Бичлэгийн тоо 294
МИАТ-ИЙН МЭДЭН БУДИЛАХ, МЭЛЗЭХ АЖИЛЛАГАА ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ
МИАТ-ийн талаар мэдээлэл гарах бүрт мэдэгдэл хүлээж авсаар залхаж байна. Хариуцлагагүй үйлдлийг нь илрүүлсэн тохиолдол бүрт ийм хариу барьдагаа болих хэрэгтэй. Хамгийн сүүлд л гэхэд тус компаниас нэг тэрбум төгрөг дутсан тухай мэдээлэл гарсан. Үүний дараа ТӨХ-ны даргаас тодруулахад ъҮүнийг эргэж нягталъяъ гэсэн юм. Нягталсных нь хариуг өчигдрийн хэвлэлүүдэд гарсан мэдэгдлээс олж харлаа. Ер нь төрийн өмчийн томоохон объектод алба хашиж байгаа тэд яахаараа андуурдаг юм бэ. Монголд санхүүгийн бүртгэлийн ажилтан мундсан биш. Тэр тусмаа орлогын бүртгэлд нягтлан бодох бүртгэлийн бичилтийн аддаан дээр валютын нэгж андуурах эрх тэдэнд байхгүй. Байгаагаар нь мэдээлсэн сонины буруу юу, алдаатай ажилласан тус компанийн ажилтнууд ажлын хариуцлага алдсаных уу. Тэгээд бас Нэг тэрбум төгрөг дутсан бодит хохирол гараагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байнаъ гэжээ. Заавал дутах ёстой юм уу. Мэдэгдэл гаргахдаа л хариуцлагатайгаараа гайхуулахаасаа урьтаад татвар төлөгчдийн мөнгөөр цалинждагаа бодоод уучлал гуйх ёстой юм биш үү. Тус компани энэ сарын 12-ны өдөр өөрийн сайтад МИАТ ХК-ийн Санхүүгийн хэлтэст орлогын юптлан бодогч сонгон шалгаруулж ажилд авна гэсэн зар байршуулсныг бодоход арга хэмжээ авсан байж болох юм. Гэхдээ ийм алдаа огт гараагүй мэт буруугаа хэвлэл рүү чихэж байгаа нь эргэлзээтэй. Ингээд нэг тэрбум тегрөгийн асуудал ъцайрлааъ гэж бодъё. Энэ мэтчилэн мэдээлэл гаргахаар мэдэгдлээр эсэргүүцдэг, удирдлагуудад нь хариуцлага тооцохоор ажил хаялтаар бойкот хийдэг аргыг МИАТ-ийн захирал Ц.Орхон одоо болтол халж чадаагүй байгаа нь харамсалтай. Өнгөрсөн тавдутаар сарын сүүлчээр МИАТ компаний хэсэг ажилтан ъонгоц барьцаалсанъ дуулианаар тус компанийн удирдлагуудын ажлын хариуцлага-тай холбоотой, дотроос нь гарсан шүүмжлэлүүд анхаарал татсан. Шүүмжлэлийн тэсрэлт болсон тэр үеэр л Бээжингийн чиглэлд нисч явсан онгоцны агаарын битүүмжлэл алдагдсанаас болж Токиод хатуу буулт хийгээд онгоцны гол нь гулзайсан, Аэробус-310ъ онгоцонд өөрсдөө засвар хийж байгаад данкрат нь мултарч эвдэрсэн тухай олон нийт мэдсэн билээ. Үүнээс болж зөвхөн уг онгоцны засварыг яаж хийх талаар бодлогын чанартай бичиг баримт боловсруулахад 500 гаруй мянган ам.долларын зардал гарсан. Засвар хийхэд үүнээс ч илүү зардал гарна гэцгээж байв. Улсад ийм хэмжээний хохирол учруулсныхаа төлөө МИАТ-ийи удирдлага хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулах ёстой. Харин одоогоор бүхнийг мартсан мэт нам гүм байна. Тухайн үед ТӨХ-ны дарга ъМонголын хамгийн өндөр цалинтай хүмүүс хамгийн хариуцлагагүй ажиллаж байгааъь-г олон нийтэд шууд хэлсэн. МИАТ компанийн ТУЗ хуралдаад Техникийн газрын техник хариуцсан еренхий инженер Ё.Энхтер тэр-гүүтнийг халсан явдал. Гэтэл таван сая төгрөгийн цалингаасаа салсандаа уурссан Ё.Энхтер 120 хүнийг зохион байгуулж бослого гарган Сөүлийн чяглэлийн нислэгийг саатуулж байв. Улмаар МИАТ-ийн гүйцэтгэх захирал Р.Бат-Эрдэнэтэй хариуцлага тооцож Ц.Орхоныг оронд нь томилсон. МИАТ-ийг шинэчлээд өгье хэмээн ханцуй шамлан орж ирсэн тэрбээр өнеөг хүртэл дорвитои өерчлөлтхийсэнгүй. ЗөвхөнъМИАТ-аа хамтдаа шинэчлэеъ уралдаан зарласнаар шинэчлэгдэхгүй шүү дээ. Тухайлбал, нийт зардльшхаа 32 хувийг зөвхөн түлшинд зарцууддаг МИАТ компани шатахууны үнийг, улмаар агаарын тээврийн билетийн үнийг бууруулахад анхаарахгүй байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол? Өнгөрсөн долдугаар сард ТӨХ-ны дарга Д. Сугар, ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, А-Жетъ группийн төлөөллийг уулзалтад урихад А-Жетъ-ийнхэн ирээгүй, МИАТ компаниас ч твлөөлөл оролцоогүй. Тэрхүү уулзалтын үеэр ъМИАТъ ХК-ийн мэдлийн 2000 метр.куб багтаамжтай түлшний савыг засахад зориулж 500 сая төгрөгийг ТӨХ-ноос шийдвэрлэж өгөхөөр болсон. Эцсийн дүнд агаарын тээврийн билетийн үнийг хямдруулах гэсэндээ л тэр. Харин өнөөдөр зорчигчид энэ талаар сэтгэл дундуур хэвээрээ байна. Үнэндээ МИАТ компани 1198 ам.доллараар онгоцны түлш авдгийг гадны авиа компанийхан гайхдаг. УИХ-ын гишүүн З.Алтай хүртэл ъХэн ийм өндөр үнээр нийлүүлж байна аа, олж сурвалжлаачъ хэмээн дуу алдаж, үзэг нэгтнүүдээ уриалж байсан билээ. Гэтэл тэр нь А-Жетъ компани байсан. Өнгөрсөн долдугаар сард албан ёсоор нээлтээ хийгээд ОХУ-ын Тээврийн сайдаар тууз хайчлуулах үйл явдал болоход хамгийн гол хүн нь ъСод Монголъ компанийн захирал Ц.Анандбазар байв. Саяхан Ардын намын Бага хурлын гишүүн болсон тэрбээр улс төр, бизнесийн салбарт ахиж дэвшиж яваа нэгэн. Ийнхүү үеийн үед одоогийн Ардын намаар удирдлагаа заалгаж, сонгуульд зардлыг нь дааж улс төрийн том хүчинтэй хүйн холбоотой ажилласаар ирсэн МИАТ ХК шинэ цаг үед, өер менежментээр ажиллах байх гэтэл нөхцел байдал өөрчлөгдсөнгүй. Төрийн өмчит жирийн нэгэн компани биш, дэлхий дахинд Монголын нэрийн хуудас болсон, эмзэг салбар нуруун дээр нь байгаа гэдгээ санаж алдаа багатай ажиллахыг л захихаас өөр яалтай. Намаа гэсэн толгойтой удирдлага нь иргэнээ гэсэн сэтгэл гарган ажиллахыг агаарын тээврээр зорчигч мянга мянган үйлчлүүлэгч нь хүсэн хүлээж байгаа биз ээ.
www.Doldon.com  
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3954378/c69/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
배너신청
자생병원

배너신청