ТӨРИЙН БАНК ХУРД ХАМТЛАГТАЙ ХАМТРАН БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДАД БЭЛЭГ БАРИНА.
Уншсан 4441 vote 0 2016.02.02 10:11:24Хэвлэлийн мэдээ №2
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН
ХУРД ХАМТЛАГ БНСУ-Д СУУГАА МОНГОЛЧУУДДАА АЯ ДУУГАА
ӨРГӨН БАРИНА
Гал бичин жилийн сар шинийн баярын билэгт сайн өдрийг тохиолдуулан БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол зон олондоо Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг Сөүл хотноо 2-р сарын 6, 7, 8-ны өдрүүдэд тоглолтоо хийх гэж байна.
Хурд хамтлаг эх нутгаасаа хол ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа өөрсдийн ая дуугаараа дамжуулан амраг хань, энхрий бяцхан үрс, элгэн садныхны мэндийг хамтатган хүргэх бөгөөд нэгэн үдшийг фенүүдтэйгээ хамтдаа дуулж, хамтдаа доргин өнгөрөөх юм.
Энэхүү тоглолтын дэмжигч байгууллагаар Төрийн банк ажиллаж байгаа бөгөөд тоглолтын үеэр Төрийн банкны мэргэжилтнүүд банкны үйлчилгээнд тэр болгон хамрагдаж амждаггүй иргэддээ цахим банк ашиглах талаар болон банкны үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, харилцагчийг урамшуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах юм байна.
Мөн энэхүү тоглолтонд “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ “Чамдаа хайртай”, “Зөрөг цэцэг” зэрэг өөрийн хит уран бүтээлүүдээ хүргэхээс гадна тоглолтын үеэр “Хурд” хамтлагаас олон жилийн турш хамт байж, үргэлж уран бүтээлийг нь дэмжиж ирсэн фенүүдээсээ "Алтан пянз" хожих азтай үзэгчийг тодруулах, шилдэг тоглолтуудын зурагтай гарын үсэгтэй плакат, сувинер гардуулах гэх мэт олон гайхалтай бэлгүүдийг задлах аж.
Тоглолтын тасалбар 30,000-35,000 воны үнэтэй зарагдах бөгөөд тасалбарыг тоглолт болох өдрөө тоглолт болох газраас нь шууд худалдан авах боломжтой юм байна.
Холбогдох мэдээллийг 010-7485-1881, 010-5628-7028, 010-4055-0976 дугаараас болон https://www.facebook.com/HurdFan/ Фэйсбүүк хаягаар авч болох ажээ.