Өнөөдөр 2010оны хамгийн сүүлийн өдөр бидний хийх ёстой ажил бол өнгөрөн одож буй оны төлөө харамсахаасаа илүү ирж буй шинэ оноо угтах тухай бодох ёстой гэж бодож байна.
Өнгөрсөн жилийн турш ажил үйлсээ бүтээхийн төлөө, хөрөнгө мөнгө хураахын төлөө, үр хүүхдээ өсгөхийн төлөө, эх орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн ажилсаг Монгол хүн та өөртөө ч гэсэн талархалаа илэрхийлээрэй.
Ирж буй 2011он аз жаргал, инээд баяслаар дүүрэн байх болно гэж сэтгэлдээ шивнээрэй.
Зөвхөн аз жаргалтай хүн инээдэг бус инээвэл аз жаргал ирдэг гэж ярьцгаадаг юм билээ.
Өглөө нүдээ нээхэд байнга хажууд минь байдаг гэр бүлтэйдээ аз жаргалтай
Өдрийн хоол үргэлж хамт иддэг хамт олонтойдоо аз жаргалтай
Сар бүр цалин авдаг ажилтайдаа аз жаргалтай
Зуд зурхантай ядуу буурай гэдэг боловч
Алтай говь хослосон онгон байгаль, жилийн дөрвөл улиралтай
Үзэсгэлэнт сайхан эх оронтойдоо аз жаргалтай
Та бид үргэлж аз жаргалтай хүмүүс билээ.
Бяцхан зүйлээс сэтгэлийн баясал авч өдөр бүр инээж амьдрахыг хүсье.
Ирэх ондоо mglclub-ын гишүүн та болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе!
mglclub.com