Бичлэгийн тоо 294
                                                                                                                                  www.Doldon.com
Нийслэл хот сая хол давсан хүн амтай, 260 гаруй мянган автомашинтай дэлхийн томоохон хотуудын тоонд зүй ёсоор бүртгэгдэх болсон. Гэтэл замын хөдөлгөөнд оролцогчдын нийгэмшээгүй дүр төрх нь нийслэлчүүдийн уур бухимдлыг хүргэж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосоор байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослоор 104 хүн нас барж, 3482 хүн гэмтэж бэртсэн байна.

Энэ байдлаас үүдэн Замын цагдаагийн газраас арванхоёрдугаар сарын 6-аас эхлэн дүрэм зөрчдөг жолооч нарт доорх аргаар хариуцлага тооцож эхлэх гэж байна.

Хэрэв жолооч хаа нэгтээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол тодорхой хугацааны дотор захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд цагдаа уулзварын аль нэг хэсэгт Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс болон өмнөх постоос ирэх мэдээллийн дагуу жолоочийг зогсоож хариуцлага хүлээлгэнэ. Гэхдээ ачаалал нягтрал ихтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бус зорчих хэсгээс гаргаж урьдаас төлөвлөсөн талбай дээр тээврийн хэрэгслийг байрлуулна.

Ингэхдээ зохицуулагч гаргасан зөрчлийг тайлбарлана. Хяналтын камертай уулзвараар дайран өнгөрсөн тээврийн хэрэгсэл бүр фото хэлбэрээр хадгалагддаг учир дүрэм зөрчөөгүй гэж зохицуулагчтай маргалдаад нэмэргүй.

Түүнчлэн дүрэм зөрчөөд, цагдаад баригдалгүй өнгөрчихлөө гэж бодох хэрэггүй. Учир нь таны гаргасан зөрчил бичигдэн үлдсэн учир маргааш, нөгөөдөр магад 10 хоногийн дараа ч таныг цагдаа зогсооно гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

Жолооч та зохицуулагч байцаагч нартай маргалдах тохиолдолд тухайн үед видео камераар таны зан байдлыг бэхжүүлж дараагийн шатны үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хөдөлгөөнд оролцогч нар гаргасан хууль, тогтоомж, дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэгтэй бол Замын цагдаагийн алба хаагч нь зөрчлийг илрүүлж хариуцлага хүлээлгэх үүрэгтэй байдаг.

Энэ нь Замын цагдаагийн газраас жолооч нарт зөвхөн дүрмээрээ хөдөлгөөнд оролц гэсэн шаардлага тавьж байгаа юм. Иймээс эсвэл “Та дүрмээрээ яв, эсвэл хуулийн хариуцлага хүлээ” гэсэн зарчим л хатуу үйлчилж эхлэх нь.

Жолооч нараа, торгууль төлөх буюу, жолоодох эрхээ хасуулах уу, дүрмээ ягштал баримталдаг болж сурах уу?

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3954392/907/trackback

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청