Бичлэгийн тоо 294
Дээрх гарчиг бидний мэддэг үг хэллэгээс эсрэгээрээ байгаа биз. Уг нь монголчууд л БНСУ-ыг зорьж, тэндээ зөвшөөрөлгүйгээр амьдарч, аж төрөх, ажил хөдөлмөр эрхлэх зэргээр тус улсын хууль дүрмийг зөрчсөн талаар мэдээлж, ярилцдаг. Тийн үлдэхийг “харлах” хэмээн нэрлэх бөгөөд Өмнөд Солонгост хараар амьдарсан монголчуудын тоо хэдэн мянгаар тоологдоно. Тэгвэл сүүлийн үед Монголд харласан солонгосуудын талаарх мэдээ мэдээлэл шил дарах болов. Энэ оны эхний сард жуулчны визээр Монголд ирээд монгол иргэдэд зөвшөөрөлгүйгээр гоо сайхны үйлчилгээ үзүүлж буй гурван солонгос иргэнийг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас албадан буцаасан тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ хэрэг дахин давтагджээ.

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр гадаадын зарим иргэд эмнэлгийн үйлчилгээг амралтын өдрүүдээр хийж байгаа тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан сайтад нийтэлжээ. Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй жуулчлах зорилгоор Монгол Улсад орж ирсэн хэр нь энгийн нэг  оффисын өрөөнд үзлэг хийж байсан эмч нарыг илрүүлжээ.

Өмнөд Солонгос улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний эрүүл мэндийн үзлэг оношлилгоог бүрмөсөн зогсоожээ. Тус эмнэлгийнхэн хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үзлэг оношлогоо хийх зар тарааж, зарын дагуу 150 хүн бүртгүүлсэн байсан гэнэ. Тэдгээр эмч нар үе мөчний үзлэг хийхээр зарласан байсан бөгөөд тэдгээр эмч нарыг тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх “Кэй Эс Эн” ХХК урьж авчирчээ. Гэтэл тус компани нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл огт байхгүй байгаа юм. Тэдний БНСУ-аас урьж авчирсан  эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүн нь ч ямар туршлага мэдлэгтэйг баталсан баримт байхгүй байгаа нь хамгийн аюултай юм. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийхэд солонгос иргэд жуулчин ангиллын 90 хоногийн визтэй Монгол Улсын хилээр орж ирсэн байжээ.

Ийн Монголд “харлаж” хууль бусаар үйл ажиллагаа явуулсан солонгосууд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группийн байрны таван давхарт үе мөчний үзлэг оношилгоо хийж байсан байна.
 

Гадаадын гэсэн тодотголтой эмч мэргэжилтэн, гоо сайханч, эмнэлгийн тоног төхөөрөмж, нэмэлт бүтээгдэхүүн болгонд итгэж, тосч очоод мөнгөө өгч байдаг гэнэн зангаа гээхгүй бол буух эзэн, буцах хаяггүй хохирогч болоод үлдэхийг үгүйсгэх аргагүй болжээ. Ядаж л  гаднаас ирсэн эмч эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрлийг шалгачихад илүүдэхгүй нь.

Монголд оршин суух 90 хоногийн визтэй ч 2-3 хоногт эмчилгээ үйлчилгээ үзүүлчихээд, таарах таарахгүй эм бэлдмэл “шахчихаад” буцаад явчихдаг гадныхнаас болгоомжлох цаг болжээ.

Д.ЦЭЭПИЛ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7940051/b7b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5185
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6669
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5759
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8369
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9942
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11884
249 E-MART mongold file [2] Levi`s 2016-01-20 5030
248 DJ гэж хэн бэ? file [2] Levi`s 2016-01-18 3440
247 "DONGDAEMUN GLOBAL CENTER" Байгуулагдлаа. file [1] Levi`s 2015-11-06 6629
246 Солонгост Бизнес эрхлэж буй Монгол иргэдэд семинар. 2015.11.13 хүртэл бүртгэнэ. file Levi`s 2015-11-04 5256
245 Монгол иргэн Корэйн Эйр ХХК-нийг шалгуулахаар иргэний гомдол гаргалаа. file [1] Levi`s 2015-10-23 6494
244 Сөүл Глобал төвийн 2015 Солонгос хэлнийTOПИК- бэлтгэх ангийн бүртгэлийн хуваарь file Korea News 2015-08-18 6261
243 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе өчигдөр "Өршөөлийн хууль"-д гарын үсэг зурлаа. file Levi`s 2015-08-15 6626
242 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна file Korea News 2015-07-21 5596
241 БНСУ дахь Корона вирус(MERS)-ийн өнөөгийн байдал.(06.18. file [2] Levi`s 2015-06-18 7966
240 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [2] Levi`s 2015-06-17 6765
239 Өмнөд Солонгост мерс вирусийн тархалт нэмэгдсээр байна file Levi`s 2015-06-06 6460
238 Зохион бичлэгийн уралдаан 15-н хүртэл. file [1] Levi`s 2015-04-15 7613
237 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file Levi`s 2015-04-10 6351
236 Амар байна уу. Ерөнхийлөгч Элбэгдоржоо Levi`s 2015-02-24 7239
235 Хямралын загалмайлсан эцэг [2] Levi`s 2015-01-18 11949
234 2014 Itaewon Global Village Festival file Levi`s 2014-10-08 7613
233 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! file [1] Levi`s 2014-09-19 9680
232 Гэр Бүл ,Хөгжил сургалт file [3] Levi`s 2014-07-28 8531
231 Сөүл глобал төв Солонгос хэлний Бямба Ням гаригийн сургалтын хөтөлбөр Korea News 2014-07-04 8346
230 Эрлийз цариг (НЭГЭН НИЙТЛЭЛ ) file [2] Levi`s 2014-06-23 8744
229 Мартахын аргагүй гадаад өвчтөнгүүд Levi`s 2014-05-16 8288
228 СЭТГЭЛИЙН ХӨНДҮҮР Levi`s 2014-04-15 8445
227 сөүл глобал төвийн солонгос хэлний сургалтын бүртгэл эхлэж байна Korea News 2014-04-10 7654
226 БНСУ дахь Монгол Иргэдийн Холбооны нээлтийн ажиллагаанд ирэгдийг урьж байна. file Levi`s 2014-03-18 11081
225 Сөүл хотод оршин суугаа Монгол иргэдтэй хийх Сөүл таун уулзалт [1] Korea News 2014-03-18 7977
224 Хоёр Солонгосын нэгтгэхэд бэлтгэх хороо байгуулна гэнэ Levi`s 2014-02-25 7611
» Монголд “харласан” солонгосууд Levi`s 2014-02-24 11869
222 Монгол–Солонгосын бизнес форум байгуулагдав Levi`s 2014-02-17 6974
221 ГX-Сайд Л.Болд Солонгос дах Монгол иргэд, байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзлаа (хэрэгцээт мэдээллүүд хавсаргав) file Levi`s 2014-02-13 7721
220 С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав file Levi`s 2014-02-06 6754
219 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл Сөүл глобал төв Levi`s 2014-01-27 6829
218 Сөүл хотын захиргаанаас Гадаад Иргэдэд зориулсан Цагаан сарын үйл ажилалгаа зохион байгуулаж байна Korea News 2014-01-14 6848
217 Глобал төв солонгос хэлний сургалт 2014он 1сарын 15,16нд бүртгэл явагдан Korea News 2014-01-06 6674
216 제 4회 외국인근로자 건강검진을 무료 [1] Korea News 2013-10-17 8919
215 1 дэх удаагийн Олон соёлыг ойлгож мэдрэх уралдаан [1] Korea News 2013-10-17 7064
214 Сөүл глобал төвийн /Монгол Таун/ 2013оны 3-р улирлын сургалт [1] Korea News 2013-08-16 9319
213 Бямба Ням гаригийн Солонгос хэлний сургалтын бүртгэл" Сөүл глобал төв" [2] Korea News 2013-07-11 11334
212 Сөүл глобал төвийн зөвлөгөө өгөх үйлчилгээ Korea News 2013-07-10 9404
211 2009 онд 4 тэрбум байсан сонгуулийн зардал энэ жил 15.8 тэрбум болсонд олон гишүүн эсэргүүцлээ илэрхийллээ Levi`s 2013-05-22 10672
210 Солонгос дахь Гадаад иргэдийн дууны тэмцээн 2013-6-рсарын 2-ний / Ням / file [1] Korea News 2013-04-24 10864
209 Бараа худалдан авч байгаа гишүүдийн анхааралд [2] admin 2013-04-16 11150
208 Монгол Тауны Солонгос хэлний сургалт 2013.04.24/Мяг/ 10:00~12:00 цагын хооронд бүртгэл явагдана Korea News 2013-04-04 9375
207 “Монгол-Солонгос нөхөрсөг тоглолт” [2] ADVertisement 2013-03-21 11798
206 “Эрчүүдээ хайрлая” Levi`s 2013-03-18 10142
205 Монголчуудын оюуны хоосрол ба хий хоосон баярхал(дуустал нь уншаарай.) [8] Levi`s 2013-02-25 13454
배너신청
자생병원

배너신청