Манай улсын хувьд шинэ үзэгдэл болох хүний наймаа хэмээх гэмт хэрэг газар авч олны дунд улам бүр түгшүүр төрүүлэх боллоо. Сүүлийн үед гадаадад сургах, өндөр цалинтай ажилд зуучлах, гаднын хүнтэй гэр бүл болгох нэрийн дор хууран мэхэлж монгол иргэд, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдийг хил давуулан наймаалах нь ихсэх хандлагатай болсон. Цагдаагийн газраас өнгөрсөн жил явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол бүсгүй Макао, Сингапур, БНХАУ, БНСУ-д биеэ үнэлж байгаа ба Макаод 500, Эрээн хотод 200-300, Бээжинд 300-500 орчим бүсгүй саун, массаж, шөнийн цэнгээний газарт ажиллаж, тэдний 70 хувь нь хүчирхийллийн золиос болдог ажээ. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын бэлтгэсэн илтгэлд дурдсанаар 2003-2006 онд тус төвд хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон 16-30 насны 25 хохирогч ханджээ. Харин ийм хүмүүсийн тоо 2007 онд 15-50 насны 115 хүн болтлоо өсчээ. Тэдний 32,2 хувь нь БНХАУ, 20 хувь нь БНСУ, 28,7 хувь нь Казахстан, 2,6 хувь нь Макао, 14,8 хувь нь эх орондоо хүн худалдаалах гэмт хэргийн золиос болжээ. Дээрх 115 хүний 75 хувь нь эмэгтэй, 25 хувь нь эрэгтэй бөгөөд 36,5 хувь нь бэлгийн мөлжлөгт, 35,7 хувь нь албадан хөдөлмөрт, 26,1 хувь нь захиалгын гэрлэлтэд, 1,8 хувь нь садар самууныг харуулсан дүрс бичлэгт өртөн хохирсон байна.Мөн сүүлийн үед харьд одсон монгол бэрүүдийн асуудал ихээр гарч ирэх болжээ. Сүүлийн 6-7 жилийн дотор 3000 гаруй монгол бүсгүй харийн бэр болсны 75 хувь нь солонгос эртэй дэр нэгтгэжээ. 2006 оноос энэ байдал даамжирч өдөр бүр гадаадын хүний эхнэр болсон хоёр гэрлэлт бүртгүүлэх болсон ч дийлэнхийг нь сайхан амьдрал бус зодуур, дарамт, боолын хөдөлмөр, бэлгийн мөлжлөг, бүр цаашлаад амь насаа алдах хүртлэх аюул хүлээж байдаг.

Hunii naimaa - Zar surtalchilgaa from saakpenny on Vimeo.

Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ