Бичлэгийн тоо 294


БНСУ–д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Л.Болдын айлчлал амжилттай өндөрлөлөө. Хоёр орны хоорондох эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж буй Монгол-Солонгосын бизнес форум байгууллагын түншлэлийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд тэрээр оролцож үг хэлэв.

Энэхүү форумыг хоёр талаас улс төр, бизнесийн нөлөө бүхий зүтгэлтнүүд нэгдэн байгуулж байгаагийн дотор Солонгосын Корейн Эйр, Самсунг, Хьюндай моторс, Поско, Дэйлим зэрэг томоохон корпорациудын удирдлага, БНСУ–ын Үндэсний Ассамблейн гишүүн Во Юн Кюүн, Ли Ли Жэй, Ким Тэй Нюүн, Инчён–2014 Азийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Жүон Хюн Хюй  нарын улс төрийн зүтгэлтнүүд ирсэн байлаа. Монголын талыг төлөөлөн санамж бичигт УИХ–ын гишүүн Г.Батхүү, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК–ийн захирал Я.Батсуурь нар гарын үсэг зурав. 

Визний шаардлагыг хөнгөвчлөх амлалт өглөө

Мөн өдөр сайд Л.Болд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Хууль Зүйн байнгын хорооны дарга Пак Ёнг Сунгтай уузлаа. Уулзалтаар сайд Л.Болд БНСУ-д  зорчиж буй  манай иргэдийн тоо  жил бүр өсөн нэмэгдэж байнгаа хэдий ч иргэдийг БНСУ-д  зорчих виз авахад барьцаа мөнгө авч байгаа нь  явж буй иргэдэд хүндрэл учруулаад зогсохгүй нийт Монголчуудад  БНСУ-ын тухай буруу ойлголт төрүүлэх, хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл болж байгаа тул барьцаа мөнгө авах асуудлыг зогсооход дэмжлэг үзүүлэхийг хүслээ. 
 
Ноён Пак Ёнг Сунг хүсэлтийг хүлээн авч байгаагаа илэрхийлж ойрын хугацаанд холбогдох байгууллагуудад мэдэгдэж хэрхэн шийдвэрлэснийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын яамаар дамжуулан  албан ёсоор  хариу өгөхөө мэдэгдэв.

Харин түүний дараа сайд Л.Болдын уулзсан Үндэсний ассамблейн Гадаад бодлого, Үндэсний эв нэгдлийн байнгын хорооны дарга Ан Хон Жүн юуны өмнө эрүүл мэндийн шалтгаанаар зорчиж буй болон, Солонгост суралцагчдын ар гэрийнхний визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр Засгийн газартаа даруй арга хэмжээ авах чиглэл өгөхөө амлалаа.  

Визтэй холбогдолтой энэхүү асуудал мөн Үндэсний Ассабмлейн Солонгос–Монголын найрамдлыг бүлгийн дарга Пак Ки Чүн тэргүүтэй парламентийн бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтын гол сэдэв байв. Эдгээр уулзалтад Монголын талаас УИХ–ын гишүүн Г.Батхүү, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК–ийн захирал Я.Батсуурь нар хамт оролцож хоёр талын парламентийн гишүүд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчилснөөр гарах нийгэм, эдийн засгийн үр дүнг онцлон тэмдэглэж байлаа. Солонгосын талаас Үндэсний Ассамблей дахь Солонгос, Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Ким Гван Рим, дэд дарга Ли Юн Сок, бүлгийн нарийн бичгийн дарга Ли Вөн Үк, Үндэсний Ассамблейн гишүүн Юн Сан Хён, Ассемблейн гишүүн Пак Жү Сон  нар уулзалтад оролцов.    

БНСУ-д хийж буй албан ёсны  айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Солонгосын Үндэсний Дипломат Академийн үйл ажиллагаатай танилцаж академийн дарга Юн Дөк Мин-тэй уулзлаа. Тавь гаруй жилийн түүхтэй тус академи нь Солонгосын гадаад харилцааны салбарын ажилтнуудыг бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах болон эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг гол төв бөгөөд НҮБ­­–ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зэрэг нэртэй дипломатчид төгсжээ. Уулзалтаар Монгол улсын Гадаад харилцааны яамны дэргэд байгуулахаар шийдвэрлээд байгаа Дипломат академийг бэхжүүлэх, залуу дипломатчдыг харилцан солилцож сургах зэргээр хамтран ажиллахаар тохиров.

Сайд Л.Болд айлчлалынхаа төгсгөлд дэлхийн хамгийн том чөлөөт бүс болно гэгдэж буй Инчён хотын эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав.

http://parliament.news.mn/content/170624.shtml

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7924054/8d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5194
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6675
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5766
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8372
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9945
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11893
294 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [52] admin 2008-06-26 187161
293 @mglclub.com Вебмэйл Бета үйлчилгээ! file [1] sysop7 2008-07-09 171220
292 НЭЭЛТТЭЙ ДЭЛГҮҮР & MGL-ЛАВЛАХ НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ [9] admin 2008-07-21 169054
291 СПЭМ-ИЙН ТУХАЙ САНАЛ АСУУЛГА file [3] ADVertisement 2008-07-06 157816
290 Нийт гишүүдийн анхааралд [14] admin 2008-07-01 145953
289 회원님들의 아이디를 꾸며 보세요! [2] sysop7 2008-06-29 143349
288 ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА file [8] admin 2008-07-08 140095
287 Форум > Ажлын зар Stop Spam [91] admin 2008-07-17 124449
286 Webhard 서비스 file sysop5 2008-07-07 123144
285 ГИШҮҮДИЙН АНХААРАЛД file [17] admin 2008-07-15 116042
284 НИЙТ ГИШҮҮДЭД СОНОРДУУЛАХ НЬ...ЧАТ ЧАТ ЧАТ file [13] admin 2008-10-02 114824
283 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖИХ ГЭЖ БАЙНА file [12] admin 2009-02-06 113046
282 СОНОРДУУЛГА file [11] admin 2008-08-12 110082
281 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108521
280 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107364
279 Чулуун тавилганы үйлдвэрийн хотхон·Чонгсан фирмд БАРИВЧИЛГАА явагдлаа file [8] ADVertisement 2008-11-12 105135
278 2009 оны цалингийн доод хэмжээ file [27] admin 2009-01-05 99563
277 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99380
276 БНСУ-ын "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ"-ээс file [1] ADVertisement 2008-10-30 98385
275 4сарын 1нээс БАНКНЫ АЖЛЫН ЦАГ ӨӨРЧЛӨГДНӨ file [2] admin 2009-03-19 95252
274 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91892
273 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90255
272 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 89976
271 ПОИНТ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ file [15] admin 2009-02-11 89729
270 MGLCLUB-д баннераа гаргаарай file admin 2009-04-03 89198
269 Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2] ADVertisement 2009-05-22 87857
268 Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file ADVertisement 2009-04-17 87808
267 Clean Website болгоцгооё. file [9] admin 2009-03-02 87150
266 МОДЕРАТОР ХАЙЖ БАЙНА file [7] admin 2009-02-19 86935
265 "Долоон бөхтэй тэмээ" file [4] ADVertisement 2009-04-22 85988
264 СӨҮЛ ХӨГЖМИЙН ОНЦГОЙ АВЪЯАСТАЙ СУРАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА file [3] admin 2009-03-17 85015
263 Photos - NAADAM 6-28nd file [6] moderator 2009-06-15 84032
262 Амьдрал бэлэглэe залуусаа file [2] Levi`s 2009-05-26 83901
261 СПЭМ БИЧЛЭГ ОРУУЛАГЧДАД АНХААРУУЛГА file [5] admin 2009-02-18 83440
260 Үйлчилгээг шилжүүлж байна. Заавал уншина уу file [23] admin 2008-06-26 83268
259 남이섬 2.28에서 3.8까지 외국인 무료입장 file [11] ADVertisement 2009-02-23 81880
258 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8] ADVertisement 2009-07-01 80912
257 Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4] Levi`s 2009-07-11 79610
256 Солонгос улс руу 2012 оноос хурууны хээгээр нэвтэрдэг болно. [17] Levi`s 2010-04-15 78237
255 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [34] Levi`s 2010-05-03 66918
254 Монгол иргэдийн анхааралд file [7] Levi`s 2009-11-21 65800
253 Солонгост амьдарч буй Монголчуудын Наадам2010 file [25] Levi`s 2010-06-16 63124
252 12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8] ADVertisement 2009-10-14 51481
251 Бурхан хүн танаас гуйж байна file [6] Levi`s 2010-01-06 47957
250 Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3] ADVertisement 2009-10-05 46681
배너신청
자생병원

배너신청