хэмжээний. Эмнэлэгт Монгол өвчтөнүүд ихтэй үед орчуулагч байхгүй ч солонгос хэлэндээ сайн монгол хажуу өрөөнийхөн нь ойлголцоход тусална. Эмнэлэгээс гарах өдрөө надад солонгосоор баярлалаа гэж хэлэхэд нь их гайхаж билээ. Гадаад хүмүүс солонгос хэлийг сурахад ярихад төвөгтэй ч Монголчууд илүү онцгой маш сайн сурна.
Хэлний бүтцийн хувьд төстэй болоод ч тэрүү солонгос хэлээр маш цэвэр сайн ярьдаг. Одоо магадгүй тэр хүүхэд Монголынхоо тал хээр нутагт сургуульд суран морио унаад явж байгаа байх.Насан туршид мартагдахааргүй нандин дурсамж, боломж байсан.

Хорт хавдартай Сосорбарам 
2 дахь Монгол өвчтөн бол өгзөгөн дээр нь том ур ургасан гэх Сосорбарам гэдэг эмэгтэй. Гадаад байдлаасаа 60 хол гарсан харагдах хэдий ч 56 хүрч яваа гэх. Монголд хагалгаа хийлгэсэн ч нэг сарын дараа бие нь муудаж солонгост ирсэн. Оношлогооны үр дүнд хорт хавдар болох нь тогтоогдож хэдэн удаагийн хавдрын эмчилгээ хийгээд хагалгаа хавдар нь бүр томорсон.
Сосорбарам эгчийг охин нь 24 цаг сахидаг байсан 20 гарч яваа гэх хэдий ч 30 гарсан мэт харагддаг цайлган царайтай, ээжийнхээ хажууд хором ч холддоггүй сайн охин байсан.
Анхандаа өвчтөнийг үзэхэд хавдар нь маш том байсан болохоор мэс засал хийгээд ч сайжрах боловуу яах бол гэж санаа их зовж байсан. Өгзөгний нэг тал нь тэр чигээрээ мэс засал хийлгэсэний дараа хэдэн долоо хоног их л стресстсэн дээ.
Мэс заслын өмнө хавдрын эмчилгээний үеэр эмчийн үзлэгийн цагаар тэдний өрөөнд орох болгонд байнга инээж угтана. Хавдрын эмчилгээнээс болоод суухад хүндрэлтэй болдог хэдий ч үзлэгийн үеэр заавал сууж байхыг хичээнэ. Үг ойлголцохгүй ч миний үгийг ойлгож байгаа юм шиг царайлна.
Сувилагчийн яриаг, хэлсэнийг сайн ойлгодог юм шиг санагдана. Сувилагчийг Монгол хэл мэддэг юмуу гэхээр мэдэхгүй. Бидний яриаг үйл хөдлөлөөр сайн ойлгоно.
Солонгосын эмнэлэгт хэдэн сар болсон ч төвөгшөөх юм байхгүй гэнэ. Багаар бодоход 6 сар тутамд нэг удаа эмчлүүлэх ёстой байсан ч Монгол буцлаа гээд явчихсан.
Сайн байдаг байгаадаа.

Гуравдахь өвчтөн Солонгост ганцаараа ирсэн Сергей.
Тохойнд нь хавдар үүсээд Орост оношлуулсаны дараа ганц цүнх үүрээд солонгост ирсэн гэх. Түүний тохойны рентген зургийг харахад орост байсанаасаа илүү хүндэрчээ. Орчуулагчаар дамжуулан тайлбарлаж өгөөд тохойн яс, булчин хүртэл хавдарыг эргэн тойрныг авч хийх мэсэл засал хийхээр болсон. Маш их өвдсөн байх. Бие сайтай залуу хүн байсан болоод ч тэрүү мэс заслын дараах өвдөлт, зовлон шаналалыг тэр үнэхээр их тэвчиж чадсан. Орчуулагч дуудаж биеийг нь асуухад толгой задрах гэж байгаа юм шиг өвдөж, яс авсан аарцаг хавиар нь ч өвдөөд хөдөлж чадахгүй байна гэж байсан. 2-3 хоног л тэвчээд өнгөрвөл өвчин намдаж сайн болно гэсэн сувилагчийн үгэнд сэтгэл зовниж харж байсан.
Монгол өвчтөнүүд шиг гэрийнхэнээс нь хажууд нь байвал хэдийгээр хүний нутаг ч гэсэн амар тайван байх хэдий ч ганцаараа ирдэг нь Орос өвчтөнүүдийн онцлог.
2 хоногийн турш хөдөлж ч чадахгүй, эмнэлэгээс өгдөг хоол ч идэж чадахгүй үнэхээр хэцүү байсан. Азаар залуу хүн болоод ч тэрүү солонгос өвчтөнүүдээс илүү өвчнөө тэсвэрлэж сэргэх нь хурдан байсан шүү. Хэдийгээр ганцаараа ирээд хүнд хагалгаа хийлгэж хэцүү байсан ч 4 хоногийн дараанаас ганцаараа алхдаг болсон. Эмчилгээ, мэс заслын зардал ч өндөр байсан болохоор эмнэлэгээс хурдан гарч билээ.

Орчуулсан: Буянбат Цээгий