Сайн байна уу?
Байгал дэлхийд урин дулаан хавар айлчлан ирж буйтай адил та бүхний сэтгэлд ч хаврын урь орж буй биз ээ?
mglclub Бичлэг өмнөх 10жилийг бодвол илүү их мэдээлэлтэй, илүү цаг үетэйгээ нийцэн алхаж буй боловч урьдын нэгэн адил худал хуурмаг бичлэг байсаар байна.
Сүүлийн үед шинээр гарч ирээд байгаа бичлэг бол “банкны карт болон дэвтэр нээж өгвөл 100мянган воноор худалдаж авъя” мөн өндөр өртгөөр хүн алуулна гэсэн бичлэг ч гарч ирэх болжээ.
Мэдээж ийм бичлэг гаргах нь манай сайтын дүрэмээр зогсохгүй Солонгос улсын хуульд харш бичлэг болно. Иймэрхүү утгатай бичлэгийг Солонгос улсын цагаачлалын албанаас маш ноцтойгоор хүлээн авч байгаа байр сууриа илэрхийлээд байна.
Хэрвээ өөрийн нэрийг зээлдүүлэн данс болон карт нээж өгвөл зайлшгүй муу үр дагавар үзүүлэх магадлалтай тул та бүхэн анхаарахыг хүсье. “Ганц дэвтэр нээж өгөхөд яав л гэж” гэсэн бодлоор хандаж болохгүй шүү. Насан туршдаа гэмт хэрэгтнээр амьдарч ч болзошгүй г анхааруулъя.
Ганц удаагийн бодлогогүй алхмаар ирээдүйгээ баллах үйлдэл хийхгүй байхыг хүсэж байна.
Иймэрхүү Монголчуудын ёс суртахуун, ухамсар, оюуны түвшинг гутаасан бичлэг гаргагсадыг алга болгохын тулд тус сайт хувь хүний мэдээллийг нарийн шалгаж элсүүлэх дүрэм журам оруул гэж зарим гишүүд санал гаргаж байна.
Гэвч google, yahoo, facebook, hi5 зэрэг сайтууд хувийн мэдээллийг хадгалах үүднээс нарийвчлан шалгалт шаардахгүй байгаа.
Үүнтэй харьцуулахад Солонгосын сайтууд иргэний бүртгэлийн дугаар зэрэг хувийн мэдээллийг нарийвчлан шалгаж байгаа. Гэвч өөр хүний мэдээллийг ашиглавал ямар ч шалгах арга зам байхгүй билээ.
Удаа дараа анхааруулж буй боловч таны бичсэн бичлэгээр IP хаягийг олж бичсэн хүнийг олох бүрэн боломжтой гэдгийг сануулъя.
Хууль бус гутаан доромжилсон бичлэг харвал mglclub@hanmail.net рүү мэйлээр мэдэгдэхийг хүсье.
Хариуцагч нар ч иймэрхүү бичлэгийг устгаж байгаа боловч хэдэн зуун бичлэгийг нэг бүрчлэн уншиж устгах боломжгүй болохыг харгалзан гишүүд та бүхний туслалцааг хүсэж байна.
mglclub.com Хариуцагч
ssa asdas d
nkm
ta nar yu hiideg ym be ustgah ymaa ustgaj chadahgvi hvnii tabisan zurag zar ustgana sadar samuun huuli bus zaraaa zuragaa ustgaj chadahgvi bj udaa daraa minii tabisan zurag zariig ustgasa ta nar