Daisy - Дурлал юу хүснэ вэЗөрлөг киноны soundtrack болох Daisy-ын Дурлал юу хүснэ вэ дуунд clip гарсан байна. Уг дууны үг аяыг дуучин Daisy-ийн нөхөр Ганг зохиосон ба дууны клип киноны үйл явдлаараа дүрсжүүлэгдсэн байна.
Дурлал юу хүснэ вэ? дууны clip-ыг оруулж байна. Татаж авна уу!


CLIP

Зөрлөг киноны soundtrack Daisy - Дурлал юу хүснэ вэ

Татаж авах бол
21mb |
mediafire
37mb | gogoshare
Image“Тэнгис” кино театрын дэлгэцнээ саяханаас гарч эхэлсэн “Зөрлөг” киноны нээлт боллоо. Нээлтэд киноны найруулагч, продюссер, жүжигчид болон бусад оролцон тоглосон уран бүтээлчид бүгд иржээ. Театрын танхимыг нэлэнхүйдээ цэцгээр дүүргэх гэж байгаа мэт оролцон тоглосон хүн бүхэнд баглаа бариад л.
Уран бүтээлчид нь энэхүү кинонд сэтгэл зүрхээ харамгүй зориулсан нь киног үзэхээр ирсэн үзэгчдийн нүднээ илт. Энэ тухайгаа киноны продюссер Э.Зоригт  “Ямар кино болсныг мэдэхгүй юм. Ямартаа ч бүх хүчээ “Зөрлөг” киног бүтээхэд зориулсан. Өнөөдөр киноныхоо нээлтийг хамт олонтойгоо хийж, үзэгчдийн халуун дотно алга ташилтыг мэдрээд зогсч байх сайхан байна. Энэ бол ЗМН продакшны тав дахь уран бүтээл юм” хэмээн хэлсэн. Үнэндээ ч монголын кино урлагийг сэргээх үйлсэд ЗМН продакшн хүчин зүтгэж тодорхой хувь нэмрээ оруулаад буй. Тэдний бүтээсэн “Ийм нэгэн дурлал”, “Надтай гэрлээч” зэрэг кино манай кино урлагт өөрийн өнгө аясаа аль хэдийнэ мэдрүүлсэн. “Зөрлөг” уран сайхны киноны  найруулагчаар  Ч.Ганзориг ажиллаж, гол дүрд дуучин М.Наранчимэг буюу Нара, жүжигчин Т.Хулан, Б.Батзаяа нар тогложээ. Киноны гол санаа нь хотын залуус юу хүсч мөрөөдөж байгаа тухай юм. Энэ санаагаа гаргахын тулд найруулагч нь уран бүтээлчдэдээ нэг нэг цаас бал бариулаад юу бодож санаж байгаагаа бич гэж өгсөн гэнэ.  Ийн уран бүтээлчдийн бичиж өгсөн өөр өөр  санаа нэгдэж “Зөрлөг”-ийг амиллуулжээ. Найруулагч уран бүтээлчдийн санааг зангидаж Гэрэл, Гэрэлцэцэг, Манлай гэх дүрийг ургуулан хайраар “гинжилсэн” байна. Хайр сэтгэл, гэнэн сэтгэл, хүлээлт бас энэ кинонд бий. Мөн  киноны үйл явдал хотод бус хөдөө өрнөнө. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод зураг авалтынхаа 90 гаруй хувийг хийжээ. Киноны үйл явдал ингэж эхэлдэг. “Хотын залуу Манлай хайртдаа гэрлэх санал тавихаар хөдөөг зорьжээ. Тэр хотоос 200 гаруй километрийн зайд орших Зүүнхараа зөрлөг рүү явахаар галт тэргэнд суусан байна. Түүний хаана очих нь чухал бус галт тэргэнд суусан нь чухал байв. Учир нь Манлай төмөр замын зөрлөг бус амьдралын зөрлөгтөө буусан байлаа... Маргааш уулзахын тулд өнөөдөр салъя. Үүрд хамт байхын тулд маргааш уулзъя”.  Энэ үгээр найруулагч киногоо төгсгөжээ. Хотын түгжрэл, утаа униар, хогны талаар энэ кинонд нэг ч үг дурсаагүй байсан. Гэхдээ найруулагч хот хөдөөгийн ялгаа, хотын залуус утаа униар, түгжрэлээс залхаж байгаа  дүр дүрслэлийг энэ киногоороо харуулж чаджээ.

Photobucket

 Нийтийн вагон дотор бүгчим гэж жигтэйхэн… Улаанбаатараас хөдөлөөд зам дагуух зогсоол бүхэн дээр саатсаар 3 цаг гаран яваад Зүүнхараад ирлээ. Өвөл нэгэнт ирсэнийг илтгэн хэдийнээ эрт бүрэнхий болж, намайг тосох найзыгаа хүлээх зуураа хичнээн сайхан цэвэр агаартайг нь гайхан зогсов.

ZMN production-ы Зөрлөг уран сайханы киног сурвалжилах хүсэл маань намайг энэ хүртэл хөтөлж,  хийх бүтээх асар их хүсэл зорилготой нэгэн сайхан хамт олоны дунд 2 хонох сайхан боломж олдсон юм.

Тэдний байралж буй буудалд ирхэд эвлүүлэгийн ажил ид явагдаж, би ч гэсэн тэр бүхэнийг буулгах гэж өөрийн ажилдаа орлоо…

Эвлүүлэгч Ч.Хоролдорж Ерөнхий Зураглаач Г.Баттулга нар… 

Photobucket

 Эвлүүлэгч Ч.Хоролдорж Ерөнхий Зураглаач Г.Баттулга

Photobucket

Ерөнхий Зураглаач Г.Баттулга

Photobucket

Эвлүүлэг хийгдэж буй нь…

Photobucket

Тэнд байсан эхний өдөртөө кино зургийн багийнхантай дотно танилцан, Зөрлөг уран сайханы кино зохиолыг эхнээс нь дуустал уншсаар нийлээн орой унтсан боловч, үнэхээр сонирхолтой тэрхүү зохиолын зураг авалтанд өглөө эртлэн босоод гарлаа…

Ерөнхий зураглаач Г.Баттулга Ерөнхий Найруулагч Ч.Ганзориг

Photobucket

Зүүнхараа өглөө

Photobucket

Өглөөний цайны дараа кино зургийн багийнхантай Зүүнхараагаас жоохон зайтай зураг авах газартаа ирлээ…

Photobucket

Ерөнхий найруулагч Ч.Ганзориг…

Photobucket

Шугаман Producer Г.Цогтгэрэл

Photobucket

Туслах найруулагч С.Баттулга Ерөнхий найруулагч Ч.Ганзориг Зураглаач Г.Баттулга нар төлөвлөгөөгөө гаргаж байгаа нь…

Photobucket

Өглөөний манан дундаас Ширхэнцэг уул…

Photobucket

Гэрэлтүүлэгч Н.Сугар

Photobucket

Техникчид Г.Дарханбаяр Г.Дарханбат нар бэлтгэл ажилаа хийцгээж байгаа нь…

Photobucket

Photobucket

Туслах найруулагчид Ц.Ганбат С.Баттулга Ерөнхий найруулагч Ч.Ганзориг нар…

Photobucket

 С.Баттулга…

Photobucket

Photobucket

Ерөнхий зураач Н.Отгонбат

Photobucket

Photobucket

Ерөнхий зураглаач Г.Баттулга

Photobucket

Манлайгийн дүрд тоглож буй Б.Батзаяа Найруулагч Ч.Ганзориг нар…

Photobucket

Ерөнхий найруулагч Ч.Ганзориг

Photobucket

Гэрлээгийн дүрд Т.Хулан…

Photobucket

Манлайгийн дүрд Б.Батзаяа…

Photobucket

Гол дүрийн 2… Гэрлээ ба Манлай нарын дүрд Т.Хулан Б.Батзаяа нар…

Photobucket

Зураг авалт…

Photobucket

Туслах найруулагч, жүжигчин С.Баттулга…

Photobucket

Зураг авалтын оргил хэсэг…

Кино бүтээнэ гэдэг бол маш их хөдөлмөр тэсвэр тэвчээр шаардсан ажил. Тиймдээ ч хүн бүхэн өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй сахилга баттай байдаг, кино бүтээхэд ямархуу их бэрхшээл асуудал тулгарч, яаж түүнийг даван туулдагийг 2хон хоногт энэ хамт олоноос илүүтэйгээр мэдэрлээ….

Photobucket

Photobucket

Photobucket

Дууны найруулгч Н.Төгсөө…

Photobucket

Дууны найруулагч Н.Төгсөө…

Photobucket

Кино зураг авалт бүхэл өдөржийн үргэлжиллээ…

Энэ өдөр Гол дүр Гэрэлээгийн үзэгдэлийн зураг авалт голцуу хийгдсэн болхоор нийтлэлд маань дүрд тоголсон жүжигчин Т.Хулангийн зураг түлхүү орсон…

Photobucket

Photobucket

Photobucket

Хэдийгээр бүгдээрээ зураг авалтын үеэр маш их ачаалалтай ажилаж байсан ч гэсэн,  санаандаа таарсан зураг авах боломж олгож байсанд энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.

Жүжигчин Т.Хулан

Photobucket

Photobucket

Photobucket

Photobucket

Жолооч Батсайхан…

Photobucket

Найруулагч Ч.Ганзориг…

Photobucket

Дараагийн зураг авалт Зүүнхараагий Вагон Депо дээр болов.

Нүүр хувиргагч Ц.Дэлгэр…

Photobucket

Зүүнхараагийн Вагон Депогийн “үзэгчид”…

Photobucket

Photobucket

Энэ хэсгийн зураг авалтанд Цэвээн миний бие оролцон тоглох бас нэг завшаан тохиож, олны хэсэгт тээр цаана яваа нь доорхи зурган дээрээс харагдана…

Photobucket

Эвлүүлэгч Ч.Хоролдорж…

Photobucket

Боёо

Photobucket

Зүүнхараад кино зургийн багийнхантай өнөрөөсөн 2 хоног дуусч би Улаанбаатарыг зорих боллоо…

Зам зууртаа цонхоор урсан өнгөрөх хөдөө нутгийн үзэмжийг харан Зөрлөг уран сайханы киног дотороо төсөөлөн явав. Конины үйл явдалын тухай энд бичиж болох ч эрхэм уншигчид та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж, энэхүү нийтлэлийг бичигч миний бие 11 сард нээлтээ хийх ZMN Production-ы Зөрлөг уран сайханы киног заавал үзээрэй гэж уриалмаар байна. Учир нь үнэхээр сонирхолтой зохиолоор маш чадварлаг баг энэхүү киног туурвиж байгаад юм. 

profile
I will love you forever. . .
               Our love will last as long as our lives. . .
                              Te amo emmanuelle