Бичлэгийн тоо 294

Өмнөд Солонгост МЕРС өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй тухай ДЭМБ санууллаа. Лхагва гараг гэхэд тус улсад МЕРС-ийн 30 тохиолдол илэрсэн бөгөөд тэдэнтэй шууд харилцсан 1369 хүнийг тусгаарлажээ. Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын Амьсгалын замын хам шинж илэрсэн хоёр хүн амиа алдсан байна.

Вирусын тархалтаас сэрэмжлэн 540 гаруй сургуулийг хаасан гэж БНСУ-ын Боловсролын яамнаас мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн системээрээ дэлхийд тэргүүлдэг Өмнөд Солонгост вирус хурдтай тархаж байгаа нь олон хүнийг гайхашруулж байна. Вирус хурдтай тархаж байгаа шалтгаан нь Өмнөд Солонгосын эмнэлгийн соёлтой холбоотой байж магадгүй юм.

Өвчтөний гэр бүлийн хүмүүс эмнэлгийн өрөөнд хамт байж, асаргаа сувилгааг үзүүлдэг юм. МЕРС-ийн эсрэг арга хэмжээг шуурхай аваагүй нь үнэн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе хүлээн зөвшөөрчээ. Тэрээр лхагва гарагт МЕРС-ийн асуудлаар шуурхай хурал хуралдуулсан байна. МЕРС өвчний анхны тохиолдол 2012 онд Саудын Арабт илэрсэн юм.

Түүнээс хойш Оман, Алжир, Малайз болон Өмнөд Солонгос улсад вирусаар халдварласан өвчтнүүд нас баржээ. Энэ сарын 3-ний байдлаар МЕРС өвчний нийт 1179 тохиолдол 25 улсад бүртгэгдсэн гэж ДЭМБ мэдээлжээ. Үүнээс 442 нь буюу арван хүн тутмын дөрөв нь амиа алдсан байна. МЕРС өвчин анх тэмээнээс халдварласан байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэвч үүнийг баталж чадаагүй бөгөөд МЕРС-ийг анагаах эм, эмчилгээ байхгүй байна.

-МЕРС-ийн тархалт Өмнөд Солонгост хэрхэн эхлэв-

Өмнөд Солонгост бүртгэгдсэн МЕРС-ийн анхны тохиолдол 68 настай эрэгтэй байжээ. Тэрээр Ойрхи Дорнодын улсуудаар аялсны дараа тавдугаар сарын 4-нд эх орондоо ирсэн байна. Түүнийг Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Бахрайн улсуудад албан томилолтоор очсон гэж ДЭМБ мэдээлжээ. Нислэгийн үеэр түүнд өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. Эх орондоо ирснээс нэг долоо хоногийн дараа түүний бие хүчтэй өвджээ.

Тэрээр тавдугаар сарын 20-нд МЕРС туссан гэж оношлуулах хүртлээ дөрвөн ч эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Өвчтөнийг үзсэн эмч нар МЕРС гэж огт сэжиглээгүй бөгөөд түүнийг тусгаарлаагүй гэнэ. Үүний улмаас өвчний тархалт хурдасчээ. Анхны өвчтөний тавдугаар сарын 15-17-нд эмчлүүлсэн “Б” гэдэг эмнэлгээс 22 тохиолдолд бүртгэгджээ. Тус эмнэлэг одоо үйл ажиллагаагаа зогсоосон байна. Дээрх эмнэлгүүдээс МЕРС-ийн тохиолдол дахин илэрч болзошгүй гэж ДЭМБ лхагва гарагт гаргасан сэрэмжлүүлэгтээ бичжээ. Халдвар авсан зарим хүн анхны өвчтөнтэй хамт нэг өрөө буюу нэг тасагт байсан байна.

Харин тусгаарлах шийдвэрийг үл хайхарсан 44 настай нэг эрэгтэй тавдугаар сарын 26-нд Хонконг руу нисчээ. Тэрээр Хятадын Гуандон мужийн Хюзон хот руу автобусаар очсоны дараа Хонконгийн нислэгт суужээ. Үүнийг мэдсэний дараа Өмнөд Солонгосын Засгийн газраас тус эрэгтэйг яаралтай саатуулахыг Хюзон хотын удирдлагаас хүссэн байна.

МЕРС-ийн өвчтөнтэй ойр харилцаж байсан уг эрийг тавдугаар сарын 27-нд саатуулж, Хюзон хотын төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд тавдугаар сарын 29-нд МЕРС-ээр өвчилсөн нь тогтоогджээ. Хятадын эрх баригчид тус өвчтөнтэй харилцсан 67 хүнийг тусгаарлаж, бусад 10 хүнийг хайж байна гэж Сынхуа мэдээлж байна. Харин Хонконгт Солонгосын аялагчтай ойр харилцсан 18 хүнийг тусгаарлаж, 27 хүнийг эмнэлгийн хяналтанд оруулжээ. Тусгаарлагдсан болон хяналтанд орсон хүмүүсээс сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна.

 

MERS вирусын тухай мэдвэл зохих баримтууд1.jpg

 

А.Дэлгэрмаа

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8607517/c64/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5201
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 6678
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 5773
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 8376
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 9951
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 11898

НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8]

  • admin
  • 2009-09-28
  • Уншсан 46116

БАРИВЧИЛГАА ЯВАГДНА [6] [2]

  • jak27
  • 2011-09-27
  • Уншсан 44701

Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1]

Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5]

СОЛОНГОС УЛСАД ОД БОЛОХЫГ ХҮССЭН ХҮМҮҮСТ [7]

  • admin
  • 2010-09-03
  • Уншсан 41024

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА [5] [2]

  • admin
  • 2011-11-28
  • Уншсан 39912

АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! АНХААРУУЛГА! [10]

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 39885

Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9]

Хууль бусаар оршин суугч иргэдийн анхааралд [6]

  • "MK"
  • 2011-07-22
  • Уншсан 38842

외국인근로자 한국말 잘하기 대회 [11]

Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл

Хууль бус иргэдийн баривчилгаа [3]

  • "MK"
  • 2011-09-28
  • Уншсан 37546

МОНГОЛ ЗАЛУУСТ file [9]

  • admin
  • 2010-09-25
  • Уншсан 37477

САНАЛААА ҮЛДЭЭГЭЭД НОМ АВААРАЙ~ file [41] [1]

  • admin
  • 2010-03-26
  • Уншсан 37396

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file

E-9 оршин суух эрхийг E-7 оршин суух эрхээр солих болов. [2] [5]

  • "MK"
  • 2011-10-12
  • Уншсан 36664

Гэрээт ажилчид E7 статусаар ангилал солиуулах [10]

  • manaa
  • 2011-10-13
  • Уншсан 35819

Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1]

Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1]

Air market file [4] [4]

ЭХ ХЭЛЭЭРЭЭ ИНТЕРНЭТ БАНК АШИГЛАЦГААЯ

  • admin
  • 2010-09-17
  • Уншсан 34751

Анхааруулага!!!!!!!!!!! [6]

  • admin
  • 2010-10-29
  • Уншсан 34710

*** ГЭРЭЭТ АЖИЛЧДАД (E-9) ЗОРИУЛАВ *** file

  • admin
  • 2011-05-11
  • Уншсан 34215

Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file

Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3]

Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3]

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! [2]

  • Levi`s
  • 2010-03-08
  • Уншсан 33054

Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1]

АНХААРУУЛГА АНХААРУУЛГА АНХААРУУЛГА [9]

  • admin
  • 2011-03-04
  • Уншсан 32909

Шууд очиж үзэх үйлчилгээ [3]

Та визний асуудалаар толгой өвдөж байна уу? file [20]

  • "MK"
  • 2011-06-14
  • Уншсан 32733

Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1]

БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2]

Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file

Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file

  • Levi`s
  • 2009-10-30
  • Уншсан 32046

үнэ төлбөргүй зөвлөгөө file [1]

Халлим олон улсын их сургуулийн Халлим хэлний курс file [2]

Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5]

  • Levi`s
  • 2010-01-04
  • Уншсан 30419

ЦАЛИН, ХАНГАМЖ САЙТАЙ АЖЛЫН БАЙР ЭХ ОРОНД ТАНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА! [4]

ЮНИТЕЛ КОМПАНИ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ file [3]

  • admin
  • 2010-11-12
  • Уншсан 30165

축산농가 외국인 근로자 방역지침 file

Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file

Танд өөрийгөө нээх боломжийг олгож байна. [10]

  • "MK"
  • 2011-10-15
  • Уншсан 29929

Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10]

배너신청
자생병원

배너신청