Та татвараа төлсөн үү?! Виз сунгуулахад бас нэгэн анхаарах зүйл нэмэгдлээ!!!
Уншсан 2927 vote 0 2017.11.20 17:11:06БНСУ-ын хууль зүйн яам 2017 оны дотор багтааж Улсын татварын алба, Гаалийн ерөнхий газар, Засаг захиргаа аюулгүй байдлын яамтай хамтарч гадаад иргэдын татвар төлөлтийг шууд хянах системийг боловсруулан, 2018 оны 1сараас орон даяар 34 имигрэйшн дээр нэвтрүүлэхээр бэлдэж байгаагаа мэдэгдлээ.
Гадаадын иргэд оршин суух татвар(гадаад иргэний үнэмлэх авснаас 1 жилээс дээш оршин сууж байгаа иргэд!!! Өнөөдрийн байдлаар тооцоход 2016.11.19 оос 2017.11.18 хооронд үнэмлэх авсан иргэд татвар төлөхгүй болно.), хувийн худалдаа эрхэлж байгаач холбогдох татвараа төлөхгүй байгаа байдал газар авч байгаатай холбогдуулан визаны сунгалт хийх үед давхар татвар төлөлтийн байдлыг шалгаж төлөгдөөгүй татварыг төлсний дараа оршин суух эрхийг сунгаж байхаар болгож байна. Мөн цаашлаад гадаад иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамжийн нөхөн төлбөр гэх мэт олон талын системийг холбохоор төлөвлөж байна.
ТББ нэгдсэн зөвлөлөөс иргэддээ анхааруулж байна.
http://www.yonhapnews.co.kr/bulletin/2017/11/02/0200000000AKR20171102089100004.HTML?input=1195m