Дурлал юу хүснэ вэ? дууны clip-ыг оруулж байна. Татаж авна уу!
CLIP
Зөрлөг киноны soundtrack Daisy - Дурлал юу хүснэ вэ
Татаж авах бол
21mb | mediafire
37mb | gogoshare
Нийтийн вагон дотор бүгчим гэж жигтэйхэн… Улаанбаатараас хөдөлөөд зам дагуух зогсоол бүхэн дээр саатсаар 3 цаг гаран яваад Зүүнхараад ирлээ. Өвөл нэгэнт ирсэнийг илтгэн хэдийнээ эрт бүрэнхий болж, намайг тосох найзыгаа хүлээх зуураа хичнээн сайхан цэвэр агаартайг нь гайхан зогсов.
ZMN production-ы Зөрлөг уран сайханы киног сурвалжилах хүсэл маань намайг энэ хүртэл хөтөлж, хийх бүтээх асар их хүсэл зорилготой нэгэн сайхан хамт олоны дунд 2 хонох сайхан боломж олдсон юм.
Тэдний байралж буй буудалд ирхэд эвлүүлэгийн ажил ид явагдаж, би ч гэсэн тэр бүхэнийг буулгах гэж өөрийн ажилдаа орлоо…
Эвлүүлэгч Ч.Хоролдорж Ерөнхий Зураглаач Г.Баттулга нар…
Эвлүүлэгч Ч.Хоролдорж Ерөнхий Зураглаач Г.Баттулга
Ерөнхий Зураглаач Г.Баттулга
Эвлүүлэг хийгдэж буй нь…
Тэнд байсан эхний өдөртөө кино зургийн багийнхантай дотно танилцан, Зөрлөг уран сайханы кино зохиолыг эхнээс нь дуустал уншсаар нийлээн орой унтсан боловч, үнэхээр сонирхолтой тэрхүү зохиолын зураг авалтанд өглөө эртлэн босоод гарлаа…
Ерөнхий зураглаач Г.Баттулга Ерөнхий Найруулагч Ч.Ганзориг
Зүүнхараа өглөө
Өглөөний цайны дараа кино зургийн багийнхантай Зүүнхараагаас жоохон зайтай зураг авах газартаа ирлээ…
Ерөнхий найруулагч Ч.Ганзориг…
Шугаман Producer Г.Цогтгэрэл
Туслах найруулагч С.Баттулга Ерөнхий найруулагч Ч.Ганзориг Зураглаач Г.Баттулга нар төлөвлөгөөгөө гаргаж байгаа нь…
Өглөөний манан дундаас Ширхэнцэг уул…
Гэрэлтүүлэгч Н.Сугар
Техникчид Г.Дарханбаяр Г.Дарханбат нар бэлтгэл ажилаа хийцгээж байгаа нь…
…
Туслах найруулагчид Ц.Ганбат С.Баттулга Ерөнхий найруулагч Ч.Ганзориг нар…
Ерөнхий зураач Н.Отгонбат
Ерөнхий зураглаач Г.Баттулга
Манлайгийн дүрд тоглож буй Б.Батзаяа Найруулагч Ч.Ганзориг нар…
Ерөнхий найруулагч Ч.Ганзориг
Гэрлээгийн дүрд Т.Хулан…
Манлайгийн дүрд Б.Батзаяа…
Гол дүрийн 2… Гэрлээ ба Манлай нарын дүрд Т.Хулан Б.Батзаяа нар…
Зураг авалт…
Туслах найруулагч, жүжигчин С.Баттулга…
Зураг авалтын оргил хэсэг…
Кино бүтээнэ гэдэг бол маш их хөдөлмөр тэсвэр тэвчээр шаардсан ажил. Тиймдээ ч хүн бүхэн өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй сахилга баттай байдаг, кино бүтээхэд ямархуу их бэрхшээл асуудал тулгарч, яаж түүнийг даван туулдагийг 2хон хоногт энэ хамт олоноос илүүтэйгээр мэдэрлээ….
Дууны найруулгч Н.Төгсөө…
Дууны найруулагч Н.Төгсөө…
Кино зураг авалт бүхэл өдөржийн үргэлжиллээ…
Энэ өдөр Гол дүр Гэрэлээгийн үзэгдэлийн зураг авалт голцуу хийгдсэн болхоор нийтлэлд маань дүрд тоголсон жүжигчин Т.Хулангийн зураг түлхүү орсон…
Хэдийгээр бүгдээрээ зураг авалтын үеэр маш их ачаалалтай ажилаж байсан ч гэсэн, санаандаа таарсан зураг авах боломж олгож байсанд энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.
Жүжигчин Т.Хулан
Жолооч Батсайхан…
Найруулагч Ч.Ганзориг…
Дараагийн зураг авалт Зүүнхараагий Вагон Депо дээр болов.
Нүүр хувиргагч Ц.Дэлгэр…
Зүүнхараагийн Вагон Депогийн “үзэгчид”…
Энэ хэсгийн зураг авалтанд Цэвээн миний бие оролцон тоглох бас нэг завшаан тохиож, олны хэсэгт тээр цаана яваа нь доорхи зурган дээрээс харагдана…
Эвлүүлэгч Ч.Хоролдорж…
Боёо
Зүүнхараад кино зургийн багийнхантай өнөрөөсөн 2 хоног дуусч би Улаанбаатарыг зорих боллоо…
Зам зууртаа цонхоор урсан өнгөрөх хөдөө нутгийн үзэмжийг харан Зөрлөг уран сайханы киног дотороо төсөөлөн явав. Конины үйл явдалын тухай энд бичиж болох ч эрхэм уншигчид та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж, энэхүү нийтлэлийг бичигч миний бие 11 сард нээлтээ хийх ZMN Production-ы Зөрлөг уран сайханы киног заавал үзээрэй гэж уриалмаар байна. Учир нь үнэхээр сонирхолтой зохиолоор маш чадварлаг баг энэхүү киног туурвиж байгаад юм.
Our love will last as long as our lives. . .
Te amo emmanuelle