Бичлэгийн тоо 1,197

Тогоруун цуваа

Уншсан 10646 vote 0 2009.05.08 10:28:34

Тогоруун цуваа

 

Хоёр хоногийн дараа Ялалтын баяр болно. Дэлхийн II дайны хор хөнөөл, гай гамшгийг амсаагүй улс гэж бараг байхгүй. Энэ дайнд 61 улс орон татагдан оролцож, нийт 70 сая шахам хүн  амь  үрэгдсэн гэдэг.

 

Дайны хүндийг нуруундаа үүрч гарсан Оросын ард түмний шарх өнөө ч аньж эдгээгүй, урсах нулимс нь эгшиж хатаагүй хэвээрээ. Дайнаас олсон шархандаа энэлэн  шаналж жаран жилийн турш суга таягтай яваа Орос цэрэг  жил бүрийн тавдугаар сарын есний өдөр л өвчнөө мартан баярын нулимстай зогсох юм билээ.  Цэрэг цамцаа өмсөн энгэр дүүрэн одонгоо зүүж, баярлаж хөөрсөндөө 100 грамм татсан буурал дайчид  фронтын андтайгаа тэврэлдэн зогсохыг харахад самсаа шархираад л явчихдагсан…

 

Дайны хар сүүдэрт дайруулан ойр дотныхноо алдаж, амьдын хагацал үзсэн эхчүүд, эх орон, элгэн садан, эх нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэж яваад амь үрэгдсэн эгэл жирийн цэрэг эрсийн тухай өгүүлсэн дайны тухай дуу олон бий. Тэдний нэг нь “Тогоруун цуваа”.  Дайны тухай түүхэн сургамжит үнэнийг хамгийн тод томруун илэрхийлж чадсан дуу бол энэ дуу шиг надад санагддаг юм.

 

Яруу найрагч Расул Гамзатовын шүлгэнд хөгжмийн зохиолч Ян Френкель аялгуу зохиосноор мөнхжихийн шидийг олсон энэ дууг анх амьдруулсан хүн бол Оросын алдарт дуучин Марк Бернес. ЗХУ-ын  нэрт дуучин Марк Бернес 1969 оны зургадугаар сарын 8-нд анх дуулж бичүүлснээр энэ дуу дэлхий дахинаа түгэн тархах гараагаа эхэлсэн түүхтэй. Харамсалтай нь Оросын ард түмний хайртай дуучин Марк Бернес энэ дуугаа дуулснаас хойш  хоёр сарын дараа буюу 1969 оны наймдугаар  сарын 16-нд харамсалтайгаар нас барсан юм. Түүний нас барсан өдөр нь хагас сайн өдөр байсан бөгөөд хоёр хоногийн дараа түүнд ЗХУ-ын ардын жүжигчин цол олгосон тухай зарлиг сонин дээр гарч байжээ. Түүнийг Москва хотын Новодевичийн оршуулгын газарт  хөдөөлүүлсэн агаад оршуулгын ёслол дээр нь “Тогоруун цуваа” дууны бичлэгийг эгшиглүүлж байсан гэдэг…

 

ЖУРАВЛИ

 

Мне кажется порою, что солдаты,

С кровавых не пришедшие полей,

Не в землю эту полегли когда-то,

А превратились в белых журавлей.

 

Они до сей поры с времен тех дальних

Летят и подают нам голоса.

Не потому ль так часто и печально

Мы замолкаем, глядя в небеса?

 

Сегодня, предвечернею порою,

Я вижу, как в тумане журавли

Летят своим определенным строем,

Как по полям людьми они брели.

 

Они летят, свершают путь свой длинный

И выкликают чьи-то имена.

Не потому ли с кличем журавлиным

От века речь аварская сходна?

 

Летит, летит по небу клин усталый,

Летит в тумане на исходе дня,

И в том строю есть промежуток малый,

Быть может, это место для меня!

 

Настанет день, и с журавлиной стаей

Я поплыву в такой же сизой мгле,

Из-под небес по-птичьи окликая

Всех вас, кого оставил на земле.

 

…Дэлхий дахинаа түгэн тархсан энэ гайхамшигтай дууг мэдэхгүй хүн гэж өнөөдөр бараг байхгүй болов уу. Харин яагаад ч юм бэ энэ дууны дөрөвдүгээр бадгийг голцуу орхиж дуулаад байдаг юм. Бас орос дууны номонд хэвлэх, интернетийн сайтууд дээр тавихдаа “санамсаргүйгээр мартаж орхисон” байх нь олонтаа. Магадгүй,  авар үг тогоруун дуутай адил болохыг жишин хэлсэн нь орос ах нарын санаанд нийцээгүй ч юм бил үү, хэн мэдлээ.

 

 

Нисэн яваа тогоруун цувааг итгэл шимшрэл дүүрэн нүдээр хардаг найрагчийн сэтгэлийн нууцхан гунигтай, гэртээ харьж ирэлгүй тэнгэрт тогоруу болон мөнхөрсөн цэрэг эрсийн тухай өгүүлэх  энэ дууны шүлгийг манай нэрт зохиолч, яруу найрагч М.Цэдэндорж тун сайхан орчуулсан байдаг юм.

 

Тогоруу

 

Аюулт дайны талбараас ирээгүй

Ахан дүүсийн булшинд ороогүй,

Аргамаг морьтод миний бодоход

Цагаан тогоруу болсон байх шүү.

 

Тэртээ үеэс одоо хүртэл аанай

Тэнгэрээс тогоруу дууддаг байх шүү,

Тэгээд бид нар үргэлж гуньж

Тэнгэр ширтэн гөлийдөг байх шүү.

 

Газраар хүн болж тэнэсэн шигээ

Ганган цуваагаар тогорууд одоо

Харийн нутаг дээгүүр үдшийн мананд

Зэллэн нисэхийг харж байна би.

 

Холын аянаа гүйцээж нисэхдээ

Хүний нэрээр дуудаж байна,

Тэгээд ч авар үг тогоруун дуутай

Тэртээ үеийн үеэс адил биш үү.

 

Эцсэн цуваа тэнгэрээр нисэн ниснэ

Тэд лав миний найз төрөл шүү,

Эгнээ хооронд нь жаахан зай байна

Тэр лав миний байр мөн шүү.

 

Ийм л нэг сүүмийх хөх тэнгэрт би

Энэ л нэг цуваанд орох цаг ирнэ.

Тэнгэрийн мандлаас шувууны дуугаар

Газар дээр үлдсэн та бүхнийг дуудна.

 

…Дөчин жилийн тэртээ анх “мэндэлсэн” дууны түүхийг Ялалтын баярын угтал болгон бичлээ. Энэ дууг сонсох бүрий сэтгэлийн минь утас доргин чичирхийлж, эх орон, газар шорооныхоо төлөө  амь хайрлалгүй тэмцэн тулалдаж, цагаан тогоруу болон “хувирсан” цэрэг эрсийн төлөө сархдын дээдийг өргөж, санаа алдмаар болдог юмаа…
Эх сурвалж:  http://www.soronzon.blogspot.com/

<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/Ae92BgC_fok&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/Ae92BgC_fok&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object> 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1663596/1c7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
477 Bx - maybe love (shine duu) 2009 MOTARO 2009-05-09 27750
476 BX quiza IN da CluB www.noprob.bblog.mn (shine duu ) 2009 [1] [3] MOTARO 2009-05-09 23456
475 Bold - Crazy fashion (shine duu ) 2009 MOTARO 2009-05-09 36697
» Тогоруун цуваа Boog_3399 2009-05-08 10646
473 XARANGA-SAR SHIG XOL NUTAG center 2009-05-07 9508
472 ***НАДАД ӨГӨӨГҮЙ ХАЙР*** ХУЛАН soragsan 2009-05-07 8941
471 Шинэ дуу **Чандган хайр*** Ганбат soragsan 2009-05-06 7953
470 Agimaa ****Lonley Night *** soragsan 2009-05-06 8190
469 Болд - Bonita Шинэ видео клип soragsan 2009-05-06 9405
468 Шинэ клип БУРУУ ЭРГЭЛТ Дэлгэрмөрөн soragsan 2009-05-06 9198
467 Bx - maybe love, bold - crazy Fashian, odko, quiza Mongol duu Itgelxvv 2009-05-05 10027
466 Erdenebaur aavaa zorino hvch 2009-05-02 8887
465 ene duug bvten eer ni tataad uguuch ee hvmvvs ee guij bn shvv uka8484 2009-05-01 10478
464 Эрдэнэбаяр Ааваа зорино eegii5 2009-05-01 8733
463 ene duug hj bn a uka8484 2009-04-29 10278
462 ИХ ХААНТАЙ УЧИРСАН ЗҮҮД soragsan 2009-04-26 8847
461 Чингис хааны тухай монгол дуу oh my god 2009-04-23 8765
460 Чингис хааны тухай монгол дуу oh my god 2009-04-23 9341
459 hi! guilt mahtuu 2009-04-18 9258
458 XARANGA- SANANDAA [3] center 2009-04-14 9557
배너신청
자생병원

배너신청